Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дэлхий дахинд

247 248 249 250 251 252 253
  • 116 настай итали эмэгтэй дэлхийн хамгийн урт настай хүнээр тодроод байна
    2016 оны 5 сарын 16
    116 настай итали эмэгтэй дэлхийн хамгийн урт настай хүнээр тодроод байна
  • Powerball сугалааны 429 сая ам.долларын супер хонжворын эзэн тодорсон байна
    2016 оны 5 сарын 16
    АНУ-ын холбооны 44 мужийн хэмжээнд явагддаг Powerball сугалааны супер хонжвор болох 429.6 сая ам.долларын хонжворыг тус улсын Нью Жерси мужийн гэр бүл хожсон болохыг мужийн сугалааны албанаас мэдээлсэн байна. Насанд хүрсэн 7 хүүхэдтэй, өдгөө 70 настай Перли Смит Нью Жерси мужийн Трентон хотоос 6 ам.доллараар 2 ширхэг сугалаа худалдаж авсны нэг нь түүнийг ийнхүү саятан болгосон байна. Тэрээр хонжворын 10 хувийг сүмд хандивлана хэмээн мэдэгдсэн бөгөөд үлдсэн мөнгийг 7 хүүхэдтэйгээ тэнцүү хувааж авна гэсэн байна. Бүхий л татварын дараагаар тэдэнд 284 сая ам.доллар очихоор болоод байгаа юм байна. Перли Смитийн хожлын дугаар 5-25-26-44-66-9 байсан бөгөөд яг үүнтэй ижил дугаарыг бүртгүүлсэн өөр оролцогч байгаагүй байна. Тэрээр 292 саяд нэг тохиолдох боломжит хожлоор сугалааны ялагч болсон байна.
  • Армийн коммандлагчаар анх удаа эмэгтэй хүн томилогдлоо
    2016 оны 5 сарын 16
    АНУ-ын агаарын зэвсэгт хүчний генерал Лори Жей Робинсон өнгөрсөн баасан гаригт Хойд Америкийн Агаарын Орон Зайг Хамгаалах Алба болон АНУ-ын Хойд хэсгийн цэргийн анги нэгтгэлийг удирдах албан тушаалд томилогдсоноор тус улсын түүхэн дэх анхны эмэгтэй армийн коммандлагч боллоо. Лори Робинсоныг энэхүү зэвсэгт хүчний томоохон албан тушаалд томилох ёслолын арга хэмжээнд АНУ-ын Батлан Хамгаалахын ТНБД Эш Картер оролцсон байна. Тэрээр Лори Робинсоныг үхэл амьдралыг шийдэх эгзэгтэй мөчид хамгийн оновчтой, зөв шийдвэрийг гаргах чадвартай хэмээн магтсан байна.
  • Олимпийн наадмын үеэр 5000 гаруй удаа сэргээшийн шинжилгээ хийнэ
    2016 оны 5 сарын 15
    ”Рио 2016” зуны олимпийн үеэр Бразилын Сэргээшийн лаборатори 5000 гаруй удаа сэргээшийн шинжилгээ авах болно хэмээн тус улсын Спортын яамнаас мэдээлжээ.
  • Зика вирусын халдвар урагт нөлөөлдөг нь батлагджээ
    2016 оны 5 сарын 15
    Бразилын Сан-Паулугийн их сургуулийн судлаачид “Зика” вирусийн халдварыг хээлтэй хулганад тарьжээ.
  • Дэлхийн амгийн том дүрвэгсдийн хуаранг хаахаар болжээ
    2016 оны 5 сарын 15
    Дэлхийд хамгийн томд тооцогдох Дадааб хот дахь дүрвэгсдийн хуаранг хааж, тэнд байгаа хэдэн зуун мянган хүнийг эх орон руу нь буцаах эсвэл бусад орон руу шилжүүлэх хуваарийг боловсруулж эхэлсэн тухайгаа Кенийн Дотоод хэргийн сайд мэдэгдсэн байна.
  • Ниссан, Мицубиши компаниуд стратегийн түвшинд хамтран ажиллахаар боллоо
    2016 оны 5 сарын 14
    Ниссан, Мицубиши компаниуд стратегийн түвшинд хамтран ажиллахаар боллоо
  • Бразилын Ерөнхийлөгчийг албан тушаалаас нь түдгэлзүүллээ
    2016 оны 5 сарын 13
    Пүрэв гаригт Ерөнхийлөгч Дилма Руссеффийг огцруулах асуудлаар Бразилын Сенатад санал хураалт явагдаж, 55-22 харьцаагаар түүнийг огцруулахыг дэмжсэн байна. Ийнхүү Ерөнхийлөгч Дилма Руссеффийг 6 сар хүртэлх хугацаанд албан тушаалаас нь түр чөлөөлж, түүний албыг Бразилын дэд Ерөнхийлөгч Мишель Темер энэ хугацаанд гүйцэтгэхээр болоод байна. Энэхүү 6 сарын хугацаанд Сенатын зүгээс Дилма Руссеффийг Ерөнхийлөгчийн албан тушаалд буцаах, аль эсвэл түүнийг орлож байгаа Мишел Темерийг 2018 оны 12 сар хүртэл энэ албанд үлдээх эсэхийг шийдэх юм байна. Сенатын хуралдаан болон санал асуулга 20 гаруй цагийн хугацаанд үргэлжилсэн байна.
  • БНАСАУ-ын Төрийн өндөр дээд албан тушаалтнуудын гэрэл зургийг нийтэллээ
    2016 оны 5 сарын 13
    БНАСАУ-ын Төрийн өндөр дээд албан тушаалтнуудын гэрэл зургийг нийтэллээ
  • Перугийн эрх баригчид 1356 кг кокайн хурааж аваад байна
    2016 оны 5 сарын 13
    Өнгөрсөн долоо хоногт Перу улсын өнцөг булан бүрт явагдсан тусгай ажиллагааны үеэр хураагдсан 1356 кг кокайныг лхагва гаригт тус улсын эрх баригчид хэвлэл мэдээллийнхэнд дэлгэн үзүүлсэн байна. Лима хотноо болсон хэвлэлийн бага хурлыг тус улсын Үндэсний цагдаагийн газрын дарга Висенте Ромеро даргалан зохион байгуулсан байна. Тэрээр энэ хэмжээний кокайн АНУ-д 15000 ам.доллар, Европт 45000 ам.доллар, Азид 140000 ам.долларт хүрч зарагдах бол Австралид хамгийн их буюу ойролцоогоор 200000 ам.долларт хүрэх болно гэсэн байна. Хэвлэлийн бага хурлын үеэр цагдаа нар мөн хураагдсан буу, зэвсгийг танилцуулсан байна. 2012 онд Перу улс дэлхийн нэг номерын кокайн үйлдвэрлэгч улсаар нэрлэгдэж байсан билээ.
  • Панамын баримт бичгүүдэд нэр нь холбогдсон Ерөнхий Сайд мэдэгдэл хийлээ
    2016 оны 5 сарын 13
    Нууц оффшор дансны мэдээллүүдийг ил болгосон Панамын баримт бичгүүдэд нэр нь холбогдсон Австралийн Ерөнхий сайд Мальколм Турнбулл өнөөдөр Мельбурн хотноо мэдэгдэл хийлээ. Панамын баримт бичгүүдэд түүнийг Виржиний арлуудад бүртгэлтэй Star Technology Services Limited хэмээх компаний даргын албыг 1990-ээд онд хашиж байсан хэмээн бичигдсэн байсан талаар орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн юм. Эдгээр мэдээллүүдэд хариу болгож тэрээр өнөөдөр мэдэгдэл хийгээд байна.Тэрээр ”Тэдгээр мэдээллүүд дээр зохимжгүй, дүрэм журам зөрчсөн зүйл огт байхгүй. Миний нэр дурьдагдсан компани нь Австралид бүртгэлтэй хувьцаат компаний салбар байсан бөгөөд тухайн үед Нью Саут Уэлльс мужийн захирагч асан Невилль Вран бид хоёр уг компаний захирлын албыг хашиж байсан юм. Тиймээс хэдийгээр уг албан тушаалыг хашиж байсан гэдэг утгаараа нэр холбогдсон нь үнэн боловч ямар нэгэн дүрэм зөрчсөн болон хууль бус зүйл огт байхгүй” хэмээжээ .
  • Нэг сая сарнайг бэлгэнд авсан азтай бүсгүй
    2016 оны 5 сарын 12
    Нэг сая сарнайг бэлгэнд авсан азтай бүсгүй
  • Чилийн Ерөнхийлөгч Швед улсад айлчилж байна
    2016 оны 5 сарын 12
    Чилийн Ерөнхийлөгч Мишел Башеле Швед улсад төрийн айлчлал хийж байна. Мягмар гаригт эхэлсэн түүний айлчлал гурав хоногийн турш үргэлжлэн явагдах юм. Айлчлалын эхний өдөр тэрээр Шведийн Ерөнхий Сайд Стефан Лофвентай уулзсан байна. Чилийн Ерөнхийлөгч болон Шведийн Ерөнхий Сайд нарын хооронд явагдсан яриа хэлэлцээний дараагаар хоёр улсын хооронд худалдаа, хөрөнгө оруулалт, тогтвортой хөгжил гэх зэрэг олон салбарт хамтран ажиллах санамж бичиг болон гэрээнүүдэд гарын үсэг зурсан байна. Уулзалтын дараа зохион байгуулагдсан хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр Шведийн Ерөнхий Сайд Стефан Лофвен хэлэхдээ 1973 оны Чилийн төрийн эргэлтийн үр дүнд олон мянган хүн орогнол хүсэн Шведэд хүрэлцэн ирсэн бөгөөд өнөөдөр тус улсад 50000 орчим чили үндэстэн амьдардаг талаар дурьдсан байна.
  • Олимпийн наадмын тамирчдын хоолыг шалгах арга хэмжээ явагдсаар байна
    2016 оны 5 сарын 12
    Ирэх 8 дугаар сарл зохион байгуулагдах РИО 2016 Олимпийн наадамд дэлхийн өнцөг булан бүрээс ирж оролцох 18000 орчим тамирчин, дасгалжуулагч болон багийн бусад гишүүдийн хоолыг шалгаж, эцсийн байдлаар хоолны цэсийг гаргах арга хэмжээ Рио де Жанейро хотноо үргэлжилсээр байна. РИО 2016 Олимпийн наадмын хоол, хүнсний хэлтсийн дарга Марселло Кордейро багийнхаа хамтаар 20 удаагийн хоол амталгааг явуулах юм байна. Тамирчдад тус хэлтсийн зүгээс Бразил, Ази, Итали, Ислам болон олон үндэстний гэсэн 5 төрлийн хоолны цэсийг санал болгохоор төлөвлөөд байгаа бөгөөд өдөрт ойролцоогоор 210000 кг түүхий эдээр 60000 гаруй хоолыг бэлтгэн, 4 сая орчим байгаль орчинд хоргүй нэг удаагийн аяга, тавгаар үйлчилнэ гэсэн урьдчилсан тооцоо гарсан байна. Ерөнхийдөө хоолонд ашиглагдах ихэнх орцыг дотоодоос хангах бөгөөд кимчи болон бусад нарийн ногоог импортлохоор болсон ажээ. Тамирчдыг 23000 шоо дөрвөлжин метр талбай бүхий тусгайлан зассан асарт хооллохоор бэлдсэн байна.
  • Шинзо Абе Б.Обамагийн шийдвэрийг хүндэтгэн хүлээн авлаа
    2016 оны 5 сарын 11
    Шинзо Абе АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обамагийн шийдвэрийг хүндэтгэн хүлээн авлаа
  • Хөрсний гулсалтын улмаас 34 хүн амь үрэгджээ
    2016 оны 5 сарын 10
    Хятадын Фужиань мужийн уулархаг бүсийн Санминь хотын барилгын ажилчдын байрлан ажиллаж байсан барилгыг хөрсний гулсалтын улмаас нурсан хад чулуу дарсан хэрэг явдал гарсан байна. Нурсан хад чулууны хэмжээг 100000 куб метр хэмээн дунджаар тооцоолсон байна. Энэхүү гамшгийн улмаас 34 хүн амь үрэгдэж, 14 хүн бэртэж, гэмтэн, 4 хүнийг одоо болтол олоогүй байгаа талаар орон нутгийн Коммунист Намын хэвлэлийн албанаас мэдээлсэн байна. Бэртэж гэмтсэн хүмүүсийг эмнэлэгт яаралтай хүргэсэн бөгөөд тэдний биеийн байдал хэвийн байгаа ажээ. Сураггүй алга бологсдыг эрж олох, аврах ажиллагаанд 600 гаруй аврагч, гал сөнөөгч, цагдаагийн албан хаагч нар оролцож байна. Нурсан хад чулууг зайлуулах ажил хүндрэлтэй байгаа талаар хятадын төв телевиз мэдээллээ. Хад чулуунд дарагдсан барилгачид төрийн өмчит Хуадиан Фушинь Энэржи ХХК-ий Читан усан цахилгаан станцын барилга дээр ажиллаж байсан бөгөөд уг цахилгаан станц нь 2017 оны 8 дугаар сард ашиглалтанд орохоор төлөвлөгдөж байсан талаар Синхуа агентлаг мэдээлжээ.
  • Австрийн Канцлер албан тушаалаасаа огцорлоо
    2016 оны 5 сарын 10
    Австри улсын Канцлер Вернер Фейманн албан тушаалаасаа огцорч байгаагаа өчигдөр зарлалаа. Тэрээр Социал Демократ намаас түүнд үзүүлэх дэмжлэг сул байгааг энэ үеэр онцолсон байна. Мөн Австри улсад ар талдаа намын бүрэн дэмжлэгтэй Канцлер хэрэгтэй байна гээд улс эх орны өмнө тулгамдаж байгаа олон асуудлуудыг шийдвэрлэхийн тулд энэ загийн газарт эрч хүч бүхий шинэ Канцлер, шинэ эхлэл шаардлагатай байгааг чухалчилсан байна. 2008 оноос эхлэн Австрийн Канцлерийн албан тушаалыг хашсан Вернер Фейманны хувьд мөн дээрх хугацаанд Социал Демократ намын даргын албыг давхар хашсан бөгөөд 5 дугаар сарын 9-ний өдөр эдгээр албан тушаалуудаас өөрийн саналаар нэгэн зэрэг огцроод байна. Австрийн шинэ Канцлерийг сонгон томилох хүртэл энэхүү албан тушаалыг дэд Канцлерийн үүргийг гүйцэтгэж байсан Райнхольд Миттерленнер түр хугацаанд хашихаар болжээ.
  • Ялалтын баярын парад Улаан талбайд болж өнгөрлөө
    2016 оны 5 сарын 10
    Ялалтын баярын парад Улаан талбайд боллоо
  • Филиппин улсад нэгдсэн сонгуулийн санал хураалт эхэллээ
    2016 оны 5 сарын 09

    Филиппин улсад нэгдсэн сонгуулийн санал хураалт эхэллээ
    Ганбаатар Мөнх-Эрдэнэ
    18 минутын өмнө

    Филиппин улсын Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгч болон конгрессийн гишүүд, мөн засаг захиргааны удирдлагуудыг сонгох нэгдсэн сонгуулийн санал хураалт өнөөдөр өглөө эхэллээ. Олон сая филиппинчуудын саналыг хураах үйл ажиллагааг улс орон даяар аюулгүй байдлын өндөржүүлсэн бэлэн байдал, хараа хамгаалалтан доор зохион байгуулан явуулж байна. Тус улсын Ерөнхийлөгчийн сонгуульд таван нэр дэвшигч өрсөлдөж байгаагаас Манила хотын дарга Родриго Дуэрте сонгогчдын дунд явуулсан судалгааны дүнгээр тэргүүлсэн байна. Харин тус улсын конгресс болон үндэсний хэмжээний засаг захиргааны 18000 орон тооны суудалд 45000 гаруй нэр дэвшигч өрсөлдөж байна. Ерөнхийлөгч Бениньо Акуино нийт ард түмэндээ хандан, филиппинчууд тайван замаар дэг журамтай, эмх цэгцтэй ардчилсан сонгуулийг явуулж чаддаг гэдгээ дэлхий дахинд харуулахыг уриалсан байна.
    Хариу бичих
  • Ким Чен Ун: хоёр солонгосыг нэгтгэнэ
    2016 оны 5 сарын 09
    БНАСАУ-ын эрх баригч Хөдөлмөрийн намын ээлжит Долдугаар их хурал Пхеньянд энэ сарын 6-ны өдөр эхэллээ. Залуу удирдагч Ким Чен Уны удирдсан анхных гэдгээрээ онцлог энэ удаагийн хурлыг дэлхийн 100 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын сэт­гүүлчид сурвалжилж бай­на. Тэдний дунд ВВС зэрэг барууны агентлагийн төлөөл­лүүд ч байгаа бөгөөд аюулгүй байдлын ажилтнуудын хатуу хараа хяналтын дор ажил үүргээ явуулж байгаа аж.
    БНАСАУ-ын Хөдөлмөрийн нам хамгийн сүүлд 1980 онд их хурлаа хийсэн бөгөөд удирдагч Ким Чен Ир 1972 онд залгамжлагчаараа зарласан хүү Ким Чен Иртээ албан тушаалаа албан ёсоор шилжүүлж өгч байв. Түүнээс хойд их хурал болоогүй бөгөөд 2010 онд “Таван жилд нэг удаа хуралдуулах” шийдвэр гаргасан ч VII их хурлын товыг өнгөрсөн жил л зарласан юм. Удирдагч Ким Чен Ун хурлыг нээж, гишүүдэд хийсэн мэдээлэлдээ “Манай улс хариуцлагатай улс болохынхоо хувьд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг чанд баримтлан, цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээг хэлбэрэлтгүй мөрдөх болно” хэмээн мэдэгдсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээллээ. Тэрээр цөмийн хөтөлбөрөө цаашид үргэлжлүүлнэ гэдгээ энэ үгээр илэрхийлжээ.
    Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээг 1968 онд ЗХУ, АНУ, Их Британи, Франц, БНХАУ гэсэн таван улс байгуулсан бөгөөд цөмийн технологио бусдад дамжуулахгүй байх гэсэн гол агуулгатай юм. Гэрээнд дээрх таван улс цөмийн зэвсгийн сантай байхыг хуульчлан зааж, бусад улс тэдгээр орноос технологи дамжуулж авахгүй хэмээн гарын үсэг зурсан байдаг. Өөрөөр хэлбэл, гэрээ нь цөмийн технологи хөгжүүлэхийг биш, бусдаас авахыг хориглосон гэрээ юм. Тухайн улс өөрөө хөгжиж дэвшээд цөмийн зэвсэгтэй болж бүрэн болно. Гэрээнд Энэтхэг, Пакистан, Израиль гарын үсэг зураагүй бөгөөд БНАСАУ 2003 онд гарсан юм.
    Ким Чен Ун хурлын төлөөлөгчдөд хандаж хэлсэн үгэндээ цөмийн зэвсгийг зөвхөн гадны улсаас халдан довтолж, улс орны аюулгүй, бүрэн бүтэн байдалд аюул учирсан тохиолдолд л хэрэглэнэ хэмээн цохон тэмдэглэсэн байна.
    Мөн БНСУ-тай нэг­дэх асуудлыг хөндөж, “Хөдөл­мөрийн нам хоёр Солонгосыг нэгт­гэхийн тулд багагүй мэрийлт гаргана” гэжээ. Тэрээр цаашдаа ч хоёр Солон­гос нэгдэх ёстой, гэхдээ Ким Ир Сений нэгэн цагт тодорхойлсны дагуу Ардчилсан холбооны улс болох үзэл баримтлалыг дэмждэгээ илэр­хийлжээ.
247 248 249 250 251 252 253
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв
    14 цаг 52 мин
  • МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны дарга Цүй Шышиньтэй уулзлаа
    15 цаг 10 мин
  • Говь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээГовь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээ
    15 цаг 33 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    15 цаг 44 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадамд манай улсын баг дөрөвдүгээр байр эзэллээ
    16 цаг 41 мин
  • Д.Батлут: Цэргийн алба хаагчдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байх реформыг эхлүүлнэ
    17 цаг 48 мин
  • АНУ-ын төлөөлөгчид Киевт айлчилсан ч Орос-Украины дайныг зогсоох тохиролцоонд хүрсэнгүй
    18 цаг 9 мин
  • С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн компанийг 1 сая төгрөгөөр торгожээ
    19 цаг 31 мин
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
    20 цаг 2 мин
  • Асрамжийн газрын хүүхдүүдийн гуравны нэг нь ЛГБТК+ байна
    20 цаг 9 мин
  • Анак Кракатау галт уул дэлбэрч, Индонезид нислэгүүдийг олноор нь цуцалжээ
    20 цаг 19 мин
  • С.Бямбацогт: Төсвийн тодотгол бол зайлшгүй хэрэгцээгээ эрэмбэлдэг бодлогын зөв шийдвэр байх ёстой
    20 цаг 24 мин
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
    21 цаг 19 мин
  • Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    21 цаг 46 мин
  • “Хорьдын сарнаар” монодрам Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглогдоно
    21 цаг 54 мин
  • Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
    22 цаг 17 мин
  • Амазоны "Boeing 767" онгоц Майамигийн нисэх буудалд зурвасаас гарч осолдсоны улмаас таван хүн амь үрэгдлээ
    22 цаг 21 мин
  • Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
    22 цаг 34 мин
  • Төсвийн тодотгол парламентад, сөрөг хүчний дарга О.Цогтгэрэл Хятадад...
    22 цаг 39 мин
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
    22 цаг 40 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
24 баримт
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК