Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Т.Энхтүвшин: Онцгой байдлын албыг онцгой анхаарах ёстой

2019-9-16
0
ЖИРГЭХ

Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалтай хамтран “Говийн чоно-2019” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуулийг 2019 оны 09 дүгээр сарын 09-21-ний өдрүүдэд Дорноговь аймагт зохион байгуулж байгаатай холбогдуулан аймгийн Засаг дарга Т.Энхтүвшинтэй ярилцлаа.

-“Говийн чоно-2019” олон улсын сургалт, дадлага сургуулийг аймаг, орон нутагтаа зохион байгуулах гол үндэслэл юу байв?

Дадлага, сургуулийг аймагтаа зохион байгуулах хэд хэдэн үндэслэл байсан. Тухайлбал, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа томоохон бүтээн байгуулалтууд болох кокс, ширэм, гангийн болон уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрүүд  манай аймагт баригдаж байна. Бүтээн байгуулалтын ажилтай холбоотой сүүлийн гурван жилийн хугацаанд хүн амын төвлөрөлт эрс нэмэгдсэн. Мөн БНХАУ-тай 600 гаруй км зайд хиллэдэг. Хилийн хоёр том гарцтай. Монгол Улсын импортоор орж ирж байгаа ачаа эргэлтийн 80 гаруй хувь нь Зам-Үүд сумаар дамжин өнгөрдөг. Хамгийн урт авто болон төмөр замтай. Сүүлийн жилүүдэд байгаль цаг уурын өөрчлөлтийн улмаас жилээс жилд гамшиг ослын тоо, төрөл нэмэгдэх хандлагатай байна. Өнгөрсөн 2018 онд аймгийн хэмжээнд 30 жил болоогүй үер Айраг суманд болж, багагүй хохирлыг учруулсан. Энэ мэт бүтээн байгуулалтууд өрнөж, гамшиг, ослын тоо, давтамж нэмэгдэхийн хэрээр тохиолдож болзошгүй эрсдэлээс сэргийлэх, аюулгүй орчин бүрдүүлэх, олон улсаас туршлага солилцох, шинэ санаа, шийдлийг олж, гамшгаас хамгаалах төлөвлөгөөндөө тусгах чухал асуудал гарч ирсэн.  Тийм ч  учраас “Говийн чоно-2019” олон улсын дадлага сургуулийг зохион байгуулах хүсэлтийг ОБЕГ-ын удирдлагууд болон Монгол Улсын Шадар сайдад уламжилсан юм. Санал, хүсэлтийн дагуу энэ удаагийн сургуулийг манай аймагт энэ сарын 09-21-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

-Дадлага сургууль маш өргөн хүрээнд зохион байгуулагдана. Бэлтгэл ажилд ч чамгүй хугацаа, хөрөнгө төсөв зарцуулсан байна?

-Сургуулийг зохион байгуулахтай холбогдуулан аймгийн мэргэжлийн анги, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн, нэгж, байгууллагуудын ажилтан, алба хаагчдын бэлтгэл, бэлэн байдлыг хангах, сургуульд хамрагдах үүрэг, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор олон талт сургалтуудыг зохион байгууллаа. Сургуулийн хүрээнд Сайншанд сумын иргэдийг нүүн шилжүүлэх дадлага сургуулийг зохион байгуулна. Энэ мэт олон улсын сургалтын маань цар хүрээ өргөн учраас ОБЕГ, АНУ-ын Элчин сайдын яам, аймгийн Засаг даргын тамгын газар болоод бүх төрийн болоод хувийн хэвшлийн байгууллагууд бэлтгэл ажлыг хангахад хамтарч ажилласан байгаа.

-Олон улсын дадлага сургуулийн үр дүнг та хэрхэн харж байна вэ?

Дадлага сургуулийг зохион байгуулснаар хоёр томоохон ач холбогдлыг бий болгож байгаа. Нэгдүгээрт аймгийн мэргэжлийн ангийн бэлтгэл бэлэн байдлыг нэмэгдүүлж, гамшиг, осол гарсан үед богино хугацаанд хор уршгийг арилгах аргазүйд суралцаж байна. Мөн гамшгаас хамгаалах албад өөр, өөрийнхөө үүргийг ойлгож, нэгдсэн зохион байгуулалтаар хамтарч ажиллах, асуудлыг хамтын хүчээр даван туулах чадвар эзэмшинэ гэж харж байгаа. Хоёрдугаарт сургуульд оролцож байгаа гадаадын улс орнуудад аймаг, орон нутгийнхаа онцлогийг танилцуулах том боломж нээгдэж байна. Учир нь улс орноо сурталчлах, бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай танилцуулах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нөхцлийг бүрдүүлж байгаа юм.  Хамгийн гол асуудал нь үүсэж болзошгүй гамшиг ослын эрсдэлийг тодорхойлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, гамшгаас хамгаалах менежментийн тогтолцоог аймаг, орон нутгийнхаа онцлогт тохируулан нэвтрүүлэх юм. Тэр үүргээрээ аймгийн Онцгой байдлын газрынхаа бэлтгэл бэлэн байдлыг хангах, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд энэ сургалт чухал ач холбогдолтой гэж харж байгаа. 

-Ингэхэд аймгийн удирдлагын хувьд Онцгой байдлын газрынхаа бэлэн байдлыг хангахад хэр анхаарч ажилладаг вэ?

-Засаг даргын анхааралын төвд  байх ёстой чухал салбар. Онцгой алба учраас онцгой анхаарах ёстой гэж боддог. Эрсдэлгүй, аюулгүй байх орчин нөхцлийг бүрдүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах гээд ажил, үүргийн хувьд чухал байгууллага. Тийм учраас  аймгийнхаа төсөвт Онцгой байдлын газрын үйл ажиллагаа болоод тоног төхөөрөмжөөр хангах ажлуудын зардлыг тусган, ажил хэрэг болгон ажиллаж байна. Бүх асуудлыг Онцгой байдлын ерөнхий газраас шийдэж өгөх ёстой гэж хандахыг хүсдэггүй. Миний ажил, үүргийн хуваарилалтад ч байгаль орчноо хамгаалах, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх гээд бүхий л ажлыг зохион байгуулахаар тусгагдсан байдаг. Сүүлийн хоёр жилийн хугацаанд аймгийн Онцгой байдлын газар, Замын-Үүд сумын Онцгой байдлын хэлтэст 500 орчим сая төгрөгийн техник, тоног төхөөрөмжийг авч өгсөн. Ирэх 2020 онд Онцгой байдлын газраа шинэ байртай болгохоор төсөвтөө тусгаад байна.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • иргэн (66.181.183.21)
    Ард ханын зурагаас бусад нь хятадыг дууриачихаж. Дарга өөрөө ямар ч хя төрхтэй нөхөр юм.
    2019 оны 09 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
    22 мин
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    2 цаг 15 мин
  • Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
    2 цаг 20 мин
  • Зургаан настай охин Рубикийн шооны дэлхийн рекордыг гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ
    2 цаг 51 мин
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
    3 цаг 16 мин
  • Трампын засаг захиргаа ирэх онд 17,500 цагаан арьст Өмнөд Африкийн дүрвэгчийг хүлээн авна
    3 цаг 18 мин
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
    3 цаг 33 мин
  • ЗГ: Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг хэлэлцэнэ
    3 цаг 39 мин
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
    3 цаг 47 мин
  • “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно
    4 цаг 57 мин
  • Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
    5 цаг 3 мин
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    20 цаг 48 мин
  • Н.Учрал: Улстөрчид бид маскаа тайлах нь зүйтэй
    21 цаг 32 мин
  • Г.Тэмүүлэн: Хуулийн хэрэгжилтийг хангахад онцгой анхаарч ажиллана
    22 цаг 21 мин
  • Г.Тэмүүлэн: Хуулийн байгууллагууд хар тамхитай хатуу тэмцэх ёстой
    23 цаг 21 мин
  • УИХ: ХЗДХ-ийн сайдын томилгоог хэлэлцэж байна
    23 цаг 46 мин
  • Японд “Дужуан” хар салхины улмаас хоёр сая орчим хүнийг нүүлгэн шилжүүлэхийг уриалав
    Өчигдөр 14 цаг 09 мин
  • Их Британи Саудын Арабт “хамгаалалтын” цэргийн дэмжлэг үзүүлнэ
    Өчигдөр 12 цаг 41 мин
  • Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    Өчигдөр 12 цаг 39 мин
  • Иргэний нисэхийн 50 мэргэжилтнийг БНХАУ-д сургах, хамтран ажиллах санамж бичиг байгуулав
    Өчигдөр 12 цаг 24 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
24 баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК