Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Оросын хилчдийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

2019-9-20
0
ЖИРГЭХ

Одоогоос 80 жилийн тэртээ Халхын голын дайнд Зөвлөлтийн Хиагт, Даур, Мангутын хилчдээс бүрдсэн 502 хүний бүрэлдэхүүнтэй Дотоод хэргийн ардын комиссариатын газрын харьяа хилчдийн шилмэл батальон оролцсон тухай архивын баримт хэдхэн жилийн өмнөөс ил болсон юм.

2011 оны наймдугаар сард Монголын хилчид болоод ОХУ-ын Эрхүү хотноо төвтэй “Дорнод хязгаар” Төрийн бус байгууллагын гишүүд, “Хилчдийн хороо” Олон нийтийн байгууллагын гишүүн, чөлөөнд байгаа хилчин Михайл Владилович Самохвалов, Андрей Георгиевич Трифонов нар 1939 оны Халхын голын байлдаанд оролцож амь үрэгдсэн Оросын хилчдэд зориулан хөшөө босгож, тэдний гэгээн дурсгалыг мөнхжүүлсэн юм. Үүний дараа ХХЕГ-ын дарга, Хилийн цэргийн командлагч, хошууч генерал Ц.Сэргэлэнгийн тушаалаар жил бүрийн тавдугаар сарын 28-ны өдөр буюу Оросын хилчдийн өдрөөр Дорнод аймгийн Халхгол сумын Ялалтын цогцолборт боссон Оросын хилчдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж байхаар шийдвэрлэн, Хилийн 0198 дугаар ангийн хамгаалалтад авсан юм.

Халхын голын түүхт 80 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд ХХЕГ-ын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, хурандаа Н.Ганболд, ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны Монгол Улс дахь албан ёсны төлөөлөгч, хурандаа Е.В.Серебренников, ХХЕГ-ын СМССХ-ийн дарга, хурандаа Х.Зоригтбаатар, Монгол, Оросын найрамдлын нийгэмлэгийн дэд тэргүүн, хурандаа Б.Эрдэнэбат, Хилийн 0198 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Эрдэнэчулуун, Дорнод аймгийн Халхгол сумын удирдлагууд тавдугаар сарын 22-ны өдөр Оросын хилчдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа боллоо.   

Цэцэг өргөх хүндэтгэлийн ажиллагааны үеэр ХХЕГ-ын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, хурандаа Н.Ганболд хэлсэн үгэндээ, “1939 оны Халхын голын байлдааны үеэр Оросын цэргийн гарамгай жанжин Г.К.Жуковын фронтын шугам дээрх командын байрын хамгаалалтад зөвхөн хилчдийг сонгон авч, Ремизовын өндөрлөгийн төлөө цус асгаруулсан шөнийн тулаанд армийнхан арга туршлага дутаж байх үед мөн л хилчдийг оруулж эзлэн, дайсны хорлон сүйтгэх бүлгүүдийг устгах ажиллагааг зөвхөн хилчдэд даалгаж, Халх голыг гатлах гарамын хамгаалалтыг зөвхөн хилчдэд итгэж хүлээлгэж байсан гэдэг. Энэ бол Оросын хилчид хэзээд зоригт баатарлагийн үлгэр дууриал байж ирснний амьд жишээ юм. 1939 оны Халх голын байлдаанд өргөсөн тангарагтаа үнэнч байж эрэлхэгээр амиа алдсан Оросын хилчдийн баатарлаг гавьяа монголчуудын зүрх сэтгэлд үүрд мөнх оршино гэдгийг батлан хэлье” гэлээ.

Мөн ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны Монгол Улс дахь албан ёсны төлөөлөгч, хурандаа Е.В.Серебренников, “Бид хэдхэн хоногийн өмнө Аугаа эх орны дайны ялалтын өдрийг хамтран тэмдэглэсэн. Халхын голын дайны ялалтын өдөр бол Оросын болон Монголын ард түмний хувьд баярт өдөр юм. Энэ өдрүүд манай хоёр орны ард түмнийг үргэлж холбож байдаг. ОХУ-д төдийгүй Монгол Улсад Дэлхийн II дайнд өртөөгүй айл өрх, гэр бүл байхгүй нь тодорхой. Эх орны дайны ялалтад Оросын болон Монголын бүх гэр бүл, цэргийн алба хаагчид өндөр үнэ төлсөн. Энэ хүнд хэцүү цаг үед хоёр орны ард түмний жинхэнэ хүн чанар мэдрэгдсэн билээ. Энэ бол манай хоёр орны ард түмэн дайсны эсрэг хамтран тэмцсэн явдал юм. Эх орныхоо тусгаар тогтнолын төлөө амь биеэ үл хайрлан тэмцэж чаддаг гэдгээ ч харуулсан. Манай ард түмэн эх орны дайны хүнд хэцүү үед тусалж дэмжиж байсанд нь Монголын ард түмэнд үргэлж талархаж явдаг. Бидний Монгол анд нөхөд Халхын голд амь үрэгдсэн Зөвлөлтийн дайчдыг санаж, дурсаж явдагт талархалтай байна” гэж онцлон тэмдэглэлээ.  

Зөвлөлтийн амь үрэгдсэн хилчдэд зориулсан энэхүү хөшөө нь дөрвөн талт гантиг чулуун таг дээр таван хошуу сийлжээ. Гурван талд нь амь үрэгдсэн 30 хилчний нэрийг ган хуудас дээр мөнхөлсөн байдаг. Энэхүү хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсний дараа төлөөлөгчид Халх гол сумын “Ялалт” музейгээс зохион байгуулж гаргасан Ремизовын өндөрлөг дэх “Халхын голын дайны хээрийн үзүүллэг”-ийг үзэж танилцсан юм. Энэхүү үзүүллэг нь дайны хамгийн ширүүн байлдаан болсон Ремизовын өндөрлөгт 3,5 км замд явганаар аялж тэр дайны үеийн үлдэгдэл, соёлын биет өвүүдтэй танилцуулах боломжийг олгох зорилготойгоор 2018 онд хийж эхэлсэн бөгөөд дайны үеийн танк, хуягт, онгоц бусад техник зэвсэг, эд өлгийн зүйлүүдийг цуглуулан, өнгөрсөн дайны үнэн түүхийг аялагчдад бие сэтгэлээрээ мэдрэх боломжийг олгожээ.

“Монголчууд, ялангуяа залуу өсвөр үеийнхнийг эх оронч үзлээр хүмүүжүүлэх, ахмад үеийн баатарлаг гавьяаг мөнхжүүлж, Монгол-Зөвлөлтийн найрамдлаар бахархах, монгол бахархал омогшлыг сэргээн бадраахад өчүүхэн ч гэсэн тус хүргэсэн арга хэмжээ боллоо. Эдгээр үзүүллэг, эд өлгийн зүйлийг цуглуулахад Хилийн 0198 дугаар ангийн удирдлага, бие бүрэлдэхүүн тусалж, дэмжиж ажилласанд баяртай байна” гэж “Ялалт” музейн эрхлэгч Л.Мягмарсүрэн илэрхийлсэн юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    1 цаг 41 мин
  • Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
    1 цаг 46 мин
  • Зургаан настай охин Рубикийн шооны дэлхийн рекордыг гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ
    2 цаг 17 мин
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
    2 цаг 42 мин
  • Трампын засаг захиргаа ирэх онд 17,500 цагаан арьст Өмнөд Африкийн дүрвэгчийг хүлээн авна
    2 цаг 44 мин
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
    3 цаг 0 мин
  • ЗГ: Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг хэлэлцэнэ
    3 цаг 5 мин
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
    3 цаг 13 мин
  • “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно
    4 цаг 23 мин
  • Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
    4 цаг 29 мин
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    20 цаг 14 мин
  • Н.Учрал: Улстөрчид бид маскаа тайлах нь зүйтэй
    20 цаг 59 мин
  • Г.Тэмүүлэн: Хуулийн хэрэгжилтийг хангахад онцгой анхаарч ажиллана
    21 цаг 47 мин
  • Г.Тэмүүлэн: Хуулийн байгууллагууд хар тамхитай хатуу тэмцэх ёстой
    22 цаг 47 мин
  • УИХ: ХЗДХ-ийн сайдын томилгоог хэлэлцэж байна
    23 цаг 12 мин
  • Японд “Дужуан” хар салхины улмаас хоёр сая орчим хүнийг нүүлгэн шилжүүлэхийг уриалав
    23 цаг 30 мин
  • Их Британи Саудын Арабт “хамгаалалтын” цэргийн дэмжлэг үзүүлнэ
    Өчигдөр 12 цаг 41 мин
  • Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    Өчигдөр 12 цаг 39 мин
  • Иргэний нисэхийн 50 мэргэжилтнийг БНХАУ-д сургах, хамтран ажиллах санамж бичиг байгуулав
    Өчигдөр 12 цаг 24 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1445 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    Өчигдөр 12 цаг 22 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
24 баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК