Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

"Чи миний зүрхний GPS"

2019-9-26
0
ЖИРГЭХ

Зүүний үзүүр дээр арвай тогтохын дайтай хүмүүний орчлонд заларна гэдэг их хувь заяа. Амьдрал хэмээх хязгааргүй ээлжлэн эргэлдэх хуанлид хамтын амьдралын түүхээ сийрүүлж яваа М.Цэдэндамбын гэр бүлийг “АМЬДРАЛЫН ҮНЭ ЦЭНЭ” буландаа урьсан юм.


Хувь заяагаар холбогдож хайр хэмээх гэгээн ертөнцөд үүрээ зассан хосууд хоёулаа айлын том. Энэ нь эцэг эхдээ тусалж, дүү нараа харах нь амьдралд хариуцлагатай хандах эхлэлийг нь тавьсан байж мэдэх. Өрхийн тэргүүн, ханийнхаа түшиг тулгуур, үрийнхээ үргэлжийн хамгаалагч М.Цэдэндамба түүх, нийгмийн хичээлдээ сонирхолтой сурагч байжээ. Монголын түүхийг уншиж, судалгаа хүртэл хийдэг байсан нь түүнийг Хууль сахиулах их сургууль руу хөтөлсөн гэдэг. Их сургуулиа амжилттай дүүргэж “Эх орныхоо төлөө зүтгэе” хэмээн тангараг өргөж, цагдаагийн албанд хүчин зүтгэж явсан үе түүнд бий. Бий гэдэг нь өдгөө тэрбээр “Тайгын булаг” компанид хуулийн зөвлөхөөр ажиллаж байна.

Үе тэнгийнхэнтэйгээ өдөржин сагсны талбайд өнждөг байсан болоод ч тэр үү сагсан бөмбөгийг тун гаргууд тоглодог гэнэ. “Чөлөөт цагаараа сагс тоглох сонирхолтой. Зуны улиралд өдөржин сагс тоглоно. Өглөө гэрээсээ гараад орой болтол сагсны талбайд найзуудтайгаа өнждөг байсан” гэдгийг М.Цэдэндамба онцоллоо.

Харин түүний гэргий О.Энхбилэг багын даруухан, хичээлээ хийгээд чимээгүй суучихдаг охин байсан гэнэ. Бүх хичээлдээ сайн, сурлага сайтай тэрбээр сургуульдаа тэргүүлж улаан шугамаар нэгдүгээрт жагсдаг байжээ. “Монгол хэл, бичгийн хичээлдээ илүү сонирхолтой байсан. Дүүрэг, хотын олимпиадад оролцож, медаль авна. Сагс тоглох их дуртай. Ангийнхаа сагсны шигшээд тоглож, нэлээд хэдэн медаль авч байсан” хэмээн О.Энхбилэг хэлэв.

Хүсэл мөрөөдлөөр дүүрэн хүүхэд насны гэгээн өдрүүдийг эргээд харахад дурсамжаар дүүрэн байдаг. Дурсамж, дурьдатгал хөврөх тэрхүү он жилүүдэд тэд өөрсдийнхөө хэмжээнд сагсан бөмбөгтэй “нөхөрлөж”, спортод дурлаж явсан нь сонирхол нэгтэй байсныг батлах мэт. Хайраар учирч, хамтын амьдралаа эхлүүлсэн гэр бүлийн хосууд нэг хүн болтлоо өөр хоорондоо уусч шингэдгийн учиг нь энэ гэлтэй.

О.Энхбилэг сэтгүүлч, нэвтрүүлэгч болох хүсэлтэй байсан гэдэг. Гэвч сургуулиа төгсөөд сонгосон мэргэжил нь түүний хүсч мөрөөдөж явснаас тэс өөр. “Сэтгүүлч болж телевизэд ажиллах хүсэлтэй байсан. Тухайн үед эрэлттэй мэргэжил сонгох хэрэгтэй гээд ойр тойрныхон маань Хүний нөөцийн менежментээр суралцахыг зөвлөсөн. Хийсэн сонголтондоо дурамжхан байсан ч сургуульдаа суралцаж төгссөн дөө. Мэргэжлээрээ ерөөсөө ажиллаагүй” гэв.

Дургүйд хүчгүй гэдэг үг бий. Хүн өөрийн хүсч мөрөөдөж байсан ажлаа чин сэтгэлээсээ хийж, амжилттай ажиллаж, сайхан амьдарч чаддаг. Тиймээс тэрбээр өдгөө эмэгтэй хүний эрхэмсэг гоог илтгэсэн “Дэбра” хэмээх дотуур хувцасны брэндийг эх орондоо үйлдвэрлэж, үе тэнгийнхэндээ үлгэрлэн, охид бүсгүйчүүдийн дунд орон зайгаа эзэлжээ. Бизнесийн салбарт ч хэдийнэ танигдсан бүтээл урлаж яваа уран бүсгүй.

Хайрын мөчир салаалсан нь

Хүнийг хайрлаж, хайрлуулаад явна гэдэг энэ амьдралын эрхэм нандин утга учир. Хүн бүрийн хайрлаж, дурлаж, хамтын амьдрал эхлүүлсэн түүх өөр байдаг ч найз нөхдийн ачаар насныхаа ханьтай учирсан тохиолдол цөөнгүй. Тэд ч бас тэрхүү замналаар 2014 онд танилцжээ. Их сургуулийн паралель ангийн охины цахим хаягаас ирээдүйн эхнэрийнхээ зургийг харсан М.Цэдэндамба “Тухайн үед би Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтэст томилогдоод ажиллаж байсан. Их сургуулийн паралель ангийн охин хамт ажилладаг байлаа. Түүний фэйсбүүкээс ханийхаа зургийг анх харж байсан. Наймдугаар сард байсан санагдана. Тэгээд л “Найзтай чинь танилцъя” гэж хэлэхэд “Төрсөн өдрөөр нь танилцаарай” гэсэн. Төрсөн өдөр нь есдүгээр сард болдог. Танилцах гэж нэг сар хүлээсэн дээ” гэв.

Ирээдүйн эхнэртэйгээ танилцахаар зориг шулуудсан тэрбээр төрсөн өдөрт очисноор тэдний хайрын түүх эхэлжээ. “Цагаа тулахаар эрэгтэй хүн ч гэсэн ичнэ. Утасных нь дугаарыг ч асууж чадахгүй. Цаасан дээр бичиж, утасных нь дугаарыг авч билээ” хэмээн инээмсэглэх М.Цэдэндамба анхны болзоо, үерхэх санал тавьсан мөчөө сэтгэл зүрхэндээ үргэлж нандигнаж явдаг нэгэн. Нас нэмж, ухаан тэлж буй нандин мөчид нь хамт байж, маргааш нь уулзах санал тавьж зөвшөөрүүлж чаджээ. “Хамт хоолонд орж, хорвоогийн сонин сайхныг хэсэг хугацаанд ярилцсан”  хэмээн хоёр бие рүүгээ инээмсэглэх хосуудын царайнаас таван жилийн өмнөх тэр өдрийн  агшинг тольдох мэт.

Анхны харцаар дурласан М.Цэдэндамба үерхэх санал тавихдаа төлөвлөгөө нэгбүрчлэн гаргасан нь О.Энхбилэгийн сэтгэлийг ихэд хөдөлгөжээ. Улмаар романтик сюрприз дүүрэн тэр өдрөөс тэдний хайрын гал дүрэлзэж эхэлсэн байна. Ажил тарах бүртээ уулзалдаж,  хамтдаа цагийг өнгөрөөж, хайр халамжаа харамгүй зориулж, бүхий л зүйлд шийдэмгий хариуцлагатай ханддаг М.Цэдэндамбад парад хувцас нь дориун зохьдог байжээ. Үүнийг нь харсан О.Энхбилэг эх орныхоо төлөө тангараг өргөж, ёслолын хувцсаар өөрийгөө чимсэн ирээдүйн ханьдаа эргэлт буцалтгүй дурласан гэдэг. Учир нь тэрбээр хань шигээ анхны харцаар дурлаагүй гэдгээ учирлан хэлсэн юм.

Хайр оршин буй газар гомдол, тунирхал ч оршдог. Хаа нэг эмэгтэй хүний сэтгэл хачин ойлгогдохгүй болох нь бий. Үерхэх явцдаа О.Энхбилэг утсаа салгаж, өөр хоорондоо ямар ч холбоогүй долоо хоногийг өнгөрөөсөн гэдэг.  “Тухайн үед яагаад ч юм тийм шийдвэр гаргаад долоо хоног ямар ч холбоогүй байсан. Ажлын шугамаар уулзаж таарсан. Гэтэл “ Чамд энэ гоё зохино доо” гэж хэлж байсан куртикийг нь  худалдаж аваад өмсчихсөн. Миний ороолтыг  хүзүүндээ ороочихсон” зогсч байсан. Уг нь нөхөр маань тийм куртик ерөөсөө сонирхдоггүй.. Тэр үед үйлдлээс нь би бүхнийг ойлгож, хэсэг хугацаанд юу ч ярилгүй байж байгаад хэн хэн рүүгээ хараад тэврэлдэж байсан даа. Бид хоёр ер нь харцаараа бие биенээ ойлгодог” гэв. Энэ үеэс тэд ирээдүйнхээ зураглалыг гаргаж, хамтдаа байх ёстойгоо ойлгосон гэдэг.

М.Цэдэндамба эхнэрийгээ “Чи миний зүрхний GPS” гэж өхөөрдөж дуудах дуртай. Хаана юу хийж байгааг нь хачин чигтэй гэмээр мэддэг болохоор О.Энхбилэг “Чи намайг тагнаад байдаг юм уу” хэмээн  асуухад “Үгүй дээ. Би чиний зүрхэнд “GPS”” суулгачихсан шүү дээ” гэж хариулдаг байжээ. Ханийхаа зүрх сэтгэлийг хайраараа цэнэглэж явдаг эхнэрийнхээ эрдэнийн чулуу шиг “жижигхэн” биед нь дурласан гэдгээ нуусангүй.

Хайрын үр дэлбээлсэн нь

Үр удмаа үлдээж, үндэс мөчир цэцэглүүлнэ гэдэг хүн өөрийнхөө аз жаргалын цоожийг түлхүүрдэн онгойлгож буй хэрэг. О.Энхбилэг эмэгтэй хүнийхээ зөн совингоор хэвлийд нь үр бүрэлдсэнийг нэг л өдөр мэджээ. Жирэмсэн эсэхээ мэдэх гэж тестээр ч үзэлгүй “Би хүүхэдтэй болчихсон байна. Чи дараад үз л дээ” хэмээн хэлснээр эмнэлэгт очиж, эход үзүүлэхээр хөтлөлцөөд алхсан хосууд хүсэн хүлээсэн мэдээгээ сонсч, хоёр биенээ тэвэрч хөөрч баярлаж явсан үе нь тэдний амьдралын хамгийн сайхан мөч. “Жирэмсэн байх үедээ ч, төрөх гэж байхдаа ч айж, сандраагүй ээ. Хүүхэдтэй болно гэдэг хорвоогийн хамгийн сайхан өвдөлтийг мэдрэх агшин. Эмэгтэй хүн болж төрсний утга учир л гэж боддог. Хань минь намайг маш сайн халамжилж, хайрлана. Охин маань маш жижигхэн гарсан. Ээж болж, үр удмаа үлдээх гэж л амьдардаг юм байна өөрөө ээж болоод  ойлгосон доо” гэв.

Харин ханийх нь хувьд хэзээ ч мартагдашгүй торгон агшин. Аав хэмээх алдар хариуцлагыг дагуулж ирдэг. Алгын чинээхэн охин үрээ харсан шинэхэн аав “Удмыг минь үргэлжлүүлэх үр төрөхөд үнэхээр их баярлаж байсан. Үгээр илэрхийлэхийн аргагүй тийм л сайхан мэдрэмжийг авсан. Тиймээс би эхнэр, охиныхоо өмнө хариуцлагатай хандаж, хайр, халамж, халуун дулуун уур амьсгалаар дүүрэн гэр бүлийг бүтээхийн төлөө илүү их хичээж, амьдрах  ёстойгоо ойлгосон. Эхнэр бид хоёр амьдралын үнэ цэнийг элэг бүтэн эрүүл саруул амьдрахад оршдог гэж боддог доо” гэлээ.  Тэд бусад залуу гэр бүлүүдийн нэгэн адил ажлын амтанд орж, хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж ирээдүйнхээ сайн сайхны төлөө ажиллаж, амьдарч явна.

Цас бороо нар салхи, цаг хугацаатай уралдан урагшилдаг хүмүүний амьдралын хуудсанд өөрийн гэсэн өнгө аястай түүхээ гэгээнээр сийрүүлж яваа  М.Цэдэндамбын гэр бүлийн хайрын түүхээр аялсан нь энэ байв.

                                                                                        С.Ичинхорлоо

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    1 цаг 6 мин
  • Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
    1 цаг 11 мин
  • Зургаан настай охин Рубикийн шооны дэлхийн рекордыг гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ
    1 цаг 42 мин
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
    2 цаг 7 мин
  • Трампын засаг захиргаа ирэх онд 17,500 цагаан арьст Өмнөд Африкийн дүрвэгчийг хүлээн авна
    2 цаг 9 мин
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
    2 цаг 25 мин
  • ЗГ: Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг хэлэлцэнэ
    2 цаг 30 мин
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
    2 цаг 38 мин
  • “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно
    3 цаг 48 мин
  • Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
    3 цаг 54 мин
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    19 цаг 39 мин
  • Н.Учрал: Улстөрчид бид маскаа тайлах нь зүйтэй
    20 цаг 24 мин
  • Г.Тэмүүлэн: Хуулийн хэрэгжилтийг хангахад онцгой анхаарч ажиллана
    21 цаг 12 мин
  • Г.Тэмүүлэн: Хуулийн байгууллагууд хар тамхитай хатуу тэмцэх ёстой
    22 цаг 12 мин
  • УИХ: ХЗДХ-ийн сайдын томилгоог хэлэлцэж байна
    22 цаг 37 мин
  • Японд “Дужуан” хар салхины улмаас хоёр сая орчим хүнийг нүүлгэн шилжүүлэхийг уриалав
    22 цаг 55 мин
  • Их Британи Саудын Арабт “хамгаалалтын” цэргийн дэмжлэг үзүүлнэ
    Өчигдөр 12 цаг 41 мин
  • Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    Өчигдөр 12 цаг 39 мин
  • Иргэний нисэхийн 50 мэргэжилтнийг БНХАУ-д сургах, хамтран ажиллах санамж бичиг байгуулав
    Өчигдөр 12 цаг 24 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1445 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    Өчигдөр 12 цаг 22 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
24 баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК