Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эвлэлийн эрхэм ерөнхийлөгч яагаад таг дуугүй явна вэ?

2019-9-29
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр хэлсэн үгэндээ хариуцлага хүлээхгүй байх хуулийн заалттай. Тэглээ гээд таалагдахгүй нэгнийг доромжилж гутаахын нэр биш. Гүтгэх бол бүр ч биш ээ. Гэвч өөр рүү нь чиглэсэн шүүмжлэлийн хариуд хууль тогтоох дээд байгууллагын зарим гишүүн юу ч хамаагүй ярьж, бусдыг чичилж, занадаг боллоо. Саяхан даа, сэтгүүлч Ч.Лодойсамбуугийн бэлтгэн хүргэдэг “Улаан бал” нэвтрүүлэгт Хөх хотод суух Консул асан Д.Мөнх-Эрдэнэ оролцох үеэрээ Ж.Батзандан гишүүнтэй холбоотой хэд хэдэн асуудлыг хөндөн ярьсан. Хариуд нь Ж.Батзандан гишүүн байр сууриа илэрхийлэх үеэрээ ““Улаан бал” нэвтрүүлэгт оролцох уу гэж надаас асуусан. Төрийн далбаагаа урдаг нэвтрүүлэгт орохгүй. Лодой хүү Шодой хүү байгаа учраас тэр” хэмээх нь тэр.

Сэтгүүлч хүн мэдээллийг дамжуулах үүрэгтэй. Болохгүй, бүтэхгүй байгаа асуудлыг хөндөж гаргах нь сэтгүүлч мэргэжлийн онцлог. Тэр хэрээрээ нийгэмд чимээ өгдөг, сэрэмжлүүлдэг. Ийм нэгэн тогтсон жишиг, зарчмаар сэтгүүлч Ч.Лодойсамбуу нэвтрүүлгээ хүргэсэн, түүнийг нь олон нийт өөр өөрийн байр сууриас хүлээж авсан. Гэтэл нэвтрүүлэгт оролцогчийн хэлсэн үгэнд хариу өгсөн Ж.Батзандан гишүүн сэтгүүлчийг давхар нэр усаар нь гутаан доромжилсныг юу гэж ойлгох вэ. Гишүүн Ж.Батзандан, Консул асан Д.Мөнх-Эрдэнэ нарын хувь хүмүүс хоорондын харилцаа, хэн нь үнэн яриад буйг хэлсэн ярьснаар нь шууд шүүчихгүй, үнэн, худлыг нь тогтоохүй, цаг хугацаа л дэнсэлнэ. Шаардлагатай тохиолдолд холбогдох хуулийн байгууллага нь тогтооно, шүүхээр эцэслэнэ. Түрүүчээсээ зарим нь Авлигатай тэмцэх газарт нэгийгээ өгч шалгуулахаар болсон байна лээ.

Хамгийн хачирхалтай нь, энэ асуудлын хариуд Монгол сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр таг дуугүй явна. Хэвлэлээр гарч, түгээж байгаа мэдээллээс харахад тэрбээр “Хариуцлагатай уул уурхай” сэдвийн хүрээнд зүүн аймгуудаар хэлэлцүүлэг зохион байгуулаад завгүй яваа юм билээ.

Уг нь цахим орчин хөгжсөн энэ үед Монгол орны аль ч өнцгөөс сэтгүүлчийн нэр төрд халдсан Ж.Батзандан гишүүний үйлдлийг Эвлэлийн ерөнхийлөгч харсан байж таараа. Хараагүй юм гэхэд хэн нэгэн түүнд дуулгасан л байх.

Гэвч тэрбээр уул уурхайтай хийх “тэмцэл”-ээ үргэлжлүүлээд явна. Ингэж бичсэнээрээ Х.Мандахбаяр хэмээх хувь хүний хариуцлагагүй уул уурхайтай хийж байгаа тэмцлийг шүүмжилж мохоох гэсэнгүй. Харин 106 жилийн түүхтэй, эгнээндээ 6000 гаруй сэтгүүлчийг багтаасан Эвлэлийн ерөнхийлөгчийн хувьд тэдгээрийн эрх ашгийг хөндсөн асуудалд ямар нэгэн байдлаар хариу өгөхгүй явна. Угтаа бол Ж.Батзандан гишүүний эл үйлдэлд эгдүүцсэн хэвлэлийнхэн түрүүчээсээ түүнээс ярилцлага авч олон нийтэд хүргэхгүй гэдгээ мэдэгдэж, эсэргүүцлээ илэрхийлж эхлээд буй. Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгнийхээ төлөө гэдэг нь энэ. Зөв үйлдэл, зүй ёсны эсэргүүцэл.

Гагцхүү өнөөдөр нэг сэтгүүлчийг нэр цохон нэр төрд нь халдаж буй мэт боловч маргааш тэд нийт салбараар нь багалзуурдаж, хэвлэн нийтлэх эрх чөлөөг боомилохыг үгүйсгэхгүй. Тэр үед таг дуугүй яваа Эвлэлийн ерөнхийлөгч уул уурхайтай хийж байгаа шигээ тэмцэл өрнүүлсэн ч нэгэнт оройтсон байх вий. Олон нийтэд таалагдахын тулд улстөрчид юу ч хийж чадна. Харин түүнээс урьтаж, үнэн төрхийг нь илчлэх, сонгогчдод сэрэмжүүлэх, багийг нь хуулах нь сэтгүүлчийн, энэ салбарынхны үүрэг. Биднийг дөрөв дэх засаглал гэж сэтгүүлзүйн салбарыг зүгээр ч нэг тодотгоогүй юм шүү, эрхэм ерөнхийлөгч өө. Угтаа бол энэ мэтчилэн асуудал гарах бүрт улстөрчдөөс сэтгүүлчээ хамгаалж дуугарах, дахин тийм үйлдэл гаргуулахгүй байх нь Эвлэлийн ерөнхийлөгчийн үүрэг болохоос уул уурхайтай тэмцэл өрнүүлэх биш байлтай.

С.Сүлд

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (66.181.161.62)
    Мандахбаяр шантаажчин хаана мөнгөний үнэр тэнд л салхи татуулж явдаг арчаагүй муу гөлөг юм үхсэнийх нь ерөнхийлөгч гэж эргүү дагз ш дээ
    2019 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин (66.181.161.110)
    ХҮН НЭРЭЭ ТОГОС ӨДӨӨ ГЭДЭГ НЬ ҮНЭН Л ДЭЭ. ГЭХДЭЭ ЭХ ОРОНТОЙ ХҮН ЭХ ОРНЫХОО ДАЛБААГ ӨРГӨЖ МАНДУУЛЖ ТУГАА ХАМГААЛЖ АМИА ӨГДӨГ ЭХ ОРОНЧИД БАЙДАГ ЮМ. НЭРЭЭ ХАМГААЛЖ ТӨРИЙН ДАЛБААГ УРЖ СУУГАА ХҮН ЭХ ОРОН Ч БИШ НЬ ОЙЛГОМТОЙ, СЭТГҮҮЛЧ ХҮН ГЭДЭГ ҮНЭНИЙ ТӨЛӨӨ НЭРЭЭ ЧЗОЛИН ТЭМЦЭЖ ХОХИРЧ БАЙГАА ОЛОН ЖИШЭЭ БИЙ. ХАРИН ТӨРИЙН ДАЛБААГАА УРАХ СЭТГҮҮЛЧ БҮҮ ХЭЛ БАГА АНГИЙН ХҮҮХЭД Ч БАЙХГҮЙ ШҮҮ. НЭР ХУГАРАХААР ЯС ХУГАР ГЭДЭГ ЧИНЬ ЭНЭ ДЭЭ. ЛОДОЙ НЭРИЙГ ХҮНДЛЭХ ЁСТОЙ БАЙЛАА ГЭХЭД ТӨРИЙН ДАЛБААНААСАА ИЛҮҮХҮНДЭТГЭЖ ЧАДАХГҮЙ ЭЭ. СЭТГҮҮЛЧИД ҮҮНИЙ ТӨЛӨӨ ТЭМЦВЭЛ ИХ Л СОНИН САНАГДАХ БАЙХАА.
    2019 оны 09 сарын 29 | Хариулах
  • ганаа (202.9.43.65)
    мандаа гэж мангар бацаан. том санаатай ирэх жил сонгуульд үзэх гээд тараа барж байна даа. чамайг хэн сонгох вэ дээ. муу мал минь. лодойсамбуу бол сэтгүүлч биш шодойсамбуу мөн. төрийн далбаа урдаг сэтгүүлч монголд хэрэггүй ээ. лодойг нэг сайн амбаардчих босоо хөх монголын шийртэй залуу лага уу аан
    2019 оны 09 сарын 29 | Хариулах
  • ИРГЭН (150.129.140.224)
    СҮЛД ГЭХ НЭРЭНДЭЭ ТОХИРООГҮЙ СЭТГҮҮЛЧ ГЭХ ҮҮ ДЭЭ? ТӨРИЙН ДАЛБААГ СҮЛТТНЙ УРЖ БАЙЖ ЧИНИЙ САНААГ АМРААХ ЮМ УУ. ӨМӨӨРӨХ ЮМАА ОЛЖ ЧАДАВ АА. МАНДАХНАРАН, БАТЗАНДАН 2 ЧИНЬ ЛОДОЙ ЧБИЛҮҮ, СҮНС ТА 2-ЫН ДЭРГЭД ЭХ ОРОН Ч ЗАЛУУС БАЙХАА. ХӨЛСНИЙ БИЧЭЭЧ МИНЬ.
    2019 оны 09 сарын 29 | Хариулах
  • Эмгэн (64.119.25.5)
    За даа зарим сэтгүүлчид тууштай байх нь ховор юм шиг. Зоригтой алхам хийдэг нь ховор шүү. Зарим нь нэр төр хөөцөлдсөн, байдлыг илт дөвийлгөсөн, мэдээжийн юмыг бүрхэгдүүлэх нь бий. Улс төр,э/з, хууль эрхийн мэдлэг дутмагаасаа болоод хөнгөн гоомой хандах гээд бдаг. Харин эрэн сурвалжилж нэвтрүүлгээ цацдаг Мөнхбаясгалан, 25-р сувгийн сэтгүүлч эмэгтэй.../нэрийг нь санахгүй бна/ болон ТВ-8 зэрэг нь бодит баримттай, асуудал дэвшүүлсэн, анхааруулга сануулгатай ярилцлага зэрэг нь цаг үеэ олсон хүсэн хүлээж бдаг нэвтрүүлэг шүү.
    2019 оны 09 сарын 29 | Хариулах
  • ЛХагва (59.153.85.82)
    Энэ сэтгүүлч нэг талыг баримталдаг хүн дээ Тийм ч учраас
    2019 оны 09 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    28 мин
  • Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
    33 мин
  • Зургаан настай охин Рубикийн шооны дэлхийн рекордыг гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ
    1 цаг 4 мин
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
    1 цаг 29 мин
  • Трампын засаг захиргаа ирэх онд 17,500 цагаан арьст Өмнөд Африкийн дүрвэгчийг хүлээн авна
    1 цаг 31 мин
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
    1 цаг 46 мин
  • ЗГ: Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг хэлэлцэнэ
    1 цаг 52 мин
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
    2 цаг 0 мин
  • “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно
    3 цаг 10 мин
  • Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
    3 цаг 16 мин
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    19 цаг 1 мин
  • Н.Учрал: Улстөрчид бид маскаа тайлах нь зүйтэй
    19 цаг 45 мин
  • Г.Тэмүүлэн: Хуулийн хэрэгжилтийг хангахад онцгой анхаарч ажиллана
    20 цаг 34 мин
  • Г.Тэмүүлэн: Хуулийн байгууллагууд хар тамхитай хатуу тэмцэх ёстой
    21 цаг 34 мин
  • УИХ: ХЗДХ-ийн сайдын томилгоог хэлэлцэж байна
    21 цаг 59 мин
  • Японд “Дужуан” хар салхины улмаас хоёр сая орчим хүнийг нүүлгэн шилжүүлэхийг уриалав
    22 цаг 17 мин
  • Их Британи Саудын Арабт “хамгаалалтын” цэргийн дэмжлэг үзүүлнэ
    23 цаг 45 мин
  • Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    23 цаг 46 мин
  • Иргэний нисэхийн 50 мэргэжилтнийг БНХАУ-д сургах, хамтран ажиллах санамж бичиг байгуулав
    Өчигдөр 12 цаг 24 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1445 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    Өчигдөр 12 цаг 22 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
24 баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК