Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Автомашины дуут дохионоос цочсон хүүгийн сонсгол нь муудсан”

2019-9-30
0
ЖИРГЭХ

Хүрээлэн буй орчны олон хүчин зүйл хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Тухайлбал, хэт их дуу чимээ хүний хүний сонсголыг гэмтээхээс гадна хэд хэдэн өвчний суурь шалтгаан болдог аж. Энэ талаар НЭМҮТ-ийн Орчны эрүүл мэндийн албаны эрдэм шинжилгээний ажилтан Д.Оюунчимэгтэй ярилцлаа.


-Дуу чимээний бохирдол гэж юуг ойлгох вэ?

-Дуу шуугианы бохирдол нь хотжилт үүссэнтэй холбоотойгоор үүсдэг үзэгдэл гэж үздэг. Тухайлбал, үйлдвэржилт, автомашин, техник хэрэгслээс гарч байгаа дуу чимээ заасан хэмжээнээс хэтэрсэн шугмыг бохирдол гэж үздэг юм. Улсын хэмжээнд дуу шуугианы бохирдол ихтэй газар нь Улаанбаатар хот гэж хэлж болно. Учир нь хүн амын тоо төлөвлөсөн хэмжээнээс хэт их. Уг нь дуу чимээний бохирдлын стандарт хэмжээ өглөөний 07.00-23.00 цаг хүртэлх хугацаанд дунджаар  60 децибелээс хэтрэхгүй байх ёстой. Гэвч нийслэлийн хэмжээнд өдрийн цагийн хэмжээ 67 децибел байна. Энэ стандарт хэмжээг эрүүл мэндийн нөлөөллийг тооцож гаргадаг. Түүнээс хэтэрсэн байна гэдэг нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нь гарцаагүй.  

-Энэ нь хүний биед хэрхэн нөлөөлөх вэ?

-Мэдээж хүний биед хор уршигтай. Дуу шуугианы бохирдлоос үүдэн сэтгэл санаа хямрахаас гадна бухимдал үүсгэх эх үндэс нь болдог. Улмаар физилогийн хэвийн үйл ажиллагаанд нөлөөлж нойргүйдэх зэрэг эрүүл мэндийн өөрчлөлтүүд үүсдэг юм. Тухайлбал, хоол боловсруулах систем, зүрх судас, төв мэдрэлийн үйл ажиллагаанд нөлөөлөх эс үүсвэр болно. Түүнчлэн дан ганц нийслэл гэлтгүй төмөр зам болон төв, автомашин дагасан орчмуудад орон сууцны хорооллуудад амьдардаг хүн амын дунд энэ өвчлөл ихсэх хандлагатай байна.

-Иргэд гэрээсээ гараад тухайлбал, замын хөдөлгөөнд оролцохоос эхлээд уур уцаартай болж эхэлдэг. Дуу чимээний бохирдлоос сэргийлэх боломжтой юу?

-Нэгдүгээрт, ажил, амралтын цагаа зөв тохируулах, амралтын өдрүүдэд шуугиан багатай газар аялж зугаалж байх хэрэгтэй. Мөн дуу шуугиан ихтэй газарт ажилладаг бол чихэвч зүүж өөрийгөө хамгаалах, ачаалал ихтэй газраас хол явах хэрэгтэй. Уг нь бол төр засгийн зүгээс иргэдийнхээ амгалан тайван байдлыг хангахын тулд замын хажуугаар бут, сөөг тарьж дуу шуугианыг шингээх, өндөр шуугиантай газруудад замын хаалт хийж тусгаарлах арга хэмжээ авч байх ёстой л доо.

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ шалтгааны улмаас жилд 1.5 сая хүн сонсголын бэрхшээлтэй болж байна гэсэн судалгаа гаргажээ. Манай улсын хувьд ямар байна вэ?

-Зарим хүнд цочир мэдрэмж төрүүлж цаашлаад чихний хэнгэрэг цоолох аюултай байдаг. Учир нь өндөр настай болон бага насны хүүхдийн бие организм их эмзэг байдаг юм. Тиймээс өөрийн сонсож чадах дуу чимээнээс хэтэрсэн дуу чимээ сонсох үед чихний үйл ажиллагааг гэмтээх аюултай. Тухайлбал, хоёр жилийн өмнө замын хажуугаар явж байсан хүүхэд машины дуут дохионоос цочирдон сонсгол нь муудсан асуудал гарч байсан. 

Мөн залуус, өсвөр насныхны дунд чихэвчний хэрэглээтэй холбогдуулан сонсголын бэрхшээл их гарч байна. Тиймээс тодорхой хэмжээ, хугацаатайгаар зөв зохистой хэрэглэхийг анхааруулж байна.

Б.Лхам

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • irgen (31.165.225.30)
    zambaraagui signalddadg asuudliig huuliar horih heregtei shdee,,,,um l bolgond galzuu um shig signaldsan galzuu jolooch nar l yavdag um shig sanagddag
    2019 оны 09 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    27 мин
  • Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
    32 мин
  • Зургаан настай охин Рубикийн шооны дэлхийн рекордыг гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ
    1 цаг 3 мин
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
    1 цаг 28 мин
  • Трампын засаг захиргаа ирэх онд 17,500 цагаан арьст Өмнөд Африкийн дүрвэгчийг хүлээн авна
    1 цаг 30 мин
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
    1 цаг 46 мин
  • ЗГ: Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг хэлэлцэнэ
    1 цаг 51 мин
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
    1 цаг 59 мин
  • “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно
    3 цаг 9 мин
  • Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
    3 цаг 15 мин
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    19 цаг 0 мин
  • Н.Учрал: Улстөрчид бид маскаа тайлах нь зүйтэй
    19 цаг 44 мин
  • Г.Тэмүүлэн: Хуулийн хэрэгжилтийг хангахад онцгой анхаарч ажиллана
    20 цаг 33 мин
  • Г.Тэмүүлэн: Хуулийн байгууллагууд хар тамхитай хатуу тэмцэх ёстой
    21 цаг 33 мин
  • УИХ: ХЗДХ-ийн сайдын томилгоог хэлэлцэж байна
    21 цаг 58 мин
  • Японд “Дужуан” хар салхины улмаас хоёр сая орчим хүнийг нүүлгэн шилжүүлэхийг уриалав
    22 цаг 16 мин
  • Их Британи Саудын Арабт “хамгаалалтын” цэргийн дэмжлэг үзүүлнэ
    23 цаг 44 мин
  • Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    23 цаг 46 мин
  • Иргэний нисэхийн 50 мэргэжилтнийг БНХАУ-д сургах, хамтран ажиллах санамж бичиг байгуулав
    Өчигдөр 12 цаг 24 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1445 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    Өчигдөр 12 цаг 22 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
24 баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК