Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

480 хүүхэд сургуультай боллоо

2019-10-01
0
ЖИРГЭХ

“За хүүхдүүд минь, сайхан сургуультай боллоо. Шинэ байрандаа эмх цэгцтэй, сахилга баттай байж, хана туургаа гамнаж, ширээ сандал дээрээ юм бичиж, эрээдэггүй ухаалга сурагчид байна шүү. Бид бүхний найман жил хүсэн хүлээсэн мөч биелэлээ оллоо” хэмээн үе үеийн сурагчдадаа чин сэтгэлийн үгээ дайж, захих хүн бол гавъяат багш Б.Сурмаажав. Тэрбээр Сонгинохайрхан дүүргийн I бага сургуулийн захирлаар олон жил ажиллаад гавьяаныхаа амралтад гарсан нэгэн юм. Ийм л эрхэм хүний алт шиг захиасыг сонсох хувь тохиол 480 хүүхэд хичэллэх анги танхимтай болж, 8 багш шинээр ажлын байртай болсон баярт үйл явдалын үеэр болсон юм. Сонгинохайрхан дүүрэг... Нийслэлийн хамгийн олон иргэдтэй, шинэ залуу идэр үеийнхэнээгээр бүрдүүлсэн дүүрэг. Энэ ч утгаараа сургууль, цэцэрлэгийн ачаалал их байдаг.

Өмнө нь тус сургуулийн хичээлийн байр хоёр давхар байжээ. Харин өргөтгөлийн байр барьснаар гурван давхар болгожээ. Саруулхан анги тус бүрт гар угаалтуур байршуулснаас гадна ариун цэврийн өрөө, номын сан зэргийг стандартын дагуу байршуулсан нь хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлж чадсныг илтгэж байв. Энэ талаар сургуулийн багш нар хэлэхдээ “Зөвхөн 480 хүүхэд суралцах орчинтой болсон юм биш. Үүнээс гадна найман багш, нийгмийн ажилтан, үйлчлэгч гээд олон ажлын байр бий боллоо. Энэ бол эдийн засгийн хямралтай энэ цаг үед иргэдийн амжиргааг дэмжсэн бас нэгэн хэлбэр. Түүнчлэн нэг ангид олон хүүхэд хичээллэхгүй болсноор агаар дуслын замаар дамжих өвчлөлийг бууруулах боломжтой болно. Учир нь жижиг хэмжээтэй ангид олон тооны хүүхэд суралцах халдварт өвчин тархах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Харин шинээр өргөтгөл ашиглалтад орсноор сурагчдын эрүүл мэндийг хамгаалах боломжтой боллоо” гэсэн юм.

Тус сургуулийн хуучин барилгад 300 орчим хүүхэд суралцах боломжтой байсан ч гурван ээлжээр, нэг ширээнд гурван хүүхэд суургах байдлаар 600 гаруй хүүхэд суралцдаг байжээ. Харин өргөтлийн байр ашиглалтад орсноор энэ асуудал бүрэн шийдэгджээ. Ийм сайхан боломжийг нээж, сурагчдын суралцах таатай орчинг бүрдүүлээд зогсохгүй тэдний эрүүл мэндийг хамгаалахад томоохон хувь нэмэр оруулж, хичээл зүтгэл гаргасан хүн бол УИХ-ын гишүүн Ц.Гарамжав.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Гарамжав “Намайг 2016 оны хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцох үеэр нэг ангид хамгийн багадаа 55 сурагч хичээллэдэг. Хүүхдийн ачаалал их учир самбартаа бараг тултал нь ширээ өрсөн байдалтай байсан. Нэг ширээнд 3 хүүхэд суухын зэрэгцээ сургуулийн санхтехникийн шугам сүлжээ муудсан байсан. Энэ байдлыг хараад сургуулийн хүчин чадлыг зайлшгүй нэмэгдүүлэх ёстой гэж бодсон. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Сайдын багцад төсөв суулгуулж сургуулийн шугам хоолойн иж бүрэн шинчлэлийг хийлгэж мөн улсын төсөвт нийт 1,6 тэрбум төгрөгийг суулгаснаар “Ирээдүй” цогцолбор сургуулийн I бага сургууль 480 хүүхдийн суудлаар хүчин чадлаа нэмэгдүүллээ” гэсэн юм.

Сургуулийн өргөтгөлийн нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, тус сургуулийн захирал Г.Цагаанцоож, НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун болон бусад холбогдох албаны хүмүүс, сургуулийн сурагчид оролцсон юм. 

Энэ жилийн хувьд Улаанбаатар хотод түүхэнд тод бичигдэх хэмжээний олон тооны цэцэрлэг сургуулийн бүтээн байгуулалтыг хийж байгааг Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцолсон билээ. Тухайлбал, өнөөдрийн байдлаар 21420 хүүхдийн суудал бүхий 48 сургууль, 13140 ор бүхий 93 цэцэрлэг ашиглалтад орж байгаа сайхан мэдээ байна. Энэ тоонд “Өнөр” бүсийн хэмжээнд УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын санаачлагаар баригдаж байгаа 200-250 хүүхдийн ор бүхий 4 цэцэрлэг, 320 хүүхдийн суудал бүхий бага сургуулийн барилга ч мөн багтаж байгаа аж.

Түүнчлэн гишүүн Ц.Гарамжав тойрогтоо цэцэрлэг сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх тал дээр олон бүтээн байгуулалтыг хийжээ. Тухайлбал ганцхан цэцэрлэгтэй байсан 31 дүгээр хороонд төсвийн бус хөрөнгөөр буюу “Мөнх тогтвортой хөгжил” сан ТББ-ын санхүүжилтээр 150 ор бүхий гэр хороолол дундах анхны эко цэцэрлэгийг барьж ашиглалтанд оруулсан. 1980-аад онд нэг загвар хийцээр баригдсан хүүхдийн цэцэрлэгүүдийн сэрүүн өрөөг шинэ анги танхим болгон өргөтгөн шинчлэх ажлыг мөн л төсвийн бус хөрөнгө оруулалтаар шийдэж, өнгөрсөн хугацаанд зургаан цэцэрлэгийн сэрүүн өрөөнүүдийг засварлаж шинчилснээр 500 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой болсон. Одоо дахин 6 цэцэрлэгт ийм шинчлэл хийхийн дөрөвт нь барилгын ажил явагдаж энэ онд гэхэд 200 хүүхэд шинээр цэцэрлэгт хамрагдах боломж бүрдэж байна.

2019 онд “Ирээдүй” цогцолбор сургуулийн II бага сургуулийн биеийн тамирийн заалны барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулаад байгаа юм байна. Тус сургуулийн бяцхан сурагчид стандартын биеийн тамирийн зааланд хичээл сургалтаа явуулах боломжийг мөн бүрдүүлжээ.

Гишүүн Ц.Гарамжав Ирээдүй цогцолбор сургуулийнхаа төгсөгч сурагчдад зориулж жил бүр Шинэ алхам номыг үнэ төлбөргүй олгох ажлыг зохион байгуулж, төгсөгчдийн их дээд сургуульд элсэн суралцахад нь зориулж Монгол улсын их сургуулиудын эрдэмтэн, доктор профессоруудаар нэмэлт сургалт, давтлага хийлгэдэг ажил жил бүр уламжлал болон явагдаж байна.

Энэ мэт олон ажил, бүтээн байгуулалтыг УИХ-ын гишүүн Ц.Гарамжав болон түүний ажлын алба тойргийнхоо хүүхэд багачуудын ирээдүйн төлөө хийж бүтээсээр байна. Тийм ээ, ийнхүү найман багш ажлын байртай болж, 480 сурагч хичээлийн байртай болж баяр, хөөр, инээмсэглэлээр цалгисан сайхан өдөр болж өндөрлөсөн нь энэ ээ.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    28 мин
  • Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
    33 мин
  • Зургаан настай охин Рубикийн шооны дэлхийн рекордыг гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ
    1 цаг 4 мин
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
    1 цаг 29 мин
  • Трампын засаг захиргаа ирэх онд 17,500 цагаан арьст Өмнөд Африкийн дүрвэгчийг хүлээн авна
    1 цаг 31 мин
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
    1 цаг 47 мин
  • ЗГ: Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг хэлэлцэнэ
    1 цаг 52 мин
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
    2 цаг 0 мин
  • “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно
    3 цаг 10 мин
  • Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
    3 цаг 16 мин
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    19 цаг 1 мин
  • Н.Учрал: Улстөрчид бид маскаа тайлах нь зүйтэй
    19 цаг 46 мин
  • Г.Тэмүүлэн: Хуулийн хэрэгжилтийг хангахад онцгой анхаарч ажиллана
    20 цаг 34 мин
  • Г.Тэмүүлэн: Хуулийн байгууллагууд хар тамхитай хатуу тэмцэх ёстой
    21 цаг 34 мин
  • УИХ: ХЗДХ-ийн сайдын томилгоог хэлэлцэж байна
    21 цаг 59 мин
  • Японд “Дужуан” хар салхины улмаас хоёр сая орчим хүнийг нүүлгэн шилжүүлэхийг уриалав
    22 цаг 17 мин
  • Их Британи Саудын Арабт “хамгаалалтын” цэргийн дэмжлэг үзүүлнэ
    23 цаг 45 мин
  • Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    23 цаг 47 мин
  • Иргэний нисэхийн 50 мэргэжилтнийг БНХАУ-д сургах, хамтран ажиллах санамж бичиг байгуулав
    Өчигдөр 12 цаг 24 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1445 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    Өчигдөр 12 цаг 22 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
24 баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК