Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хустайн нурууны байгаль хамгаалагчид орон сууцтай боллоо

2020-8-05
0
ЖИРГЭХ

-Зүлгэн дээр байраа бариад зүгээр л нэг амьдарч буй БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧИД-

Монгол Улс, ХБНГУ-ын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Германы Сэргээн босголт, Зээлийн банк (KfW)-аар дамжуулан БОАЖЯ-тай хамтран “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийг хэрэгжүүлж байна. Энэ төслийн хүрээнд Хустайн нурууны байгалийн цогцолбор газрын байгаль хамгаалагчид, судлаачдын ажиллаж, амьдрах нөхцлийг сайжруулах зорилгоор 16 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, оршин суугчдад түлхүүрийг нь гардуулан /2020.08.04/ өглөө.

Уг арга хэмжээнд ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ёорн Розенберг, УИХ-ын гишүүн, БОАЖ-ын Сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Н.Энхболд зэрэг албаны хүмүүс оролцов.

"ХУСТАЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН 54 АЖИЛТНЫ 16 ГЭР БҮЛ ОРОН СУУЦАНД ОРЖ БАЙНА"

Энэ үеэр БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл “Монгол Улс газар нутгийнхаа нийт 21 хувийг тусгай хамгаалалтад авсан байдаг. Голландаас 1992 онд 15 тахийг нутагшуулж байлаа. Өнөөдөр Хустайн нурууны тахь 410 болжээ. Мөн Говь-Алтай, Ховд аймагт тахь үржиж байгаа. Монгол Улс нийт 800 гаруй тахийн сүрэгтэй болсон байна.

Тахь үржиж өсөхөд манай тусгай хамгаалалттай газрынхан тэр дундаа байгаль хамгаалагчид нөр их хөдөлмөр бүтээлээ шингээсэн. Байгаль хамгаалагчид маань цаг агаарын хүнд нөхцөлд хадга, асга чулуутай, бартаатай уулаар мотоцикл унаад араатан амьтдаас тахиа хамгаалахын төлөө өөрсдийн эрүүл мэнд, амь насаа зориулан ажиллаж байна. Энэ хүнд хүч хөдөлмөрийн үр дүнд устаад байсан тахь эх орондоо эргэж ирсэн.

Өнөөдөр байгаль хамгаалах салбарт түүхэн үйл явдал тохиож байна. Хустайн байгалийн цогцолборт газрын 54 ажилтны 16 гэр бүл орон сууцанд орж, ажлаа хийхэд ар гэртээ санаа зовох зүйлгүй боллоо. Энэ дашрамд ХБНГУ-ын Элчин сайдын яам, Монгол Улсын засгийн газарт чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.

Тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагчид маань БОАЖЯ-нд харьяалагддаг. Харин орон нутгийн байгаль хамгаалагчид тухайн нутгийн байгаль орчин аялал жуулчлалын газарт харьяалагддаг. Тийм учраас дүрэмт хувцас, тоног төхөөрөмжийн хангамж ялгаатай байдаг асуудлыг хэлж байна. Үүнийг нэгдсэн стандартад оруулах шаардлага байна гэж харлаа.

Мөн цалин хангамжид боловсролын асуудал хөндөгддөг юм байна. Өнөөдрийн боломжит түвшинг харгалзаж үзэж байгаад цалинг дүйцүүлэх үү гэдэг асуудлыг судалж шийдвэрлэх үүргийг би Төрийн нарийн бичгийн даргадаа өгсөн байгаа. Үүний дараа байгалиа хамгаалах үйлсэд хүчин зүтгэж буй уул усны эздийн цалин, нийгмийн асуудлыг шийдвэрлэх боломж бий гэж харж байна. Цаашид байгаль хамгаалагчдын нийгмийн асуудалд анхаарах чиглэлээр ажиллана” гэдгийг онцоллоо.

"ГЕРМАНЫ ЗЭЭЛИЙН ХӨГЖЛИЙН БАНКНААС ЭНЭ ТӨСӨЛД ЗОРИУЛЖ 40 САЯ ЕВРО ГАРГАЖ БАЙГАА"

ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ёорн Розенберг “Бид Монгол Улсад 1992 оноос эхлэн байгаль хамгааллын чиглэлээр хамтран ажиллаж байна. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацааны хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны нэг үндсэн чиглэл нь байгаль хамгаалал байлаа.

Хустайд 2015 оноос хэрэгжүүлж эхэлсэн энэ төсөл маань гурван үе шаттайгаар 12 жил үргэлжилж 2027 онд дуусна. Төслийн хүрээнд Хустайн нурууны байгалийн цогцолборт газрын ажилтнуудыг тогтвор суурьшилтай, сэтгэл тайван  ажиллах орчин нөхцөлөөр хангахад бодитой хувь нэмэр оруулах зорилгоор 16 айлын орон сууцыг барьсан. Өнөөдөр ашиглалтад оруулж, оршин суугчдад түлхүүрийг нь гардууллаа. Германы зээлийн хөгжлийн банкнаас энэ төсөлд зориулж 40 сая евро гаргаж байгаа.

Мөн орон сууцнаас гадна байгаль хамгаалагчдад тоног төхөөрөмж, хөл залгуулах унаа, мотоцикл, ажлын дүрэмт хувцас, дрон зэрэг материаллаг баазыг бэхжүүлэхэд тодорхой хэмжээний хөрөнгө оруулсан” гэлээ.

Орон сууцандаа төвхнөсөн Хустайн байгалийн цогцолборт газрын тахьчин Ө.Баянмөнх “Би 16 жил ажиллаж байна. Өглөө таван цагт гараад орой 19.00-20.00 цагт гэртээ ирдэг. Орой ирэхэд гэр хүйтэн, гал түлэхээс эхлээд хүндрэлтэй. Харин өнөөдөр халуун, хүйтэн устай, бохироо шийдсэн тохилог сайхан байртай болсондоо маш их баяртай байна. Эхнэр маань мөн энд ажилладаг. Бид дөрвөн хүүхэдтэй” гэв.

 

Мөн ургамал судлаач бүсгүй “Анх энд ирээд модон амбаарт амьдарч байлаа. Дараа нь гэрт амьдардаг болсон. Өнөөдөр ийм сайхан хоёр өрөө байранд орсондоо туйлын баяртай байна. Олон жилийн нөр их хөдөлмөрийн минь шагнал энэ байх. Манай гэр бүлийн хүн энд ажилладаг. Өмнө нь бид хоёр энд, хүүхэд маань эмээ, өвөөтэйгээ амьдардаг байсан бол орон сууцтай болсон тул ээжтэйгээ, хүүтэйгээ, ханьтайгаа бүгд хамтдаа аз жаргалтай амьдарч байна” гэж сэтгэгдлээ хуваалцсан юм.

"УРЬД ӨМНӨ ДЭЛХИЙД ТЭМДЭГЛЭГДЭЭГҮЙ НЭГЭН ЗҮЙЛ ХӨРСНИЙ ШАВЬЖ ХУСТАЙГААС ШИНЭЭР ОЛДСОН"

“Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн хүрээнд 2020 онд хамгаалалтын захиргаадад UTV буюу бартаат замын 4 дугуйтай мотоцикль,  моторт завь, аялал жуулчлал бүхий газруудад бохир соруулдаг машин, хогны машин, моторт завь, уулын цана, Орчны бүсийн 16 суманд иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин, 48 сумын дунд сургуульд экологийн кабинет байгуулах зэрэг томоохон ажлууд хийгдэж байна.

Хустай нуурын байгалийн цогцолбор газрын 50.6 мянган нутагт 459 зүйл гуурст ургамал, 85 зүйл хаг, 90 зүйл хөвд, 33 зүйл мөөг ургадаг, халиун буга, цагаан зээр, бор гөрөөс, зэрлэг гархай, аргаль хонь, янгир ямаа, монгол тарвага, саарал чоно, шилүүм мий, мануул мий, шао үнэг, хярс үнэг, халздай дорго зэрэг 55 зүйл хөхтөн амьтад, нохой тас, цармын болон хээрийн бүргэд, ооч ёл, хонин тоодог, гангар хун, хар өрөвтас, дагуур ятуу, хотны бүтээхэй зэрэг 223 зүйл шувуу, 16 зүйл загас, 2 зүйл хоёр нутагтан, 365 зүйл шавьж, түүний дотор 21 зүйл шоргоолж, 55 зүйл булцуу сахалт эрвээхэй, 10 зүйл голио, 29 зүйл царцаа бүртгэгджээ. Мөн урьд өмнө дэлхийд тэмдэглэгдээгүй байсан нэгэн зүйл хөрсний шавьж Хустайгаас шинээр олдож Epidamaeus khustaiensis хэмээн нэрлэгдсэн байна.

Эдүгээ манай дэлхийд үлдсэн цорын ганц зэрлэг адуу тахийг сэргээн нутагшуулах ажил 1992 онд эхэлж, Хустай байгалийн цогцолбор газар одоо дэлхий дээрх хамгийн олон тахьтай газар болоод байна.

Хустайн нурууны байгалийн цогцолбор газрын байгаль хамгаалагч, судлаачид

Монгол Улсад нийт 34 тусгай хамгаалалттай газрын захиргаа байдгаас дөрөв нь улсын санхүүжилтгүйгээр бие даан үйл ажиллагаа явуулдаг. Үүний нэг нь Хустайн нурууны байгалийн цогцолборт газар юм. УИХ-ын 1993.11.12-ны өдрийн 83 дугаар тогтоолоор Хустайн нурууг байгалийн нөөц газрын зэрэглэлээр анх улсын тусгай хамгаалалтад авч, 1998 онд зэрэглэлийг ахиулан байгалийн цогцолборт газар болгосон.

Улсын хэмжээнд 1,000 гаруй байгаль хамгаалагч ан амьтан, байгалийн үзэсгэлэнт газруудыг хамгаалан ажиллаж байна.

 

Эх сурвалж: БОАЖЯ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
No Brand болон Emart Club - “Улаанбаатар Түншлэл 2026” олон улсын үзэсгэлэнд амжилттай оролцлоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • irgen (31.165.231.3)
    bas l nogoon tomor hashlaga ....yagaad zuger orchinoo saihan tohijuulj surdaggui um be bair suuz barij baigaa kompaniud...., shine bair bizdee
    2020 оны 08 сарын 05 | Хариулах
  • Зочин (31.165.231.3)
    estoi saihan medee baina daa, jinhen ajillaj baigaa hymyysiig demjih estoi
    2020 оны 08 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгуудаар нойтон цас орно
    2 мин
  • Үйл явдал: Өвөр Монголын XIV соёлын өдрүүд эхэлнэ
    5 мин
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
    12 мин
  • Абрахам Линкольн боолчлолыг халж ТҮҮХ эргүүлсэн ОНЦГОЙ өдөр
    50 мин
  • Хоббитын өдөр: “Бөгжний эзэн”, “Хоббит” зохиолын шүтэн бишрэгчдийн хувьд ЧУХАЛ өдөр
    50 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    15 цаг 49 мин
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
    16 цаг 28 мин
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
    16 цаг 32 мин
  • "Converse" бренд арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан агуулгатай сурталчилгаагаа татан авч, уучлал хүсжээ
    16 цаг 56 мин
  • Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
    16 цаг 59 мин
  • Алдартай супермодел Синди Кроуфорд нарын хүү модел Пресли Гербер 27 насандаа таалал төгсжээ
    17 цаг 6 мин
  • ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН НААДМЫН ШАТРЫН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
    17 цаг 12 мин
  • Э.Батшугар: Их сургуулийн эмнэлэг бол сургалт, судалгаа, эмнэлзүйн тусламжийг нэгтгэсэн орчин
    17 цаг 19 мин
  • Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    17 цаг 22 мин
  • УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн хөтөлдөг байсан “Улаан бал” нэвтрүүлэг эргэн ирнэ
    17 цаг 53 мин
  • Г.Болор-Эрдэнэ: Азийн наадмаас медаль авна гэсэн том зорилготой ирсэн
    18 цаг 40 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
    19 цаг 19 мин
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
    20 цаг 6 мин
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
    20 цаг 36 мин
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
    20 цаг 52 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК