Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Оюунтүлхүүр: Гадны оронд амьдарч байгаа хэн боловч өөрийгөө соёл, зан заншлынхаа элч гэж бодох хэрэгтэй

2021-9-03
0
ЖИРГЭХ

Европын холбооны “European International Women's Leadership Award 2021” шагнал хүртсэн анхны монгол эмэгтэй Болдын Оюунтүлхүүртэй ярилцлаа.


-Та “European International Women's Leadership Award 2021” шагнал хүртсэн анхны монгол хүн болж байна. Танд халуун баяр хүргэе. Шагнал хүртсэн тухай дуулахад танд юу бодогдсон бэ?

-Баярлалаа. Би Бельги улсад ирсэн бараг анхны монгол хүн болохоор өдийг хүртэл олон юманд анхдагч байлаа. Энэ шагналд нэр дэвшсэн хүмүүстэй хоёр жил орчмын өмнө холбоо тогтоосон. Шагнал гардуулах тухай мэдээг надад анх дуулгахдаа “Таныг болон өөр найман эмэгтэйг сонгож байна” гэхэд нь их гайхсан, сандарсан, бас баярласан. Монгол эмэгтэй хүн энэ том шагналыг авсан гэж бодохоор Монголынхоо нийт эмэгтэйчүүдийнхээ өмнөөс баярлаж, өөрөөрөө бахархсан.

-Шагнал гардуулах ёслолын ажиллагаа хэрхэн болж өнгөрсөн бэ?

-Өнгөрсөн жилийн “Март-8”-ны баяраар болох ёстой байсан энэхүү шагнал гардуулах ёслолын ажиллагаа цар тахлын улмаас хойшлогдоод байв. Уг нь Европын парламент дээр болдог боловч дээрх шалтгаанаас болж Европын холбооны дэргэдэх Эссены төлөөлөгчийн газрын байранд болсон. Шагнал гардуулахын эхэнд өмнө нь шагнуулж байсан эмэгтэйчүүд өнөө жил шагнал авах хүмүүсийг танилцууллаа. Дараа нь таеквондогийн дэлхийн аварга Умниа Даккон миний танилцуулгыг уншсан. Миний хувьд нэр төрийн хэрэг байлаа.

-Энэ шагналыг ямар шалгуураар олгосон бэ?

-Дарамттай ёс заншлын үүргээс чөлөөлөгдөх хүсэлтэй, зөвхөн эрчүүд зонхилдог салбарт хүчээ үзэх сонирхол, зоригтой, өөрт байгаа боломжийг гаргаж амжаагүй, эсвэл тэрийгээ гаргахаасаа эмээдэг олон эмэгтэйчүүдэд үлгэр дуурайлал болох, өөрсдийн мөрөөдлийг биелүүлэхийн тулд зориглон амьдрал, ажил төрлөө өөрчлөхийн төлөө тэмцсэн эмэгтэйчүүдийг урамшуулах зорилго агуулсан шагнал юм. Шагнал гардан авсан бусад хүний шалгуур өөр байсан байх.

-Таныг Бельгийн Боловсрол, соёлын сайдын зөвлөхөөр ажилладаг гэж байна. Эрхэлж буй ажлынхаа талаар товчхон танилцуулахгүй юу?

-Би одоогоор Бельгийн франц хэлтэй хэсгийн Ерөнхий сайд Пьер-Ив Жеолегийн кабинетэд ажиллаж байна. Сайдын кабинетийг парламенттай холбож, Сайд нарын зөвлөлийн хурал болон Байнгын комиссын ажлын бэлтгэлийг хангахад оролцоно.

-Таныг Бельги дэх “Монгол соёлын төв” төрийн бус байгууллагын тэргүүн гэж сонслоо. Монгол соёлыг гадныханд сурталчлан таниулах талаар ямар ажил өрнүүлж байна вэ?

-Энэ асуултанд хариулахын тулд нэг зүйлийг тодотгож хэлмээр санагдаж байна. Гадныхан бидний нэрийг цээжлэхээс илүүтэй монгол гэдгээр нь л тогтоодог. Тэгэхээр гадаадад амьдарч байгаа, түр айлчилж байгаа хэн боловч өөрийгөө Монгол улсынхаа соёл, зан заншлын элч гэж бодох хэрэгтэй юм. Монголчуудыг тэсвэр хатуужилтай, уйгагүй, найдвартай хүмүүс хэмээн ажил олгогчид үнэлдэг. Би ажлынхандаа бууз чимхэхийг заахаас авахуулаад товч зангидахыг хүртэл заасан. Аливаа зүйлийг хүнд таниулж ойлгуулахын тулд бага гэж голж болохгүй юм. Бельги улсад монголчуудын эрхэлж буй олон төрийн бус байгууллага идэвхтэй ажиллаж байна. Бид хамтран үндэснийхээ өв соёл болох Баяр наадмаа сайхан тэмдэглэдэг. Манай төвийн хувьд Монголын байт харвааны шигшээ багийг олон улсын тэмцээн уралдаанд орохын өмнө Бельгид хэд хоног бэлтгэл хийх боломжоор хангаж өгсөн ч удаатай. Мөн олон улсын марафон гүйлтийн тэмцээнд уралдсан хөгжлийн бэрхшээлтэй баг тамирчидаа энэ улсын Парламентын депутат болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслах сангийн ерөнхийлэгчтэй хүртэл уулзуулсан. Мөн жил бүр Бельгийн нум сур харвалтын клубтэй хамтран Монголын өнчин болон гэр оронгүй хүүхдүүдэд туслах сан босгох өдөрлөг зохион байгуулж байсан. Цаашид ч зохиох бодолтой байгаа. 

-Та аав, ээждээ шагнал авсан тухайгаа дуулгасан уу?

–Аав, ээж маань намайг хамгийн ихээр дэмждэг. Тэд намайг шагнал авах үед нойроо хугаслан байж үзсэн байна.

-Аав, ээжийгээ танилцуулахгүй юу?

-Ээж маань Цэргийн ансамблийн дуучин хүн. Харин аав улс орон маань үндэсний үйлдвэртэй байх үед Төлөвлөгөөний Комисст ажиллаж байсан. Би урлаг, спортод туйлын дуртай болохоор урлаг, спортынхныг хүндэлж, чадах ядахаараа дэмжихийг хүсч явдаг даа. Өдий насандаа энгэрт нь эрхлэх ээж, аавтай болохоор өөрийгөө их азтай хүн гэж боддог.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа.

Б.Жаргал

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
    7 мин
  • Улаанбаатарт өдөртөө 18 хэм байна
    9 мин
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    16 цаг 13 мин
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    17 цаг 13 мин
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    17 цаг 58 мин
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    18 цаг 2 мин
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    18 цаг 10 мин
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    18 цаг 58 мин
  • Малын хулгайн эзэн холбогдогчийг тогтоолоо
    19 цаг 48 мин
  • Европын холбоо Украинд зэвсгийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байна
    20 цаг 16 мин
  • 40 дэх удаагийн “Номын баяр” өнөөдөр эхэлж байна
    20 цаг 42 мин
  • Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
    20 цаг 52 мин
  • Орост дайн эхэлснээс хойших анхны парламентын сонгууль өрнөж байна
    21 цаг 29 мин
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
    21 цаг 36 мин
  • ЗҮРХ СУДАСНЫ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИНЭ ҮЕИЙН СУУРЬ ТАВИГДЛАА
    21 цаг 41 мин
  • “Намрын ногоон өдрүүд” ирэх долоо хоногт эхэлнэ
    22 цаг 6 мин
  • Солонготын даваанд цас орж, гулгаа үүсжээ
    22 цаг 8 мин
  • Богдхан ууланд барих эхний экологийн гарцын байршлыг эцэслэлээ
    22 цаг 9 мин
  • Хүүхэд бүрийн тэгш оролцоо, бие даан амьдрах боломжийг бүрдүүлнэ
    23 цаг 28 мин
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
    Өчигдөр 09 цаг 54 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Саудын Арабын нефтийн гол хоолой халдлагад өртөн ХААГДЛАА
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК