Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ажлын цагийн зохицуулалт буюу түгжрэл бууруулах гарц

2021-9-03
0
ЖИРГЭХ

Нийслэлийн төр, захиргааны байгууллага, харьяа газар, агентлагууд, дүүргүүдийн албан хаагчид зуны цагийн хуваариараа ажиллаж байна. Өмнөх жилүүдэд есдүгээр сарын 1-нээс эхлэн өвлийн цагийн хуваарьт шилжиж, 09:00-18:00 цагт ажилладаг байсан бол энэ жилийн хувьд авто замын ид ачааллын үед бусадтай зэрэгцэн түгжрэл үүсгэхгүй байх шийдвэрийг Хотын дарга гаргалаа.

Ялгаатай цагийн хуваарьт шилжих нь урин дулааны улиралд байгалийн гэрлийг ашиглаж, эрчим хүч хэмнэхийн дээр авто замын түгжрэлийг бууруулах, бүх машин нэгэн зэрэг хөдөлгөөнд оролцохоос сэргийлэх бас нэгэн алхам.

Судалгаагаар нийслэлийн төр, захиргааны байгууллагын алба хаагчдын 55.6 хувь нь хувийн машинаараа ажилдаа ирж, очдог гэнэ. Нийт 48 мянган албан хаагчдын хэмжээнд тооцвол 26.6 мянган хүн автомашинаар зорчдог аж. Тэгэхээр нийслэлийн харьяа газруудын ажлыг 08:00 цагаас эхлүүлснээр 26.6 мянган машин 08:00 цагаас өмнө хүрэх ёстой газартаа хүрсэн байна гэсэн үг. Нийслэлийн төдийгүй улс орны хэмжээнд анхаарал татаж буй түгжрэлийг шийдэхэд нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид өөрсдөө түүчээлсэн нь үнэхээр дэмжүүштэй хэрэг. Энэ шийдвэрийг үзэглэсэн мөчөөс сайшаал, зэмлэл зэрэг дуулдаж байна. Зарим иргэний санал, сэтгэгдлээс  сийрүүлбэл:

... Зөв зөв. Жаахан эртэч болмоор байна аа, манай улс.

... Эртээ урьдын цагт дунд сургууль, үйлдвэр, аж ахуйн газрууд 08:00, ясли, цэцэрлэг, албан конторууд 09:00, их, дээд сургуулиуд 08:40 цагт ажил нь эхэлдэг байлаа. Автобус 06:00 цагт явж эхэлдэг байлаа.

... Би Баянбүрдээс Налайх руу явж ажилладаг. Өглөө Баянбүрдээс эхний автобусанд суухад 07:00 цагт хөдөлж,  Офицер дээр 7:30-д очдог. Цаашаа Офицероос Налайхад 08:20-д очдог. Бүх автобуснууд эцсийн буудлаасаа 06:45-д хөдлөөд 07:00 цагийн  үед Баянбүрд дээр ирдэг учраас ийм юмаа. Төрийн албыг эрт эхлүүлэхэд төвөгшөөх юм алга. Харин нийтийн тээврийн газар эцсийн буудлаас өглөө арай эрт 06:45-д биш, ядаж 06:30-д хөдөлдөг болгож өгөөч, Д.Сумъяабазар дарга аа.

... Төр, хувь гэхгүй 07:00-16:00 цагт ажилладаг болгомоор. Ар гэртээ цаг зарцуулж чадахгүй, харих гэж түгжирсээр байтал 19:00 цаг, хоолоо хийж идэх гэсээр байтал 21:00-22:00 цаг. Ингэж идсэн хоол хоол болох уу. Буруу хооллож эрүүл мэндээрээ хохирсоор л байна шүү. Иргэдээ зөв амьдралын хэвшилд оруулахад нэмэртэй л шийдвэр юм.

Ажлыг эрт эхлүүлж, эрт дуусгах, ингэхдээ төрийн албаныхан эртэч байхаар шийдвэрлэсэнд иргэдийн олонх нь талархаж байна.

Харин төрийн албан хаагчдын хувьд хүүхдийн цэцэрлэг, сургуулийн цаг, ажил эхлэх цагтай давхцах, үйлчлүүлэгч иргэд өглөө эрт ирж үйлчлүүлэхгүй хэр нь орой ажил тарах үеэр олноороо ирэх гэхчлэн бэрхшээлийг голчлон өгүүлж байна. Тэдний хувьд ажил эрт эхэллээ ч орой цагтаа тардаггүй гэсэн гомдол зонхилж байх юм. Ажлыг цагт нь багтаан үр бүтээлтэй амжуулна гэдэг маш том соёл төдийгүй ажилтан, албан хаагчид, ар гэр, үр хүүхдэдээ тавих анхаарал халамж сайжирч, ажилтнуудын сэтгэл ханамж ч өндөр байдаг ажээ.

Мэдээж энэ мэт бэрхшээл бий. Гэвч олонхын эрх ашгийг цөөнхөөс дээгүүрт тавьдаг нь ардчиллын зарчим. Дондог, Долгорын гэрт тохиолдсон бэрхшээлээс үүдэн хот даяараа түгжрэн бачимдаж явах уу, тэднийг хүүхэд багачуудаа хамран сургах тойргийн сургууль, цэцэрлэгт нь өгүүлж, нийтээрээ шинэ алхам хийж, шийдэл гарц хайх уу гэдэг ондоо асуудал юм. Мөн энэ хичээлийн жилээс нийслэлийн 25 цэцэрлэгийг ээлжийн багштай болгож, 07:00-20:00 цагт ажилладаг байхаар зохицуулсан. Цэцэрлэг, сургуулийн цагийг эцэг эхчүүдийн ажлын цагаас 30 минутаас нэг цагийн зөрүүтэй тогтооход л хүмүүсийн бухимдал, замын түгжрэлтэй хамт алга болох билээ. Нөгөөтээгүүр, ажилчдын автобус, байгууллагын цэцэрлэг гэсэн бас нэгэн шийдэл байж болох. Ажилтан, албан хаагчдыг байгууллагын унаагаар зөөж болохын дээр дэргэдээ цэцэрлэгтэй болчихвол төрд данстай албан хаагчид маань сэтгэл хоёрдохгүйгээр ажлаа хийх боломж бүрдэх юм.

Энэ бүхнээс үүдэн Ерөнхий сайдын зүгээс түгжрэлийг бууруулах ойрын хугацааны зорилтод  хувийн болон төрийн байгууллагын ажлын цагийг зөрүүлэх, томоохон худалдаа үйлчилгээ, худалдааны төвүүдийн эхлэх цаг болон ажиллах өдрүүдийг зөрүүлэх талаар судалж, даруй шийдэлд хүрэхийг даалгасан.

Ажлын цагийн зохицуулалт хийж, байгууллагуудад ялгаатай цагийн хуваарь тогтоох нь түгжрэлийн оргил ачааллыг 10-15 хувиар бууруулна гэж олон улсын судлаачид тогтоожээ. Олон улсад төрийн байгууллага, хувийн хэвшил, дэлгүүр, худалдааны төв болон түгээлтийн ажлын цагийг зөрүүлэх нь түгээмэл жишиг юм. Жишээ нь, ихэнх өндөр хөгжилтэй орнууд түгээлтийг үүрийн 04:00 цагаас өглөөний 07:00 цагийн хооронд хийдэг. Тэр бүү хэл сургууль, цэцэрлэгүүд ч бүгд нэг цагт бус, ялгамжтай байдлаар нээж, хаадаг байна. Энэ мэт туршлагыг нэвтрүүлж, шинэчлэл хийж байж л түгжрэл буурна.  Өөрт тулгарч буй асуудал болгоныг бусдад нялзаан төвөгшөөгөөд байвал түгжрэлд хувь нэмэхээс хэтрэхгүй.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (103.111.68.3)
    одоо тэр хязгаарлалтын бүсээ тэлээч ээ Тэгш сондгойгоор нь явуулаач ээ
    2021 оны 09 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.26.194.211)
    DELGUURIN EZEN BUMBUGUR HUDALDANI TUVIG 7 BUDAL TISH ZAILUL HOIT ZUGIN DELGURUUD IRJ BARAGA AVDAG YM
    2021 оны 09 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.26.194.211)
    UGLO 7 TSAGT HOTOD MASHIN BAIHGUI MET BAISAN
    2021 оны 09 сарын 03 | Хариулах
  • иргэн (64.119.23.16)
    бөөний худалдаа захыг үүрээр, түгээлтийг бас 04-07цагт,оюутнуудөглөө 7-д, ЕБС-д 8-д,цэцэрлэг 9-д оруулбал,цайны газрууд кофе шопууд эрт онгойж, баар сав нь орой онгойх, дэлгүүр хоршоо нь 9 цагт нээгдэж, банк эмнэлгүүд нэг цэгийн үйлчилгээ эрт онгойх гэх мэт Ажил таралт бас 3-7 хооронд ээлжиж тараад хүмүүс эрт амарч бвл зүгээр юмуу
    2021 оны 09 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
    7 мин
  • Улаанбаатарт өдөртөө 18 хэм байна
    10 мин
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    16 цаг 13 мин
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    17 цаг 13 мин
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    17 цаг 59 мин
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    18 цаг 2 мин
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    18 цаг 11 мин
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    18 цаг 58 мин
  • Малын хулгайн эзэн холбогдогчийг тогтоолоо
    19 цаг 49 мин
  • Европын холбоо Украинд зэвсгийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байна
    20 цаг 17 мин
  • 40 дэх удаагийн “Номын баяр” өнөөдөр эхэлж байна
    20 цаг 42 мин
  • Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
    20 цаг 52 мин
  • Орост дайн эхэлснээс хойших анхны парламентын сонгууль өрнөж байна
    21 цаг 29 мин
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
    21 цаг 37 мин
  • ЗҮРХ СУДАСНЫ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИНЭ ҮЕИЙН СУУРЬ ТАВИГДЛАА
    21 цаг 41 мин
  • “Намрын ногоон өдрүүд” ирэх долоо хоногт эхэлнэ
    22 цаг 6 мин
  • Солонготын даваанд цас орж, гулгаа үүсжээ
    22 цаг 9 мин
  • Богдхан ууланд барих эхний экологийн гарцын байршлыг эцэслэлээ
    22 цаг 10 мин
  • Хүүхэд бүрийн тэгш оролцоо, бие даан амьдрах боломжийг бүрдүүлнэ
    23 цаг 29 мин
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
    Өчигдөр 09 цаг 54 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Саудын Арабын нефтийн гол хоолой халдлагад өртөн ХААГДЛАА
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК