Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Ган-Од: Бэлгийн цөөнхийн эрхийг хангах хүний эрхийн хуульч болно

2021-9-06
0
ЖИРГЭХ

Хичээлийн шинэ болон удахгүй болох нөхөн сонгуультай холбоотой асуудлаар Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын гишүүн Б.Ган-Одтой ярилцлаа.


-Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Та сонгуулиас хойш нам гүм байна. Хаана, юу хийж байгаа вэ?

-Хувийн хэвшлийн байгууллагад нэгдүгээр сараас хойш олон нийттэй харилцах албаны зөвлөхөөр ажиллаж байна.

-Таныг их сургуульд сурч байгаа гэж сонссон. Хаана, ямар мэргэжлээр сурч байгаа вэ?

-Улаанбаатар эрдэм их сургуульд эрх зүйч хуулийн эчнээ ангид сурч байгаа. Одоо гуравдугаар анги. Ирэх жил төгсөнө.

-Яагаад хуулиар сурах болсон юм бэ. Өнгөрсөн 2020 оны сонгуулиар нэр дэвшсэн нь нөлөөлөв үү?

-Өнөөдөр алхам тутамд хууль хэрэг болж байна. Ялангуяа бэлгийн цөөнхийн хувьд хүний эрх маш их зөрчигддөг. Тиймээс хууль судлах, мэдэх шаардлагатай гэж үзээд сурч байгаа нь энэ. Цаашид энэ сургуульдаа магистрт сурч мэргэжлээ дээшлүүлэн бэлгийн цөөнхийн хүний эрхийг хангах хүний эрхийн хуульчаар ажиллана гэсэн зорилготой байна.

-Хичээл нь ямар байна. Ажлын хажуугаар ачаалал их байна уу?

-Хэцүү талдаа шүү. Гэхдээ аль болох зохицуулахыг л хичээдэг. Ер нь хуулийн хэллэгүүд их хатуу байдаг. Үүнийг зөөллөж, хүнд ойлгогдохоор ярина гэдэг багш хүний чадвар шүү дээ. Манай сургуулийн багш нар аливаа зүйлийг амьдралтай ойртуулж тайлбарлаж өгдөг юм. Намайг хичээлд дуртай болгоно гэдэг багш нарын гавьяа шүү дээ. Хамгийн гол нь хичээлээ таслахгүй байх ёстой юм байна лээ. Эчнээ ч бай, өдрийн анги ч бай оюутнууд хичээлээ их тасалдаг. Хичээлээ таслаад байвал зарим ойлголтгүй л хоцорно гэсэн үг. Мөн зөвхөн хавар, намартаа сурах биш дадлага их хэрэгтэй юм байна. Манай анги 40 гаруй оюутантай.

-Дадлагаа хийсэн үү?

-Үгүй. Ирэх жил хийнэ. Одоогоор сургуулийн үнэмлэхээрэ шүүх хурлуудад сууж тухайн хэргийг хэрхэн шийдвэрлэж байна уу гэдгийг сонирхож судалдаг. Өмнө нь баклаврын дипломоо аваад л хуульч болчих юм болов уу гэсэн үгүй юм байна. Энэ нь зөвхөн анхан шатны мэдлэгийг л олгодог юм байна. Хуульч хүн бол яг л эмч шиг насаараа суралцдаг, шалгалт өгдөг мэргэжил юм байна лээ.

-Та хүний эрхийн хуульч болно гэсэн. Тэгэхээр хуульчийн шалгалт өгөх нь ээ?

-Ном журмынх нь дагуу сураад, шалгалтаа өгнө. Хүний эрхийн хуульч болоход улсаас тавьсан зохих хэмжээний шалгуурыг биелүүлсэн байх ёстой. Би одоо 67 настай. Хэрэв миний нас хүрвэл энэ төлөвлөгөөгөөрөө л явна.

-Яагаад нөхөн сонгуульд нэр дэвшсэнгүй вэ?

-Одоогийн нөхцөлд үнэн, худлаа ч хамаагүй МАН "ялна". Ийм сонгуульд бүгд оролцохгүй МАН-ыг ганцааранг нь оруулах хэрэгтэй. Нэгэнт нийгэм, улс төр МАН ба бусад болчихсон үед бусад маань саналаа хуваана, дээрэмдүүлнэ. Одоогийн хууль, дүрэм, халамж, луйврын үед органик ялалт улам бүр боломжгүй болж байна. Миний хувьд эхлээд эрх зүйн ангиа төгсөх хэрэгтэй. Тиймээс энэ удаад нэр дэвшихгүй. 2024 онд нэр дэвшинэ.

-Хэр найдлага тавьж байгаа вэ?

-Хүн нийгмийн идэвхтэй байх ёстой. Тиймээс нэр дэвшинэ.

-2020 оны сонгуулиар таныг дэмжиж хүмүүс цөөнгүй байсан. Мөн багагүй хандив цугларсан гэж ярьдаг?

-Надад хэн ч хандив өгөөгүй. Би нэг хүнтэй гэр бүлийн харилцаатай. Тэр хүн л намайг дэмжсэн.

-Сүүлийн үед залуус Их Хуралд нэр дэвшиж байна. Та нэр дэвшиж үзсэн туршлагатай хүний хувьд юу зөвлөх вэ?

-Их Хуралд хэтэрхий залуу хүмүүсийг нэр дэвшүүлмээргүй санагддаг. Европын орнуудад настай хүмүүс нэр дэвшдэг. Бүх зүйлийг үзчихсэн, хийдгээ хийж, төлөвшсөн, амьдралын хар бор амьдралыг мэддэг хүмүүс улстөрд орвол өөр байх. Эмээ, өвөө нар дэвшиж байна гээд байдаг. Үгүй. Амьдралд төлөвшөөгүй хүмүүс улс төрд орохоор хөл алддаг. Юунд ч автахад бэлэн байдаг юм.

-Танай намаас нөхөн сонгуульд намын дарга Ш.Төмөрсүх нэр дэвшсэн байна лээ. Мэдээж ялалт авчрах боломжтой хүн гэж дэвшүүлсэн байх?

-Жижиг, дунд үйлдвэрлэлийн талаар олон жил явсан. Тэр талын мэдлэг, ярианы чадвар өндөр хүн. Төрд байвал хэрэгтэй л хүний нэг гэж боддог. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам 10 гаруй жил болж байна. Манай намынхан даргаа дэмжих байх гэж бодож байна.

-2024 онд хаанаас нэр дэвших бодолтой байгаа вэ. Сонгинохайрхнаасаа дэвших үү?

-Тийм.

-Тойргоо сольж үзвэл яадаг юм. Нэр дэвшигч нар бүдэрсэн тойргоо сольж дэвшиж байгаа харагддаг шүү дээ?

-П.Анужин шиг уу. Өмнө нь Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж унаад дараа нь Сонгинохайрхан дүүрэгт дэвшиж ялалт байгуулсан шүү дээ. Хамгийн гол нь багаараа л гарсан. Баг гэдэг шал өөр. Гэхдээ тойрог сэлгэж дэвших утгагүй л дээ. Би тойрогтоо л үзнэ.

-Ярилцсанд баярлалаа.

-Урьж оролцуулсан танай хамт олонд баярлалаа. Мөн нөхөн сонгуульд өрсөлдөгчдөд амжилт хүсье. 

Б.Лхам

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    15 цаг 27 мин
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    16 цаг 27 мин
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    17 цаг 12 мин
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    17 цаг 16 мин
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    17 цаг 24 мин
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    18 цаг 12 мин
  • Малын хулгайн эзэн холбогдогчийг тогтоолоо
    19 цаг 2 мин
  • Европын холбоо Украинд зэвсгийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байна
    19 цаг 30 мин
  • 40 дэх удаагийн “Номын баяр” өнөөдөр эхэлж байна
    19 цаг 56 мин
  • Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
    20 цаг 5 мин
  • Орост дайн эхэлснээс хойших анхны парламентын сонгууль өрнөж байна
    20 цаг 42 мин
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
    20 цаг 50 мин
  • ЗҮРХ СУДАСНЫ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИНЭ ҮЕИЙН СУУРЬ ТАВИГДЛАА
    20 цаг 54 мин
  • “Намрын ногоон өдрүүд” ирэх долоо хоногт эхэлнэ
    21 цаг 19 мин
  • Солонготын даваанд цас орж, гулгаа үүсжээ
    21 цаг 22 мин
  • Богдхан ууланд барих эхний экологийн гарцын байршлыг эцэслэлээ
    21 цаг 23 мин
  • Хүүхэд бүрийн тэгш оролцоо, бие даан амьдрах боломжийг бүрдүүлнэ
    22 цаг 42 мин
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
    23 цаг 21 мин
  • Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    23 цаг 36 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
    23 цаг 36 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Саудын Арабын нефтийн гол хоолой халдлагад өртөн ХААГДЛАА
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК