Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сургууль, цэцэрлэг бүрд цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах баг ажиллаж байна

2021-9-06
0
ЖИРГЭХ

2021-2022 оны хичээлийн шинэ жил эхлээд 2 дахь долоо хоногтоо орж байна. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид ээлжит хуралдаанаараа Нийслэлийн Боловсролын газрын танилцуулга мэдээллийг сонслоо.


Коронавируст цар тахлын улмаас өнөө жил ЕБС-ийн сурагчдыг танхим болон зайны сургалтад хамруулахаар БШУЯ-аас шийдвэрлэсэн. Энэ хүрээнд Нийслэлийн Боловсролын газраас холбогдох арга хэмжээг авч, бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгааг тус газрын дарга Ж.Гантулга танилцууллаа.


Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын 280 сургууль, 687 цэцэрлэг үйл ажиллагаа явуулна. Цэцэрлэгүүд 4 болон 5 настай хүүхдийг танхимын сургалтад хамруулж буй бол 19 сургууль 100 хувь танхимаар, 260 сургууль танхим болон зайн сургалтаар хичээллэж байна. Танхимаар хичээллэж буй дээрх 19 сургууль нь хувийн өмчийн сургууль бөгөөд нэг ангид сууж хичээллэх хүүхдийн тоо нь 20-иос цөөн байгаа юм. Харин танхим болон зайн сургалтыг хослуулан 5/9 зарчмаар хичээллэж буй сургуулиуд танхимын сургалтад 1 удаад 20-25 хүүхэд хамруулж байна. Ингэснээр сурагчид халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх боломж бүрдэнэ гэж холбогдох байгууллагаас үзжээ. Түүнчлэн Нийслэлийн Боловсролын газраас сургууль, цэцэрлэгт ажиллаж буй багш, ажилтнуудыг дархлаажуулалтад бүрэн хамруулсан бөгөөд энэ сарын 1-ний өдрөөс III тунд хамруулж эхэлжээ. Мөн энэ хүрээнд сургууль, цэцэрлэг бүрд цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах 3 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллуулж буй аж. Тус багийнхан холбогдох бүх сургалтад хамруулсан байна. Тэгвэл 12-17 настнууд дархлаажуулалтын I тунд 86.4-87.8 хувь, II тунд 69.5-72.3 хувьтай хамрагдаад байна.

Бүтээн байгуулалтын тухайд, нийслэл хотод энэ онд улс, нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр 57 цэцэрлэг, 32 сургууль, 9 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 2 спорт заал, насан туршийн боловсролын 1 төв, дотуур байрны 1 барилга, нийтдээ 102 барилга ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй. Мөн 69 сургууль, цэцэрлэгт урсгал болон их засвар хийхээр төлөвлөсөн байдаг. Тэгвэл 2021 он гарснаас хойш Улаанбаатар хотод нийт 8 сургууль, бага сургууль, цэцэрлэгийн 2 цогцолбор, 16 цэцэрлэг, 1 дотуур байрыг ашиглалтад оруулжээ. Мөн 20 сургууль, цэцэрлэгийн засвар 81 хувьтай үргэлжилж байгаа аж. Цар тахлын улмаас хилээр нэвтрүүлэх ачаа, барааны таталт удааширсан, барилгын материалын үнэ огцом өссөн, олдоц муу зэргээс үүдэн бүтээн байгуулалт, засварын ажил удааширч, тендер шалгаруулалтууд удаа дараа амжилтгүй болж байгааг Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга хэллээ. Мөн тэрбээр хичээлийн хоцрогдлыг арилгах хүрээнд БШУ-ы сайдын баталсан “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах цогц төлөвлөгөө”-г бүх сургуульд хэрэгжүүлж, багш нарыг тухайн чиглэлээр сургалтад хамруулсныг онцлон хэллээ.

Танилцуулга, мэдээлэлтэй холбогдуулан Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Боловсролын салбар онцлог ихтэй, чухал үүрэгтэй салбар. Тиймээс хүүхдүүдийн орчныг сайжруулж, хичээлийн хоцрогдлыг арилгах чиглэлээр Нийслэлийн ЗДТГ, холбогдох бүх байгууллага дэмжиж ажиллах шаардлагатай байна. Нийслэлийн Боловсролын газраас засвар, бүтээн байгуулалтын ажил удааширч байгааг хэлж байна. Уг асуудлыг шийдвэрлэхэд дэмжиж, хамтран ажиллах хэрэгтэй. Мөн цаг үеийн нөхцөл, байдлын мэдээ, мэдээллийг тухай бүрд иргэдэд нээлттэй өгч байх хэрэгтэй. Цар тахлын үед бүх хүн нэгдсэн бодит мэдээлэлтэй байж хариу арга хэмжээ авч, урьдчилан сэргийлж чадна. Тиймээс Тэргүүлэгчид, төлөөлөгчид энэ асуудалд анхаарч ажиллаарай” гэсэн юм.
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар үргэлжлүүлэн “Улаанбаатар хотын ногоон орон сууц” төслийн тухай болон “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээврийн төсөл”-ийг дэмжих,  Нийслэлийн өмчид барилга, байгууламж бүртгэн авах, өмчийн бүртгэлээс барилга хасах, Тогтоолд өөрчлөлт оруулах зэрэг 13 асуудал хэлэлцэнэ.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
    6 мин
  • Улаанбаатарт өдөртөө 18 хэм байна
    8 мин
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    16 цаг 12 мин
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    17 цаг 12 мин
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    17 цаг 57 мин
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    18 цаг 1 мин
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    18 цаг 9 мин
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    18 цаг 57 мин
  • Малын хулгайн эзэн холбогдогчийг тогтоолоо
    19 цаг 47 мин
  • Европын холбоо Украинд зэвсгийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байна
    20 цаг 15 мин
  • 40 дэх удаагийн “Номын баяр” өнөөдөр эхэлж байна
    20 цаг 41 мин
  • Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
    20 цаг 50 мин
  • Орост дайн эхэлснээс хойших анхны парламентын сонгууль өрнөж байна
    21 цаг 28 мин
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
    21 цаг 35 мин
  • ЗҮРХ СУДАСНЫ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИНЭ ҮЕИЙН СУУРЬ ТАВИГДЛАА
    21 цаг 40 мин
  • “Намрын ногоон өдрүүд” ирэх долоо хоногт эхэлнэ
    22 цаг 5 мин
  • Солонготын даваанд цас орж, гулгаа үүсжээ
    22 цаг 7 мин
  • Богдхан ууланд барих эхний экологийн гарцын байршлыг эцэслэлээ
    22 цаг 8 мин
  • Хүүхэд бүрийн тэгш оролцоо, бие даан амьдрах боломжийг бүрдүүлнэ
    23 цаг 27 мин
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
    Өчигдөр 09 цаг 54 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Саудын Арабын нефтийн гол хоолой халдлагад өртөн ХААГДЛАА
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК