Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ САНД ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГӨВ

2021-9-02
0
ЖИРГЭХ

Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”-ын дагуу автомашины сонирхол татсан дугаарыг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулж олсон 2 тэрбум төгрөгийг Хүүхдийн төлөө санд хүлээлгэн өгөх ёслол 2021 оны 09 дүгээр сарын 02-нд Автотээврийн үндэсний төвд боллоо.

Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар болон холбогдох байгууллагуудын удирдлага оролцов.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар “Хүүхдийн төлөө сангийн үйл ажиллагаа эхэлсэн. Тус санг бүрдүүлэх нэг эх үүсвэр нь тухайн үед нэлээн хэл ам таталж байсан “азын” буюу сонирхол татсан дугаарын олголтыг ил тод болгох байдлаар тодорхой дуудлага худалдаанд оруулж олсон орлогыг санд төвлөрүүлж болох юм гэсэн санаачилга гарсан. Үүний дагуу Зам, тээврийн хөгжлийн яам, Автотээврийн үндэсний төв холбогдох журмыг боловсруулан гаргаж энэ дуудлага худалдааг амжилттай зохион байгуулж байна. Дөрөвхөн серийн сонирхол татсан дугааруудаас хоёр тэрбум төгрөг олж, энэ хэрээр Хүүхдийн төлөө сангийн бодит орлого нэмэгдэж байгаад баяртай байна” гэлээ.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Урьд нь “азын” гэгддэг, сонирхол татсан дугаартай холбоотой маргаан цөөнгүй гардаг байсан. Багагүй хардлага сэрдлэгтэй. Яам журам гаргаж дуудлага худалдаа зохион байгуулдаг болсноор дээрх байдал цэгцэндээ ороод явж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд талархал илэрхийлэх нь зүйтэй. Тэрбээр Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Зам, тээврийн хөгжлийн яам, түүний харьяа байгууллагуудын үйл ажиллагаатай танилцсаныхаа дараа сонирхол татсан дугаарын асуудлыг цэгцлэх чиглэл өгсөн. Түүний дагуу манай яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Автотээврийн үндэсний төвийнхөн холбогдох дүрэм журмыг боловсруулж Хууль зүй, дотоод хэргийн яамтай зөвшилцөн гаргаж нийтээр дагаж мөрдүүлэн амжилттай ажиллаж байна. Хүүхдийн төлөө санд орж байгаа энэ мөнгө олон улсын уралдаан тэмцээнүүдэд оролцож амжилт гаргасан хүүхдүүдэд урамшуулал болон очих юм. Сонирхол татсан дугаарыг дуудлагаар худалдан авч байгаа иргэн бүр, жолооч бүр Монголынхоо ирээдүй болсон хүүхдүүдэд томоохон хөрөнгө оруулалт хийж байгаа юм” гэдгийг онцолсон бол Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “УИХ-аар Хүүхдийн төлөө сангийн тухай хууль батлагдсан. Хуульд сангийн хөрөнгийг гурван хэлбэрээр зарцуулахыг заасан.  Нэгд, хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтад, хоёрт, олон улсын хэмжээний урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд амжилт гаргасан хүүхдүүдийг урамшуулахад, гуравт, олон улсын хэмжээний уралдаан тэмцээнд оролцох болзол хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэхэд зориулна гэдгийг онцолж журамласан байгаа” гэдгийг тодотгов.    

Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Автотээврийн үндэсний төвөөс сонирхол татсан дугаарын дуудлага худалдааг 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн цахимаар зохион байгуулж явуулсан бөгөөд УАР, УАС, УАО, УАТ серийн нийт 1548 улсын дугаарыг дуудлага худалдаанд оруулсан байна. Энэ хугацаанд 10 удаагийн дуудлага худалдаагаар 1126 дугаарыг худалдан борлуулж, Хүүхдийн төлөө санд 2 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ.

Улсын дугаарын хамгийн өндөр үнэ хүрсэн нь 45 сая, 200 мянган төгрөг бол хамгийн бага нь 100 мянгаар худалдагдсан бөгөөд дунджаар нэг дугаар 500.000-1 сая төгрөгөөр худалдагдаж байна.

Цаашид автомашины улсын дугаарын шинэ сери задрах бүрт сонирхол татсан дугаарын дуудлага худалдааг зохион байгуулж, дуудлага худалдаанаас олсон орлогыг Хүүхдийн төлөө санд төвлөрүүлж байх юм.  

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
    6 мин
  • Улаанбаатарт өдөртөө 18 хэм байна
    8 мин
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    16 цаг 12 мин
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    17 цаг 12 мин
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    17 цаг 57 мин
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    18 цаг 1 мин
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    18 цаг 9 мин
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    18 цаг 57 мин
  • Малын хулгайн эзэн холбогдогчийг тогтоолоо
    19 цаг 47 мин
  • Европын холбоо Украинд зэвсгийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байна
    20 цаг 15 мин
  • 40 дэх удаагийн “Номын баяр” өнөөдөр эхэлж байна
    20 цаг 41 мин
  • Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
    20 цаг 50 мин
  • Орост дайн эхэлснээс хойших анхны парламентын сонгууль өрнөж байна
    21 цаг 28 мин
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
    21 цаг 35 мин
  • ЗҮРХ СУДАСНЫ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИНЭ ҮЕИЙН СУУРЬ ТАВИГДЛАА
    21 цаг 40 мин
  • “Намрын ногоон өдрүүд” ирэх долоо хоногт эхэлнэ
    22 цаг 5 мин
  • Солонготын даваанд цас орж, гулгаа үүсжээ
    22 цаг 7 мин
  • Богдхан ууланд барих эхний экологийн гарцын байршлыг эцэслэлээ
    22 цаг 8 мин
  • Хүүхэд бүрийн тэгш оролцоо, бие даан амьдрах боломжийг бүрдүүлнэ
    23 цаг 27 мин
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
    Өчигдөр 09 цаг 54 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Саудын Арабын нефтийн гол хоолой халдлагад өртөн ХААГДЛАА
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК