Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Паамперсан малгайт

2020-8-22
0
ЖИРГЭХ

Та Паамперсан малгайтай хүн харсан уу? Толгойндоо паамперс өмсчихсөн хүн. Би харсан. Бас зарим ээжүүд ч харсан байх.

Төрөх эмнэлэгт цаг хугацаа үл хамаарна энэ хорвоод хүн болж мэндлэх үрсийн дуу хадаж, хаалганы нугас ядрах сөхөөгүй нааш цааш эргэсээр. Хаашаа ч харсан хэзээ мөдгүй төрөх дөхсөн ээжүүд. Хана түшиж алхсан, бөмбөгөн дээр суусан, шүд зуун тэвчсэн, тэсгэлгүй ээжийгээ дуудаж дуу алдсан олон олон ээжүүд.
 

“Эмчээ энэ өрөөний ээж, одоо тэр өрөөнийх. Үзлэгийн өрөө рүү очоорой, төрөх орон дээр гаргаарай, энд эмч хэрэгтэй байна, тэнд сувилагч очоорой, ээжийнх нь гарыг ариутгаарай”.

Энэ бол Нийслэлийн Өргөө амаржих газрын төрөх тасагт өдөр бүр үргэлжлэх дүр зургийн нэгээхэн хэсэг.

Төрөх тасгийн зарим ээжүүд хугацаа нь болоод эмнэлэгт ирсэн бол зарим нь хугацаанаасаа өмнө төрөхөөр түргэнээр ирсэн ээжүүд. Эмнэлгийн яаралтай хүлээн авахаар хоногт 120-130 ээж ирдэг аж. Зарим нь хоёр, гурав, дөрөв, тав дахь үрээ өлгийдөн авч байхад зарим нь анхлан төрөгчид. Үрийнхээ часхийн орилох дуунаар нулимс нь сул асгарч, энгэр цээжинд нь наалдсан улаан нялзрай амьтныг хараад баяр, жаргал багтаж ядсан ээжид яг энэ үед хорвоо дэлхийн бүх зүйлс хамгийн сайхан санагддаг байх. Харин төрөнгүүтээ яаралтай эмчилгээ шаардлагатай нярайг уйлахтай, үгүйтээ л шууд нярайн эрчимт эмчилгээний тасаг руу шилжүүлдэг.

Онц сайн нярайлсан ээжүүдийг хүүхдийг нь тэврүүлээд тэргэнцэр дээр суулган төрсний дараах тасаг руу асрагч авч явдаг. Харин хүүхдийг нь эмчилгээний тасаг руу шилжүүлсэн ээжүүд тортой хувцсаа тэврээд явах нь жаахан өрөвдмөөр ч юм шиг. Бусдын хүүхдийг харж инээмсэглэнэ.  Ингэж явсан ээжийн бие, сэтгэл хоёр өөр газар байх нь дамжиггүй. Бие нь төрсний дараах тасагт, сэтгэл нь уйлж амжилгүй эмчилгээний тасаг руу шилжүүлсэн үрийнхээ дэргэд.

Өндөр орон дээрээс 1-2 цагийн дараа бууж төрсний дараах эмчилгээндээ ороод амьнаас тасалсан амьруугаа яарна. Асрагч тэргэнцэр дээр суулгаад Нярайн эрчимт эмчилгээний тасаг руу хүргэж өгнө. Цахилгаан шат, урт хонгил, дахиад цахилгаан шат, дээшээ доошоо уруудсаар Нярайн эрчимт эмчилгээний тасагт хүрнэ. Түүнээс цааш эмчийн зөвшөөрлөөр нууц код хийж ордог нярайг тусгаарласан эмчилгээний өрөө бий.

Энд хүчилтөрөгч, амьсгалын аппарат, зүрхний цохилт хэмжигч, дусал тариа зэрэг энэ жижигхэн биед хэтэрхий олон  эмчилгээний тоног төхөөрөмжийг холбосон бяцхан хүмүүс амьдралд ирэхээр тэмцэж байдаг.

Нярайн эрчимт эмчилгээний тасагт 32-оос доош долоо хоногтой буюу дутуу төрсөн, тэгэхдээ нярайн эмгэг буюу төрөх үеийн бүтэлттэй эрчимт эмчилгээнд орох шаардлагатай нярай ээжээсээ төрөөд л шууд ийшээ ирдэг байна. Тодруулбал, ихэнх нь тархины эмгэгшил буюу тархины хүчилтөрөгч, цусан хангамж дутлын шалтгаант эмгэгшил гэсэн оноштой. Бидний хэлдгээр тархины даралттай гэсэн үг.

Мөн ээж нарын төрөх хүчний сулрал болон буруу дүлэлт, хүүхдийн толгой аарцгийн гарах хэсэгт буруу байрласнаас болж толгойд төрлөгийн хаван үүсдэг байна. Ийм хүүхдүүдийн заримынх нь толгой хавантай төрдөг бөгөөд хаванг буулгах гэж натрийн уусмалаар жин тавьдаг аж. Тэгэхдээ өлгийг нь норгохгүйн тулд хөвөн жингийн гадна паампарс өмсгөжээ. Тэднийг Паамперс малгайтай бяцхан тэмцэгч гэлтэй.

Ээжүүд хүүхдээсээ тусдаа байхдаа гурван цаг тутам орж хооллож, хуурайлдаг. Учир нь эмчилгээний өрөөнд дуртай цагтаа ороод байх боломжгүй. Дараагийн орж ирэх цаг хүртлээ хоол цайгаа идэж уух, амрах, хүүхдийнхээ паампарсыг жинлэх гээд л ээжүүдийн ажил мундахгүй.

Зарим ээжүүд сүү нь зангирсан мөөмөө сааж байхад  зарим нь сүү оруулах бүхий л аргыг хэрэглэж байх.

Төрсний дараах эмчилгээтэй ээж бол эмэгтэйчүүдийн тасаг руу эмчилгээндээ явах гэх мэт хүүхэд рүүгээ орох гурван цагийн хугацааг завгүй өнгөрөөнө. Цаг болонгуут угжтай сүү барьсан ээжүүд амьнаасаа тасалсан амь руугаа яарна.

Үүнээс гадна нярайн эрчимт эмчилгээний тасагт ээж нь эмчилгээтэйн улмаас ирж чадахгүй байгаа, ээжийгээ хүлээсэн нярай ч бий. Ээжийнх нь бие тэнхэрч хүүхдээ дэргэдээ авах боломжтой болох хүртэл нярай эндхийн асаргаанд байдаг. Гурван цаг болонгуут хоол нэхэж хошуугаа цорвойлгосон ангаахай, дэгдээхэй шиг үрс дуу дуугаа авч уйлна. Тэдний сүүгээ уух цаг болж. Ингээд л ээжүүд үрсээ хооллож, хуурайлна, бүүвэйлнэ, тэдэнтэйгээ ярилцана. Гурван цаг болоод орох богино хугацаа тэдэнд хэчнээн үнэ цэнтэй гээч. Энэ мэтээр эмчлүүлсээр бие нь сайжирсан нярайг ээжийнх нь дэргэд өгч эмчилгээг дуустал ажиглаад эмнэлгээс гаргадаг. Нярайн эрчимт эмчилгээний тасагт 7-10 хоносон ээж гурван цагийн тарифт аль хэдийн дасчихсан байдаг.

Нярайн эмч, сувилагчид гурван ээлжээр ажиллана. Нэг удаагийн ээлжид нэг эмч гурван сувилагч. Дараагийн ээлжээ хүлээлцэхдээ хүүхэд нэг бүрийн биеийн байдал, эмчилгээний талаар зөвлөлдөж хүлээлцдэг. Хүүхэд ихтэй үед ч яг л гурван ээлжээрээ л ажилладаг аж.

Өндөр хөгжилтэй улс оронд эмчилгээтэй нярай бүрт нэг асрах сувилагч байдаг бол манайд тийм биш.

Энэ нь цалин мөнгө төсөв цаашлаад боловсон хүчинтэй холбоотой аж. Учир нь сувилагч ажилд авах зар тавьсан ч улсын эмнэлэг ачаалал их, цалин бага гэсэн шалтгаанаар өндөр цалинтай хувийн эмнэлгийг сонгодог байна. Энэ мэтээр сайн эмч, асрагч, сувилагчаа алдах тохиолдол цөөнгүй гарч байгааг эмч, асрагчид хэлж байсан юм. Тиймээс улсын эмнэлэгт чадвартай, сэтгэлтэй хүүхдийн сувилагч эрэлттэй байсаар л.

Үүнээс гадна шарлагын аппаратаас эхлээд эм, тариур, нярай бүрт байх ёстой зүрхний –хүчилтөрөгч  хэмжигч, амьсгалын аппарат зэрэг тоног төхөөрөмжийн дутагдалтай. Амьсгалын аппарат нь хүртээмжгүй тул эмч ямар хүүхдэдээ залгах вэ гэсэн эрсдэлтэй шийдвэртэй тулна. Энэ нь тэдний ур чадвар бус тоног төхөөрөмжөөс хамааралтай гаргах шийдвэр. Хоёр хүүхэд зэрэг амьсгал нь тасалдвал нэгэнд нь л залгах боломжтой гэсэн үг. Энэ мэтээр эмнэлэгт зайлшгүй байх ёстой тоног төхөөрөмжийн дутагдал өмнө нь ч байсан, өнөөдөр ч байгаа.

Манай улс эрүүл мэндийн салбарт 2019 оны байдлаар 823.8 сая төгрөг зарцуулсан нь улсын нэгдсэн төсвийн зарлагад 7.2 хувийг эзэлж байгаа юм. 2010 оноос хойш улсын нэгдсэн төсвийн зарлагыг харвал тухайн жилийнхээ төсвөөс 6.7-8.2 хувийг эзэлж ирсэн байна.

Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн салбарын зарцуулалт есөн жилийн хугацаанд тийм ч их өсөөгүй гэсэн үг. Гэтэл өндөр хөгжилтэй улс оронд боловсрол, эрүүл мэндийн салбартаа төсвийнхөө ихэнхийг зарцуулсан олон улс орны жишээ бий. Хүн нь эрүүл, боловсролтой байж сая нийгэм нь эрүүл болно. Гэтэл манай улс нярайн амьсгалын аппаратаа ч хүртээмжтэй авч чадахгүй байна. Зөвхөн нярай гэхгүй насанд хүрэгчдийн амин үзүүлэлтийг хэмжих заавал байх шаардлагатай тоног төхөөрөмжийн хэрэгцээ ч бий. Төсвөөс өгсөн мөнгөөр тоног төхөөрөмж авахтай үгүйтэй болгодог тул эмнэлгийн тоног төхөөрөмжийн ихэнх нь буцалтгүй тусламж, буяны ажлын хүрээнд олгосныг төхөөрөмж дээр наасан бичгээс харж болохоор. Тэдэн он, тэр байгууллага, тэр гэр бүл гээд бичээд дугаарлачихсан байх аж.

Тоног төхөөрөмжөөс гадна иргэд олон нийтийн эрүүл мэндийн боловсрол ч энэ салбарт чухал нөлөөтэй. Сүүлийн жилүүдэд ээжүүдийн эрүүл мэндийн мэдлэг, боловсрол муугаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх нярайн тоо буурахгүй байгааг эмч нар дурдаж байсан юм. Учир нь эмчлүүлээд гарсан нярайн ихэнх нь эргэж эмнэлэгт хэвтэж байгаа нь ээжүүдийн эрүүл мэндийн боловсролтой шууд хамаатай аж.

Өмнөх жилүүдэд долоо, наймдугаар сард нярайн эмгэг, эмчилгээний тасагт хэвтэх хүүхдийн тоо буурдаг байсан бол сүүлийн жилүүдэд буурахаа больжээ.

Үүнээс олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх сургалт, мэдээлэл олгох асуудал чухал болоод байгааг эрүүл мэндийн салбарын тоон үзүүлэлтүүдээс харж болохоор. Өвдсөний дараа бус өвдөхөөсөө өмнө урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамрагдах, хүүхэдтэй болохоос өмнө төлөвлөх, бэлдэх зэргээр өөрийнхөө болоод гэр бүлийнхээ эрүүл мэндэд анхаарал хандуулах цаг нэгэнт болж. Энэ мэт элгээрээ мөлхсөн эрүүл мэндийн салбарт тоног төхөөрөмжийн хүрэлцээ, сувилагч, асрагчийн цалин мөнгө, иргэдийн эрүүл мэндийн боловсролоос эхлээд олон асуудал бий. Гэсэн ч тэнд  хүчил төрөгч, олон эм тариа залгуулсан толгойндоо паампарс өмссөн бяцхан хүмүүс амьдралд ирэх гэж тэмцсээр.

Ц.Баасансүрэн

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
No Brand болон Emart Club - “Улаанбаатар Түншлэл 2026” олон улсын үзэсгэлэнд амжилттай оролцлоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Зочин (103.212.116.112)
    Зөв сэдэв хөнджээ.Гэхдээ сайн эмч сувилагчид хувийн эмгэлэг рүү явчихдаг гэх нь улсын эмнэлэгт муу нь үлддэг гэж байгаа юм шиг болоод байдаг юм.Ганц энэ нийтлэл ч биш eр нь ийм найруулга цөөнгүй байдаг л даа.Манай сэтгүүлчид нэгийг сайшаах/муулах/даа нөгөөг нь үгүйсгэж харьцуулаад байдаг нь мэргэжлийн ёс зүй алдагдаж байгаагийнх байх даа.
    2020 оны 08 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.9.46.106)
    Эмнэлэгийнхний гар харсан хүнд суртал заваан юм ардчилал гэгч пиздагийн хар хорон бузартай үзэл суртлаас эхлэлтэй. Ардчилал гэгч гэр хорооллын айлын модон жорлонг одоо алга болгох цаг нь болсондоо.
    2020 оны 08 сарын 23 | Хариулах
  • Zochin (192.82.69.40)
    Yasan nurshaa niitlel ve
    2020 оны 08 сарын 23 | Хариулах
    • Зочин
      Бодит үнэн л энэ, харин ч олон талыг хөндөж нийтэлсэн байна
      2020 оны 08 сарын 23
  • Зочин (202.9.40.172)
    xuurxiimaa yaaxuu yaxu
    2020 оны 08 сарын 23 | Хариулах
  • зочин (183.177.99.230)
    өнөөдөр хэн сөнгөтэй нь хүүхдээ эсэн мэнд эрүүл төрүүлэнэ харин мөнгөгүй ядуу эмэгтэй бол тэр төрхийн орон дээр цаг хагасийн хугацаатай байхад л мөнгөгүй бол хохь гудамжинд төрнүү падгүй за төрөөд 2 цагбн дараа шууд эмнэлэгээс гаргачих нь тэр хэрэв мөнгөтэй бол 7 хоног болсон ч хамааргүй
    2020 оны 08 сарын 23 | Хариулах
  • Maria (202.9.40.139)
    Estoi unen heljeeeee
    2020 оны 08 сарын 23 | Хариулах
  • irgen (103.26.194.38)
    emch nar ni udur shunugui l eejuudiin adil zutgeed baidag yum
    2020 оны 08 сарын 23 | Хариулах
  • Зочин (66.181.161.56)
    za yahav eruul baival boloodoo huurhun yum
    2020 оны 08 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    14 цаг 55 мин
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
    15 цаг 34 мин
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
    15 цаг 39 мин
  • "Converse" бренд арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан агуулгатай сурталчилгаагаа татан авч, уучлал хүсжээ
    16 цаг 3 мин
  • Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
    16 цаг 5 мин
  • Алдартай супермодел Синди Кроуфорд нарын хүү модел Пресли Гербер 27 насандаа таалал төгсжээ
    16 цаг 12 мин
  • ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН НААДМЫН ШАТРЫН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
    16 цаг 19 мин
  • Э.Батшугар: Их сургуулийн эмнэлэг бол сургалт, судалгаа, эмнэлзүйн тусламжийг нэгтгэсэн орчин
    16 цаг 25 мин
  • Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    16 цаг 29 мин
  • УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн хөтөлдөг байсан “Улаан бал” нэвтрүүлэг эргэн ирнэ
    16 цаг 59 мин
  • Г.Болор-Эрдэнэ: Азийн наадмаас медаль авна гэсэн том зорилготой ирсэн
    17 цаг 46 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
    18 цаг 26 мин
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
    19 цаг 12 мин
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
    19 цаг 42 мин
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
    19 цаг 58 мин
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
    20 цаг 18 мин
  • Азийн наадамд өрсөлдөх 3х3 сагсанбөмбөгийн багийн оноолт
    20 цаг 22 мин
  • 2025 оны эцэст дэлхий даяар 117.8 сая хүн дайн, мөргөлдөөн, хүчирхийллийн улмаас гэр орноо орхин дүрвэжээ
    20 цаг 47 мин
  • Харилцан туршлага, хамтын ажиллагааг өргөжүүлэх гамшгийн үеийн хариу арга хэмжээний “Увс-2026” сургалт, дадлагыг зохион байгуулж байна
    21 цаг 8 мин
  • Оросын парламентын сонгуульд В.Путиныг дэмжигч нам ялалт байгуулж байна
    21 цаг 25 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК