Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийслэлийн хөрсний бохирдлыг бууруулах дэд хөтөлбөр боловсруулна

2020-8-25
0
ЖИРГЭХ

Улаанбаатар хотын хөрсний нянгийн бохирдлыг стандарт үзүүлэлттэй харьцуулахад нийт дээжний 88 хувьд нь нян, хөгц мөөгөнцөр илэрсэн бол хотын хүн амын төвлөрөл ихтэй худалдаа үйлчилгээ явуулдаг томоохон төвүүдийн орчимд аммонийн бохирдолт бэлчээрийн эрүүл хөрстэй харьцуулахад 10 дахин их байгаа юм. Мөн гэр хороолол, олон нийтийн газрын ахуйн хог хаягдал, шингэн бохирдолтой шууд холбоотой Улаанбаатар хотын хөрсөнд органик гаралтай бохирдол их байна.

Нийслэлийн нутаг дэвсгэр дээрх эвдэрсэн газрын тооллого, судалгааны дүнгээс харахад сүүлийн жилүүдэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж Улаанбаатар хотын хөрсний 13 хувь нь ямар нэг хэмжээгээр эвдэрсэн бол нийт эвдэгдсэн талбайн 70 хувь нь хүчтэй доройтож цөлжсөн байдалтай байна.

 

Дээрх нөхцөл байдлаас шалтгаалан хөрсний доройтол, бохирдлыг бууруулах ажлыг нэгтгэсэн дэд хөтөлбөр боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/992 дугаар захирамжаар байгуулагдаж, Ажлын хэсгийн гишүүд хуралдлаа.Хурлаар Ажлын хэсгийн ахлагч Нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал Улаанбаатар хотын хөрсний бохирдол, доройтлын одоогийн нөхцөл байдал, тэдгээрийн эх үүсвэр, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар, Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга хөрсний бохирдол, доройтлыг бууруулахад чиглэгдсэн бодлогын баримт бичгүүд, хэрэгжиж байгаа болон хэрэгжиж дууссан үндэсний хөтөлбөрүүд болон Хөрс хамгаалах дэд хөтөлбөрийн төслийг танилцуулсан. 

 

Нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал “Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улаанбаатар хотын 9 дүүрэг, нийслэлийн зарим агентлаг, газрын удирдлага, Шинжлэх ухааны Академи, төрийн бус байгууллагын төлөөлөл орсон нь хөрсний бохирдлын асуудлыг судалгаа шинжилгээнд үндэслэн далайцтайгаар шийдвэрлэх эхний алхам болж байгаа юм.

Хөрсний бохирдлын судалгаа 2000 оноос эрчимжиж, гүний усны бохирдол, нянгийн бохирдлыг судлах болсон. Хөрсийг судлаад, шинжлээд нөхцөл байдлыг бүх талаас нь тодорхойлж, тооцоо судалгаа гаргасан учир одоо тулгамдсан асуудлуудаа тодорхойлох үлдэж байна. Хөрс хамгаалах, хөрсний доройтлыг бууруулах чиглэлээр хөтөлбөр, дэд хөтөлбөр, мастер төлөвлөгөө өмнө нь байгаагүй. Тиймээс энэ томоохон ажлын шанг татаж байгаа хүмүүс нь хөрсний бохирдлыг бууруулах ажлын хэсэг юм. Хөрсний бохирдлоор судалгаа хийдэг, энэ чиглэлээр ажилладаг гадаад, дотоодын байгууллагуудын судалгааг татан авч, судалж байна. Түүнчлэн Үнс, хог хаягдал агаар, хөрсний бохирдолд ихээхэн сөрөг  нөлөөтэй. Үнсийг ангилж ялгах, дахин ашиглах ажлын хэсэг байгуулагдаж амжилттай явж байна. Гэр хорооллын сайжруулсан түлшний стандартыг батлуулсан. Дөрвөн хороон дээр үнсийг ангилж ялгах ажил туршигдсан. НЗД-ын захирамж болон Зөвлөлийн хурлаас өгсөн үүрэг даалгаврын дагуу нийслэлийн зургаан дүүрэг, цаашлаад есөн дүүргийн бүх иргэдэд хог, үнсээ ахуйн хог хаягдлаас тусад нь ангилж ялгах үүрэг даалгаврыг өгсөн. Бүх хороодын дарга, хэсгийн ахлагч нартаа зөвлөмж зөвлөгөө өгөөд сургалт явуулаад ажиллаж байна" гэв.

Нийслэлийн байгаль орчны газрын дарга Э. Баттулга “НЗДТГ, ШУА хамтран 2 сарын өмнө хөрсний бохирдолтой холбоотой олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан. Одоогийн байдлаар хөрсийг бүх талаас нь судлаад, нөхцөл байдлыг бүх талаас нь тодорхойлсон. Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулахад ногоон байгууламж маш чухал нөлөөтэй. Нийслэлд хавар, өвөл болгон халиа үүсдэг.  Газарзүй геоэкологийн хүрээлэн, Цэвдэг судлалын хүрээлэнтэй хамтран айл өрхийг мөсөнд автуулж, зудын байдалтай болгодог халианы эх үүсвэр, шалтгааны талаар судалсан. Уг ажлын хүрээнд зургаан газрын координатыг тодорхойлсон. Эхний ээлжид эдгээр зургаан байршлын дагуу газар чөлөөлөх, тусгай хамгаалалтад авах ажлуудыг эхлүүлээд явж байна” гэлээ.

Дэд хөтөлбөр хэрэгжсэнээр иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хөрс доройтох, цөлжилтөөс сэргийлэх, агаар орчны бохирдлыг бууруулахад чухал ач холбогдолтой. Мөн анх удаа Нийслэлээс хөрсний бохирдлыг бууруулах Дэд хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэхээр болж байгаа юм

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
No Brand болон Emart Club - “Улаанбаатар Түншлэл 2026” олон улсын үзэсгэлэнд амжилттай оролцлоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    14 цаг 32 мин
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
    15 цаг 11 мин
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
    15 цаг 15 мин
  • "Converse" бренд арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан агуулгатай сурталчилгаагаа татан авч, уучлал хүсжээ
    15 цаг 40 мин
  • Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
    15 цаг 42 мин
  • Алдартай супермодел Синди Кроуфорд нарын хүү модел Пресли Гербер 27 насандаа таалал төгсжээ
    15 цаг 49 мин
  • ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН НААДМЫН ШАТРЫН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
    15 цаг 56 мин
  • Э.Батшугар: Их сургуулийн эмнэлэг бол сургалт, судалгаа, эмнэлзүйн тусламжийг нэгтгэсэн орчин
    16 цаг 2 мин
  • Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    16 цаг 6 мин
  • УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн хөтөлдөг байсан “Улаан бал” нэвтрүүлэг эргэн ирнэ
    16 цаг 36 мин
  • Г.Болор-Эрдэнэ: Азийн наадмаас медаль авна гэсэн том зорилготой ирсэн
    17 цаг 23 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
    18 цаг 3 мин
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
    18 цаг 49 мин
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
    19 цаг 19 мин
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
    19 цаг 35 мин
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
    19 цаг 55 мин
  • Азийн наадамд өрсөлдөх 3х3 сагсанбөмбөгийн багийн оноолт
    19 цаг 59 мин
  • 2025 оны эцэст дэлхий даяар 117.8 сая хүн дайн, мөргөлдөөн, хүчирхийллийн улмаас гэр орноо орхин дүрвэжээ
    20 цаг 24 мин
  • Харилцан туршлага, хамтын ажиллагааг өргөжүүлэх гамшгийн үеийн хариу арга хэмжээний “Увс-2026” сургалт, дадлагыг зохион байгуулж байна
    20 цаг 44 мин
  • Оросын парламентын сонгуульд В.Путиныг дэмжигч нам ялалт байгуулж байна
    21 цаг 2 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК