Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ЭМЯ: Багануур дүүргийн эмнэлэгт УХТЭ болон ГССҮТ-ийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг болно

2020-8-31
0
ЖИРГЭХ

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, төвлөрөлийг сааруулах, чадавхжуулах ажлын хүрээнд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон ЭМЯ-ны холбогдох албаныхан, УИХ-ын гишүүн Ц.Сандагсүрэн, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нарын хамт өнгөрсөн амралтын өдрүүдэд Нийслэлийн Багануур дүүргийн эрүүл мэндийн байгууллагад ажиллалаа.

Түүнчлэн Эрүүл мэндийн сайдын хамт ЭМЯ-ны Эдийн засаг санхүүгийн хэлтсийн дарга Д.Нарантуяа, Эмнэлгийн тусламжийн мэргэжилтэн М.Оюунчимэг, Эмийн хэлтсийн дарга Г.Цэцэнсанаа, УХТЭ-ийн захирал С.Энхболд, ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар нар Багануур дүүргийн эмнэлгийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхээр ажиллалаа.

Arslan.mn

Багануур дүүргийн эмнэлгийн хувьд лавлагаа шатлалын тусламжийг УХТЭ-ээс, гэмтлийн тусламж үйлчилгээг сайжруулахад ГССҮТ-өөс дэмжлэг авахаар болж байгаа юм.

Үүнд эмч мэргэжилтнүүдийг сургах, чадвхжуулах, эмчилгээний технологи нэвтрүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах зэрэг олон талын ажлуудыг хийгдэх юм.

Arslan.mn

Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Эрүүл мэндийн тогтолцоогоо сайжруулж, эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, төвлөрөлийг сааруулах, орон нутаг, дүүргийн эмнэлгийн чадавхийг сайжруулах зорилтуудыг тавиад ажиллаж байна. Өнгөрсөн баасан гаригийн УИХ-ын ээлжит бус чуулганаар эмнэлгийн тусламжийн тухай хууль, эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлтүүдийг баталсан. Энэ удаагийн хуулийн өөрчлөлтөөр эрүүл мэндийн салбарт томоохон өөрчлөлт гарна гэж итгэж байна.

Тухайлбал, эмнэлгүүд гүйцэтгэлээрээ санхүүжих, стратегийн худалдан авалт хийх нэг худалдан авагчийн тогтолцоог бий болгох, хөнгөлөлттэй эмийг бүх эмийн сангаар олгох, эм, эмнэлгийн хэрэгслийн агентлагтай болохоор болсон.

Эмнэлэг гүйцэтгэлээрээ санхүүжсэнээр үйлчилгээнийхээ нэр төрлөө нэмэгдүүлж, нэмэлт орлого олох, олсон орлогоо өөрөө захиран зарцуулж, хүний нөөц, цалин болон бусад менежментээ бие даан шийдэх боломжтой болно. Энэ тохиолдолд үйлчлүүлэгч болон эмнэлгийн ажилчид аль аль нь сэтгэл хангалуун байх боломжтой. Иймээс эмнэлгүүд маань ирэх оны нэгдүгээр сарын 01-ийг хүртэл бэлтгэлээ сайн хангах хэрэгтэй. Энэ ажил хэрэгжсэнээр эрүүл мэндийн даатгалаар санхүүжиж буй тусламж, үйлчилгээний чанар эрс сайжирна. Үүний зэрэгцээ хөнгөлөлттэй эмийг бүх эмийн сангаар олгох асуудлыг хугацаа алдахгүйгээр ирэх 11 дүгээр сарын 01-нээс эхлүүлэхээр ажлын хэсэг ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд яамны хэлтсийн дөрвөн мэргэжилтэн ажиллаж байна. Эдгээр мэргэжилтнүүд зах зээл дээр байгаа бүх эмийн үйлчлэл чанар, стандарт дээр хангалттай хэмжээний хяналтыг тавьж ажиллах боломжгүй байгаа тул эм, эмнэлгийн хэрэгслийн агентлаг байгуулах нь зүйтэй гэж үзсэн бөгөөд тус агентлаг 2021 оны нэгдүгээр сарын 01-нд байгуулагдана. Эм, эмнэлгийн хэрэгслийн агентлаг нь хэрэглэгдэж байгаа олон нэр төрлийн эм, эмнэлгийн хэрэгслийн эмчилгээний үр дүнг хянах, чанар стандарт дээр хяналт тавьж ажиллах юм.

Эдгээр сайн өөрчлөлт, шинэчлэлийг хийх боломжийг УИХ-аас дэмжиж, хуулийн өөрчлөлтийг баталж өгсөн бөгөөд бидний хувьд хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах л үлдээд байна. УИХ гишүүн Ц.Сандаг-Очир, Ж.Чинбүрэн нар энэ хуулийн өөрчлөлт дээр биднийг маш сайн дэмжиж ажилласаныг онцлохыг хүсч байна” гэлээ.

Arslan.mn

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: Т.Мөнхсайхан сайдын хэлсэн дээрх хуулийн өөрчлөлтүүд нь эмнэлэг дагасан үйлчилгээнээс өвчтөнд чиглэсэн үйлчилгээнд шилжиж байна гэсэн үг. Үүнд улс, хувийн гэж ялгахгүй бөгөөд эмч, эмнэлгийн ажилчид ёс зүйтэй, харилцаа хандлага сайтай бол тухайн эмнэлгээр олон хүн үйлчлүүлэх зөв тогтолцоо руу шилжинэ. Манай эрүүл мэндийн салбарынхан маш богино хугацаанд олон сайн хуулийн өөрчлөлтийг хийж чадсанд нь баяр хүргэх нь зөв.

КОМПЬЮТЕР ТОМОГРАФИЙН АППАРАТ АШИГЛАЛТАД ОРСНООР БҮС НУТГИЙН ИРГЭД ЭНЭ ТӨРЛИЙН ТУСЛАМЖИЙГ ОЙРООС АВАХ БОЛОМЖ БҮРДЭНЭ

НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар: Манай Багануур дүүрэг нь нийслэлээс 130 км алсад оршдог, тэр дундаа зүүн чиглэлийн авто зам дагуу байрладаг. Гэмтлийн тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай, амаржих болон эмэгтэйчүүдийн яаралтай тусламжууд үзүүлэх нэн шаардлагатай байдаг. Иймээс гэмтэл, эмэгтэйчүүд, мэс заслын тусламж үйлчилгээг тэргүүлэх чиглэлээ болгон хөгжиж байгаа дүүрэг. Дүүргийн нутаг дэвсгэрээр зорчин өнгөрөх автомашины урсгал их, дамжин өнгөрч буй иргэдэд яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг үзүүлдэг бөгөөд аймгийн нэгдсэн эмнэлэг шиг олон нэр төрлийн тусламж, үйлчилгээг үзүүлэх болсон. Сүүлийн дөрвөн жил хөрөнгө оруулалтыг нилээд их хийсэн. Хамгийн сүүлд гэхэд 2019 онд Ерөнхий сайд У.Хүрэлсүх ирэхдээ Компьютер томографийн төсвийг улсын төсөв дээр суулгаж, шийдвэрлэж өгсөн нь өнөөдөр эмнэлэгт суурилагдаж байна. Энэ аппарат нь ашиглалтад орсноор энэ бүс нутгийн иргэд маань энэ төрлийн тусламжийг ойроос авахаас гадна яаралтай тусламжийн чанар сайжирна.

УЛСЫН ТӨСВИЙН 2,3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТТЭЙ 50 ОРТОЙ АМАРЖИХ ГАЗРЫГ ДУУСГАЖ, АШИГЛАЛТАД ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

Arslan.mn

Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын албыг түр орлон гүйцэтгэгч Н.Сэлэнгэсүлжээ: Багануур дүүргийн эрүүл мэндийн төвийн хувьд 17 тасаг нэгж, 319 ажилтан, 234 хэвтүүлэн эмчлүүлэх ортойгоор дүүргийн болон хил залгаа Хэнтий болон Төв аймгийн найман сумын нийт 50 мянга гаруй иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг. Манай эмч нарын 89 хувь, сувилагч, эмнэлгийн тусга мэргэжилтнүүдийн 52.4% нь нарийн мэргэжил эзэмшсэн. Сүүлийн жилүүдэд манай эмнэлэгт улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалт дэмжлэгтэйгээр олон ажлууд хийгдсэн. Тухайлбал, Багануур дүүргийн эрүүл мэндийн төв нь нийслэлийн эрүүл мэндийн төвүүдээс 2015 онд анхлан эмгэг нярайн тасгийг 10 ортойгоор нээж ажлуулсан бөгөөд өнөөдрийн байдлаар жилдээ 400-500 орчим нярай хэвтэн эмчлүүлж байна.

Амьсгалын замын дэгдэлтийн үед ачаалал 2-3 дахин нэмэгддэгтэй холбоотойгоор улсын төсвийн 2,3 тэрбум төгрөгийн санхүүжилттэй 50 ортой амаржих газрыг дуусгаж ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилга гэрээ ёсоор аравдугаар сарын 01-нд дуусахаар төлөвлөгдөж ажлын явц 75%-тай байна. Барилгын нэгдүгээр давхарт жирэмсэн, нярайтай холбоотой абулаторийн үйлчилгээ, хоёрдугаар давхарт хэвтэн эмчлүүлэх тасаг, гуравдугаар давхарт мэс заслын болон төрөх өрөө зэргийг байрлуулах зохион байгуулалттай. Бид Зүүн бүсийн төв эрүүл мэндийн төв болох томоохон зорилготой ажиллаж байгаа бөгөөд тэргүүлэх чиглэлээрээ гэмтлийг онцолж байна. Учир нь дүүрэг маань зүүн бүсийн авто замын тэнхлэгийн дагуу байрладаг, хүнд үйлдвэр, уул уурхай ихтэй тул энэ салбарыг сонгосон. 2021 онд гэмтлийн тасгаа тусад нь бие дааж гарган цаашид ГССҮТ-ын ачааллыг бууруулж, гэмтлийн эмнэлэгтэй больё гэсэн зорилгоор боловсон хүчнээ ГССҮТ-тэй хамтран бэлтгэж байна.

Arslan.mn

Эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан тус эмнэлгийн хүний нөөц, багаж тоногт төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлэх цогц арга хэмжээ авна гэдгийг хэлсэн. Мөн компьютер томографын аппарат суурилуулахын тулд 380 вольтын цахилгааны шугам татах ажилд үүссэн санхүүгийн бэрхшээлийг шийдвэрлэж, гиомодализ аппаратын хүрэлцээг нэмэгдүүлэх, эрүүл мэндийг дэмжих төвийг байгуулах зэрэг асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэн ажиллалаа.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

 

Эх сурвалж: ЭМЯ 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
No Brand болон Emart Club - “Улаанбаатар Түншлэл 2026” олон улсын үзэсгэлэнд амжилттай оролцлоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    14 цаг 9 мин
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
    14 цаг 48 мин
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
    14 цаг 52 мин
  • "Converse" бренд арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан агуулгатай сурталчилгаагаа татан авч, уучлал хүсжээ
    15 цаг 16 мин
  • Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
    15 цаг 19 мин
  • Алдартай супермодел Синди Кроуфорд нарын хүү модел Пресли Гербер 27 насандаа таалал төгсжээ
    15 цаг 26 мин
  • ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН НААДМЫН ШАТРЫН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
    15 цаг 32 мин
  • Э.Батшугар: Их сургуулийн эмнэлэг бол сургалт, судалгаа, эмнэлзүйн тусламжийг нэгтгэсэн орчин
    15 цаг 39 мин
  • Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    15 цаг 42 мин
  • УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн хөтөлдөг байсан “Улаан бал” нэвтрүүлэг эргэн ирнэ
    16 цаг 13 мин
  • Г.Болор-Эрдэнэ: Азийн наадмаас медаль авна гэсэн том зорилготой ирсэн
    17 цаг 0 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
    17 цаг 39 мин
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
    18 цаг 26 мин
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
    18 цаг 56 мин
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
    19 цаг 12 мин
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
    19 цаг 32 мин
  • Азийн наадамд өрсөлдөх 3х3 сагсанбөмбөгийн багийн оноолт
    19 цаг 36 мин
  • 2025 оны эцэст дэлхий даяар 117.8 сая хүн дайн, мөргөлдөөн, хүчирхийллийн улмаас гэр орноо орхин дүрвэжээ
    20 цаг 0 мин
  • Харилцан туршлага, хамтын ажиллагааг өргөжүүлэх гамшгийн үеийн хариу арга хэмжээний “Увс-2026” сургалт, дадлагыг зохион байгуулж байна
    20 цаг 21 мин
  • Оросын парламентын сонгуульд В.Путиныг дэмжигч нам ялалт байгуулж байна
    20 цаг 39 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК