Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Урлаж, шагладаг уран мисс 

2020-9-11
0
ЖИРГЭХ

“БҮТЭЭЛЧ МОНГОЛ” цувралдаа ИЗОУИС-н ДУДТС-н хувцас дизайны тэнхимийн Хувцас дизайнерын гуравдугаар курсийн оюутан Б.Наранчимэгийг онцолсон юм.  Хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэж, хийж бүтээхийн “амтанд” орж яваа тэрбээр цахим орчинд  ВОNA”S HANDMADE page хуудсыг хөтлөн ажлуулдаг. Цахим хуудсаараа дамжуулан өөрийн урласан бүтээлээ худалдан борлуулахын хажуугаар хувцасны захиалга авч, оёсоор өдгөө дөрөв дөхь жилтэйгээ золгож байгаа аж.

Өөрийн оёсон бүтээлээрээ бусдыг гоёж оюутны ширээнээс орлогынхоо эх үүсвэртэй залгасан гэнэ.


Өөрийгөө хөгжүүлсэн үе

Тухайн үед Б.Наранчимэг сургууль сонгоогүй ч өөрийгөө хөгжүүлэх талд анхаарал хандуулж, хоёр жилийн хугацаанд  оёдол эсгүүрийн  болон загвар өмсөгчийн сургалтад явж, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж эхэлжээ.  Өглөө 8-12  хүртэл сургалтандаа сууж, өдөр нь ажилладаг байсан гэнэ.  “Өөрийгөө хөгжүүлж, оёдлынхоо мэдлэгийг тэлэх зорилт тавин ажилласан. Дөрвөн жилийн өмнө охид бүсгүйчүүдийн дунд трэнд болж байсан мөр гардаг цамц, даашинзыг олон тоогоор оёж, хүргэлтээр явж зардаг байсан. Шөнөжин сууж, оёчихоод өглөө нь захиалгаар хүргэж өгөхөөр гарна.  Замын түгжрэлээс эхлээд асуудлууд ар араасаа цувардаг байсан. Гэхдээ надад шантрах эрх байгаагүй. Мөрөөдлөө биелүүлэх гэж явж байгаа болохоор эрч хүчээр л дүүрэн байсан” гэв.

Нойроо хугаслан байж,  шөнөжин сууж оёсон ч өглөө  эртлэн босч захиалгаа хүргэж өгөхөөр гардаг тэрбээр  урмын сайхан үг сонсч, урагшилсаар өдгөө өөрийн гэсэн олон үйлчлүүлэгчтэй болжээ. Сэтгэл зүтгэлээ шингээж, хөлс хүчээ дуслуулан байж оёсон даашинзаа эзэнд нь өгөхөөр утас цохиж, орцны гадаа олон цаг даарч зогсоод ч орлогогүй буцдаг үе бишгүйдээ байсныг энд онцлох нь зүйн хэрэг болов уу. “Тэглээ гээд би шантраагүй. Ажил хийж байгаа хүнд иймэрхүү зүйл тохиолдоно. Эерэгээр хүлээж аваад илүү ихийг сурах хэрэгтэй ” гэх түүний  сэтгэлд өнөөдрийг биш ирээдүйн гэрэл гэгээтэй замынхаа зураглалыг хэдийнээ зурчихаад биелүүлхээр алхаж яваа оюутан охиноор бахархгүй байхын аргагүй.

Санхүүгийн сахиалга баттай хуримтлалтай оюутан

Эсгүүр гаргаад оёдол хийгээд сурчихсан болоод тэрүү мэргэжлийн дизайнерын төвшинд сэтгэж, үйлчлүүлэгчдийнхээ сэтгэлд тохирсон олон бүтээлийг урлахын тулд ИЗИС-ийн босгыг алхжээ. Нэг үгээр хэлэхэд практик дээр суурилсан мэдлэгээ  онолд хавсаргах шаардлага тулгарчээ.  Тэрбээр оюутан  гээд аав ээжийнхээ халаасыг хоосолсонгүй. Харин ч сард 800-1000000  төгрөгийн орлого олж, хуримтлал үүсгээд багагүй хугацаа өнгөрчээ. “Би аав ээжээсээ санхүүгийн хувьд хараат бус байдаг. Мөнгө төгрөг аваад байдаггүй. Хэрэглээ болон байрныхаа мөнгийг өөрөө зохицуулдаг. Олсон орлогынхоо тодорхой хувийг хадгаламжиндаа хийж, өөрийгөө хөгжүүлэхэд зарцуулах зарчмыг баримталдаг” гэлээ.

Охиноо урамшуулж, оёдлын машин авч өгчээ

Урлаж шаглаж, оёдог хүний хамгийн чухал зэмсэг бол машин. Тэр тусмаа олон төрлийн оёдлын машин шаардагдхаас гадна үнэлгээ өндөр учир аав ээж нь охиныгоо урамшуулж, шулуун болон хэрээсний машин бусад дагалдах хэрэгслийг авч өгчээ.  “Анх бол европ хувцсыг дагнаж, гоёл чимэглэлийг хослуулан хийдэг байсан. Дараа нь үндэсний дээл, цамцыг хийж эхэлсэн. Цагаан сараар ээждээ зориулж монгол дээл, аавдаа цамц хийгээд Ховд руу явуулсан гэлээ. “Эмзүйч бол” гэж шахаж шаарддаг байсан охиноос өөрийн гараар урласан монгол дээл, цамц явуулахад магнай нь хагартлаа баярлаж, сар шинээр бууж мордсон хүн бүрт “Миний охин оёж өгсөн” гэж бахархан ярих буурлууд охиныгоо чадварлаг дизайнер болно хэмээн сүүн цацал өргөж суугаа бизээ.  

Аав ээжээсээ ерөөлийн сайхан үгс сонссон тэрбээр удахгүй өөрийн нэрийн хувцас загварын урлантай болж, хүмүүст чамин, чанартай загварлаг хувцсыг боломжийн үнээр оёж өгөхийг төлөвлөсөн байна. Одоохондоо орлого гэхээсээ илүү хүмүүст өөрийн бүтээлийг хүргэх зорилготой байгаа аж. “

Миссийн тэмцээнд оролцож шилдгээр шалгарчээ

Хийсэн бүтээлтэй хэлэх үгтэй Б.Наранчимэг миссийн тэмцээнд амжилттай оролцож, залуу насныхаа гоо үзэсгэлэнг мөнхлөн үлдээжээ. “ Хөдөөнөөс ирээд шууд л Шилмэл загвар агентлагт бүртгүүлээд явж эхэлсэн. Эмэгтэй хүүхэд бүр том болоод мисс болно л гэж ярьдаг. Би ч бас тэгж боддог байсан.  Нэгдүгээр курсийн оюутан байхдаа миссийн тэмцээнд орж байлаа.

“Оюутан мисс-2018”-д оролцож шилдэг 14 охины нэгээр шалгарсан. Хүний залуу нас гоо үзэсгэлэн хязгаартай. Тиймээс гар урлал, хувцас загвар урлах ажилдаа анхаарал хандуулж эхэлсэн” гэв.  Хөдөөгийн буйдхан суманд өссөн тэрбээр сэтгэл дотроо орон нутгаа хөгжүүлэх бодолтой явдаг байна. Ховд аймгийн Ховд сум хотоос хол байдаг болоод ч тэрүү хөгжлийн хувьд төдийлөн сайн биш. Тиймээс Б.Наранчимэг их сургуулиа төгсөөд сумандаа үндэсний үйлдвэрлэл эрхэлж боломжийн үнэтэй борлуулахыг зорьж байгаа аж.

Аливаа зүйлийг хийхэд олон давааг давж, амжилтанд хүрнэ. Алдаа оноо хэцүү үе ч бишгүйдээ тохиолдоно. Энэ бүхнийг ухааны цараар шийдэж, урагшлах ёстой. Гэрэл гэгээтэй ирээдүйн төлөө өмнөө тавьсан зорилгоо биелүүлэхийн тулд өдөр шөнийг ажралгүй   хөдөлмөрлөж  байгаа   оюутан охины хүсэл тэмүүлэл, зорилгыг ямар нэгэн өнгө будаггүйгээр харуулсныг энд тодотгох хэрэгтэй.

С.Ичинхорлоо

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
No Brand болон Emart Club - “Улаанбаатар Түншлэл 2026” олон улсын үзэсгэлэнд амжилттай оролцлоо
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    13 цаг 21 мин
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
    14 цаг 0 мин
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
    14 цаг 4 мин
  • "Converse" бренд арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан агуулгатай сурталчилгаагаа татан авч, уучлал хүсжээ
    14 цаг 28 мин
  • Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
    14 цаг 31 мин
  • Алдартай супермодел Синди Кроуфорд нарын хүү модел Пресли Гербер 27 насандаа таалал төгсжээ
    14 цаг 38 мин
  • ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН НААДМЫН ШАТРЫН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
    14 цаг 44 мин
  • Э.Батшугар: Их сургуулийн эмнэлэг бол сургалт, судалгаа, эмнэлзүйн тусламжийг нэгтгэсэн орчин
    14 цаг 51 мин
  • Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    14 цаг 54 мин
  • УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн хөтөлдөг байсан “Улаан бал” нэвтрүүлэг эргэн ирнэ
    15 цаг 25 мин
  • Г.Болор-Эрдэнэ: Азийн наадмаас медаль авна гэсэн том зорилготой ирсэн
    16 цаг 12 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
    16 цаг 51 мин
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
    17 цаг 38 мин
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
    18 цаг 8 мин
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
    18 цаг 24 мин
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
    18 цаг 44 мин
  • Азийн наадамд өрсөлдөх 3х3 сагсанбөмбөгийн багийн оноолт
    18 цаг 48 мин
  • 2025 оны эцэст дэлхий даяар 117.8 сая хүн дайн, мөргөлдөөн, хүчирхийллийн улмаас гэр орноо орхин дүрвэжээ
    19 цаг 12 мин
  • Харилцан туршлага, хамтын ажиллагааг өргөжүүлэх гамшгийн үеийн хариу арга хэмжээний “Увс-2026” сургалт, дадлагыг зохион байгуулж байна
    19 цаг 33 мин
  • Оросын парламентын сонгуульд В.Путиныг дэмжигч нам ялалт байгуулж байна
    19 цаг 51 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК