Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Сувдмаа: Аравдугаар сарын 01-ээс улсын хэмжээнд ТОМУУГИЙН ВАКЦИНЖУУЛАЛТ хийж эхэлнэ

2020-9-16
0
ЖИРГЭХ

Улирлын чанартай томуугийн дэгдэлттэй холбоотой томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины талаар ХӨСҮТ-ийн нэгжийн дарга Н.Сувдмаатай ярилцлаа.


Хүн болгон томуугийн вакцинд хамрагдчих юмсан. Цар тахлын үед ханиад томууг хөнгөн даваад гарчих юмсан гэсэн хүлээлттэй байгаа л даа. Иргэдийн дунд ямар төрлийн вирусээр үүсгэгдсэн томуу, томуу төст өвчин давамгайлж байна. Эндээс  ярилцлагаа эхлэе.

-Манай улс жилийн 365 хоногийн турш томуу, томуу төст өвчний талаар тандалт судалгааг хийдэг. 7 хоног бүрээр иргэд, байгууллагуудад  хэрэгтэй мэдээ, мэдээллүүдийг өгч, ямар зөвлөмж хэрэгжүүлэх вэ, ямар хариу арга хэмжээ авах вэ гэдэг талаас нь тандалт судалгааг хийж байдаг. Энэ тандалт судалгааг эмнэлэгт суурилсан тандалт буюу амбулаториор үйлчлүүлж байгаа иргэдийн дунд томуу томуу төст өвчин ямар байна.  Хэвтэн эмчлүүлж байгаа иргэд үйлчлүүлэгчдийн дунд ямар байна. Мөн улсын хэмжээнд 24 цагийн турш үйлчилж байгаа түргэн тусламжийн үйлчилгээ авч байгаа иргэдийн дунд томуу, томуу төст өвчин ямар байна ямар нь зонхилж байгаа вэ гэдгийг авч үздэг.

Хамрын ханиад, шуухинааг гол төлөв риновирус үүсгэдэг бөгөөд жилийн дөрвөн улиралд эргэлтэд байж, 8-9 дүгээр сард идэвхэждэг. Томуугаас шинж тэмдэг, эмнэлзүй, үүсгэгчээрээ ялгаатай. Манай орны хувьд улирлын томуу ихэвчлэн 11 дүгээр сарын дунд үеэс эхэлж,  2 дугаар сарыг дуустал үргэлжилдэг.

Одоогоор зөвхөн ханиад, шуухинааны идэвхжлийн үе болж байна. Ард иргэд томуугийн үе эхэлсэн гэж андуурах тохиолдол гарч байна.

Хамрын ханиадны үед даарахгүй дархлаагаа сайжруулахыг зөвлөдөг. 

Харин томуугийн идэвхжилийн өмнө ард иргэдээ дархлаажуулалтад хамрагдуулахаар энэ жил онцгой нөхцөлтэй цар тахлын үе учраас 1.2 сая хүнийг томуугийн вакцинд хамруулна. Жил бүр томуугийн вакциныг 10-р сарын 01-ээс 11-р сарын 01-ний хооронд хийлгэх нь зохимжтой гэж үздэг байна. 

Риновирусын гэдэг нь амьсгалын замаар халддаг амьсгалын замын халдвар үүсгэдэг томуу, томуу төст халдварын бас нэг үүсгэгч юм. Яг өдийд буюу томуугийн дэгдэлт эхлэхээс өмнө бол олон үүсгэгчүүд дотроос бол риновирусын халдвар зонхилдог. Энэ нь хамраас нус гоожих, хамар битүүрэх, халуурах ерөнхий хордлого өгөх зэрэг зовиур шинж тэмдгээр голлон илэрдэг. Өөрөөр хэлбэл, ихэвчлэн хоолой өвдөх амьсгалын дээд замын эрхтнүүдэд шинж тэмдэг зовиур  илэрдэг гэсэн үг.

-Бид хоолой өвдөх ч юм уу, хамарнаас нус гоожих үед шууд гэртээ байгаа эмийг уучихдаг. Эсхүл хүүхдээ өгчдөг. Энэ нь ямар эрсдэл дагуулах вэ?

-Дээрх шинж тэмдэгтэй үед дур мэдэн эмчлэх, өөр хэн нэгний санал болгосон эмийг уух  зэргээр буруу эмчилснээс хүндрэх, хүндрэл нь мэдээж хатгаа уушгины хатгалгаа буюу амьсгалын замын  өвчлөлд өртөх, эсвэл олон хоногоор даамжрах эрсдэлтэй байдаг.  Тиймээс ханиад, шуухинааны үед антибиотик болон хүчтэй эм хэрэглэхгүй, хүүхдээ сайн амраах хэрэгтэй, хоол ундаа сайн идүүлэх хэрэгтэй.

-Та түрүүн насны онцлогийг дурдлаа л даа. Ер нь хэдий насныхан энэ вирусээр өвдөх өвчлөх магадлал илүү өндөр байдаг вэ?

-Ер нь амьсгалын халдвараар бол ихэвчлэн хүүхдүүд өвддөг. Тухайлбал, 15 хүртэлх насны хүүхдүүд илүү зонхилдог. Энэ  дотроо 4 хүртэлх насны хүүхдүүд  илүү өртдөг.

-Одоо олон нийтийн дунд цар тахлын үед хүүхдүүдээ аль болох вакцинд хамруулчих юмсан гэсэн хүлээлттэй байгаа байх. Ер нь томуугийн вакциныг ач холбогдол юу вэ?

-Вакцин нь бага насны хүүхдийн амь насанд эрсдэлтэй, өндөр халдварлалттай халдваруудаас сэргийлдэг сэргийлэлтийн арга юм. Вакцины үр дүн манай улсад өндөр байдаг бөгөөд бид аюулгүй, чанартай вакциныг хэрэглэж байгаа. Энэ жилийн хувьд зорилтот бүлгийн буюу бага насны хүүхдүүд, ахмадууд, сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд, оюутан сурагчдыг эн тэргүүнд томуугийн дархлаа тогтоох вакцинаа хийнэ. Гэхдээ энэ жил 1.2 сая хүнд вакцин хийлгэх учраас хүрэлцээний хувьд өмнөх жилүүдээсээ хэд дахин өндөр байгаа юм. Вакцин хийхдээ эцэг, эхчүүдэд урьдчилан мэдээлэл өгсний үндсэн дээр хийдэг байгаа. 

Энэ жилийн хувьд гурван цент вакциныг үйлдвэрлэж байгаа бөгөөд бид H1N1, H3N2, А,B хүрээний хэв шинжийг агуулсан вакциныг БНСУ –ын Green Gross-с авч байгаа.

Үүнээс гадна тодорхой хувийг сайн дурын дархлаажуулалтаар буюу иргэд төлбөрөө төлөн хийлгэдэг. ХӨСҮТ дээр эдгээр иргэдэд үйлчлэх дархлаажуулалтын нэг нэгж ажилладаг. Тиймээс иргэд, олон нийт томуугийн вакцинтай холбоотой буруу ташаа мэдээлэлд итгэлгүй албаны эх сурвалжтай мэдээллийг хүлээн авч байхыг зөвлөе. 

ХӨСҮТ-д сайн дурын дархлаажуулалтын үндэсний кабинет ажилладаг.  Томуугийн дархлаажуулалт эхлэхтэй зэрэг эрүүл мэндийн салбарын эмч,  ажилчдыг сургалтад хамруулж бэлтгэл ажлыг хангаад мэдээж зааврын  дагуу хүргэлт, тээвэрлэлтийг 21 аймаг буюу үндэсний хэмжээнд түгээдэг.

-Энэ жилийн хувьд вакцины үнэ нэмэгдэх болов уу?

-Засгийн газрын шугамаар хийгддэг дархлаажуулалтыг бол тээврийн зардал оруулж тооцдог. Өнгөрсөн жил 13-15 мянган төгрөгийн хооронд байсан. 9 дүгээр сарын сүүлчээс вакцинжуулалт хийж эхлэх төлөвлөгөөтэй байгаа. Мөн үнийн хувьд тухайн үед нь тодорхой мэдээлэл өгнө.

-Вакцин хийлгэхдээ заавал ХӨСҮТ-д очих уу эсвэл харьяа дүүргийн эмнэлэгт хийлгэх үү?

-Өнгөрсөн жил төвлөрлийг сааруулах, олон хүн цуглуулахгүй байх үүднээс ХӨСҮТ-ээс гадна дүүргийн эрүүл мэндийн төвүүдээр хийлгэхээр зохион байгуулалтыг хийж байсан.

-Вакциныг сайн дураараа хийлгэх гэдэг агуулгаараа зарим эцэг, эх хийлгэдэггүй. Гэтэл нөгөө талдаа энэ вакциныг хийлгэснээр илүү дархлаагаа сайжруулж томуугийн үед хөнгөн эрсдэл багатай даван туулна гэж эрүүл мэндийнхэн судалгаа дүгнэлт тавьдаг л даа. Таны хувьд?

-Дархлаажуулалтын хуулиар бол бүгд заагдаж хуульчлагдаж эрх зүйн баримт бичгээр баталгаажсан байдаг. Заавал хийх товлолын  дархлаажуулалт гэж байна.  Голомтод хийх тархавар судлалын дархлаажуулалт гэж байна. Мөн сайн дурын дархлаажуулалтын хэлбэрээр хийгдэх гэж байна.

Сайн дурын дархлаажуулалтын хэлбэрээр хийгдэх гэдэг нь  тухайн иргэн өөрөө сонголтоо хийгээд шийдвэрээ гаргаад дархлаажуулалтад хамрагдъя  гэсний үндсэн дээр эмчид үзүүлээд сөрөг заалтгүй бол төлбөрөө төлөөд хамрагдахыг хэлж байгаа. Иргэд маань бүрэн хамрагдах боломжтой.

Улирлын томуугийн эсрэг вакцинжуулалтад хамрагдсанаар томуугийн үүсгэгчүүдээс хамгаална. Бусад томуугийн халдваруудад өртөхөөс сэргийлнэ. Өртсөн байлаа гэхэд хүндрэхээс сэргийлэх ач холбогдолтой.

Үүнд иргэн бүр хамрагдах боломжтой. Гэхдээ та өөрөө сонголтоо  шийдвэрээ гаргах ёстой. Хүүхдийнхээ хувьд ч гэсэн. Заавал хийх товлолын дархлаажуулалтад 2 хүртэлх насны хүүхдүүд хамрагддаг. Энэ дархлаажуулалтыг эцэг, эхчүүд хүүхдээ заавал хийлгэх ёстой. Ямар нэгэн байдлаар хоцорч болно тэгэхийн бол нөхөн дархлаажуулалт хэлбэрээр хүүхдүүдээ хийлгэж болно. 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
No Brand болон Emart Club - “Улаанбаатар Түншлэл 2026” олон улсын үзэсгэлэнд амжилттай оролцлоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    12 цаг 54 мин
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
    13 цаг 33 мин
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
    13 цаг 37 мин
  • "Converse" бренд арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан агуулгатай сурталчилгаагаа татан авч, уучлал хүсжээ
    14 цаг 2 мин
  • Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
    14 цаг 4 мин
  • Алдартай супермодел Синди Кроуфорд нарын хүү модел Пресли Гербер 27 насандаа таалал төгсжээ
    14 цаг 11 мин
  • ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН НААДМЫН ШАТРЫН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
    14 цаг 18 мин
  • Э.Батшугар: Их сургуулийн эмнэлэг бол сургалт, судалгаа, эмнэлзүйн тусламжийг нэгтгэсэн орчин
    14 цаг 24 мин
  • Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    14 цаг 28 мин
  • УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн хөтөлдөг байсан “Улаан бал” нэвтрүүлэг эргэн ирнэ
    14 цаг 58 мин
  • Г.Болор-Эрдэнэ: Азийн наадмаас медаль авна гэсэн том зорилготой ирсэн
    15 цаг 45 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
    16 цаг 25 мин
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
    17 цаг 11 мин
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
    17 цаг 41 мин
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
    17 цаг 57 мин
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
    18 цаг 17 мин
  • Азийн наадамд өрсөлдөх 3х3 сагсанбөмбөгийн багийн оноолт
    18 цаг 21 мин
  • 2025 оны эцэст дэлхий даяар 117.8 сая хүн дайн, мөргөлдөөн, хүчирхийллийн улмаас гэр орноо орхин дүрвэжээ
    18 цаг 46 мин
  • Харилцан туршлага, хамтын ажиллагааг өргөжүүлэх гамшгийн үеийн хариу арга хэмжээний “Увс-2026” сургалт, дадлагыг зохион байгуулж байна
    19 цаг 6 мин
  • Оросын парламентын сонгуульд В.Путиныг дэмжигч нам ялалт байгуулж байна
    19 цаг 24 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК