Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

БХЯ, ШУА хамтын ажиллагааны цар хүрээгээ өргөжүүлнэ

2020-9-24
0
ЖИРГЭХ

Батлан хамгаалах яам, Шинжлэх ухааны академи /ШУА/ хамтран ажиллах санамж бичгийг өнөөдөр байгууллаа. Санамж бичигт Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл нар гарын үсэг зурав.


Энэхүү санамж бичгийн хүрээнд Батлан хамгаалах яам ба ШУА, тэдгээрийн харьяа сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэн, судлаач, багш, профессоруудын оюуны болон материаллаг баазад түшиглэн улс орны хөгжилд бодитой хувь нэмэр оруулахуйц, аюулгүй байдал, батлан хамгаалах эрх ашигт нийцсэн салбарын болон салбар дундын судалгаа, хөгжүүлэлт, туршилтын ажил явуулах нөхцөлийг харилцан бүрдүүлж, төсөл боловсруулж, хэрэгжүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллах юм.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ, “Санамж бичгийн хүрээнд манай эрдэмтэн, судлаачид ШУА-ийн Их чуулган болон Бага чуулганы үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, ШУА, харьяа хүрээлэнгүүдийн шугамаар зохиож буй олон улс, бүс нутгийн болон хоёр талын хамтарсан төсөл, хөтөлбөр, экспедиц, эрдэм шинжилгээний хурал, лекц болон бусад ажилд аюулгүй байдал, батлан хамгаалах салбарын эрдэмтэн, судлаачид оролцох зэрэг өргөн боломж бий болох юм. Батлан хамгаалахын сайдын хувьд салбарынхаа эрдэм шинжилгээ, судалгаа, инновацид зарцуулах төсөв хөрөнгийг нэмэх, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгээ бэхжүүлэх, цэргийн шинжлэх ухааны хөгжилд хувь нэмэр оруулах шинэ мэдлэг, шинэлэг-оновчтой санал санаачилга, шинэ бүтээл инновацыг байнга дэмжих болно” гэдгийг онцлон тэмдэглэв.

ШУА-ийн ерөнхийлөгч, Д.Рэгдэл хамтын ажиллагааны хүрээнд улс орны  хөгжилд бодитой хувь нэмэр оруулахуйц, аюулгүй байдал, батлан хамгаалах эрх ашигт нийцсэн салбар дундын төсөл боловсруулж хэрэгжүүлэх, тодорхой асуудлыг шинжлэх ухаанчаар шийдвэрлэх  чиглэлээр ШУА, түүний харьяа хүрээлэнгүүд батлан хамгаалахын сургалт, эрдэм шинжилгээний байгууллагуудтай улам нягт хамтран ажиллахаар болсонд таатай байгаагаа илэрхийллээ.  

Мөн тэрбээр, “Г.Сайханбаяр сайд хэлэхдээ “Алсын хараа 2050” бодлогын баримт бичигт шинжлэх ухаан, технологи инновацын талаар 3 шат бүхий тодорхой зорилт дэвшүүлсэн. Эхний шатанд  2024 он гэхэд  шинжлэх ухаан, технологийн  салбарын төсвийн санхүүжилтийн хэмжээг 4 дахин  нэмэхэээр тусгасан байгаа гэлээ. Нэг салбарын зардлыг 4 дахин нэмнэ гэдэг бол амаргүй. Гэсэн хэдий ч Засгийн газар ийм эр зориг гаргаж зорилтоо дэвшүүлсэнд баяртай байна.  Энэ нь эргээд шинжлэх ухаан технологийн үйл ажиллагаанд  оролцож байгаа  хэнийг ч  болов хариуцлагажуулж, илүү юм бүтээх их урам зоригоор  тэтгэж байгаа.  Батлан хамгаалахын салбар, Монгол Улсын ШУА хамтраад хийх ажил их бий. Өмнө нь  хамтран ажиллаж байсан туршлага бидэнд бий. Одоо бид шинэ нөхцөл байдал, шинэ Засгийн газрын түвшинд энэ хамтын ажиллагааны цар хүрээгээ улам бүр өргөжүүлж ажиллая. ШУА-ийн салбар хүрээлэнгүүдэд бүх салбараар ажилладаг судлаачид байдаг. Батлан хамгаалахын салбарт ч эрдэм шинжилгээний ихээхэн чадамж байдаг. Хоёр  салбарын хамтын ажиллагааны эцсийн үр дүнд Монгол Улс хөгжинө. Монгол Улсынхаа хөгжлийн төлөө та бүхэнтэй хамтран зүтгэхэд таатай байна” гэсэн юм. 

Энэхүү ёслолын ажиллагаанд Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар тэргүүтэй албаны хүмүүс оролцов.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
No Brand болон Emart Club - “Улаанбаатар Түншлэл 2026” олон улсын үзэсгэлэнд амжилттай оролцлоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    11 цаг 34 мин
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
    12 цаг 13 мин
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
    12 цаг 17 мин
  • "Converse" бренд арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан агуулгатай сурталчилгаагаа татан авч, уучлал хүсжээ
    12 цаг 42 мин
  • Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
    12 цаг 44 мин
  • Алдартай супермодел Синди Кроуфорд нарын хүү модел Пресли Гербер 27 насандаа таалал төгсжээ
    12 цаг 51 мин
  • ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН НААДМЫН ШАТРЫН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
    12 цаг 58 мин
  • Э.Батшугар: Их сургуулийн эмнэлэг бол сургалт, судалгаа, эмнэлзүйн тусламжийг нэгтгэсэн орчин
    13 цаг 4 мин
  • Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    13 цаг 8 мин
  • УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн хөтөлдөг байсан “Улаан бал” нэвтрүүлэг эргэн ирнэ
    13 цаг 38 мин
  • Г.Болор-Эрдэнэ: Азийн наадмаас медаль авна гэсэн том зорилготой ирсэн
    14 цаг 25 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
    15 цаг 5 мин
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
    15 цаг 51 мин
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
    16 цаг 21 мин
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
    16 цаг 37 мин
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
    16 цаг 57 мин
  • Азийн наадамд өрсөлдөх 3х3 сагсанбөмбөгийн багийн оноолт
    17 цаг 1 мин
  • 2025 оны эцэст дэлхий даяар 117.8 сая хүн дайн, мөргөлдөөн, хүчирхийллийн улмаас гэр орноо орхин дүрвэжээ
    17 цаг 26 мин
  • Харилцан туршлага, хамтын ажиллагааг өргөжүүлэх гамшгийн үеийн хариу арга хэмжээний “Увс-2026” сургалт, дадлагыг зохион байгуулж байна
    17 цаг 46 мин
  • Оросын парламентын сонгуульд В.Путиныг дэмжигч нам ялалт байгуулж байна
    18 цаг 4 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК