Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Т.Ням-Очир: Иргэний эрх зүй, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлийн агуулга сургалтын хөтөлбөрт бий

2020-9-25
0
ЖИРГЭХ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг хувь хүн болгож төлөвшүүлэх, хөгжүүлэх чиглэлээр сургалтын хөтөлбөрт ямар хичээл байдаг, цаашид хэрэгжүүлэх шаардлагатай байгаа асуудлын талаар БШУЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очироос тодрууллаа.


-Нийгмийг цочроосон гэмт хэрэг иргэдийн сэтгэлийг түгшээх боллоо. Мэргэжлийн байгууллагууд энэ талаар зөвлөлдөж, хүүхдэд ерөнхий боловсролын сургуулиас нь эхлэн төлөвшил олгох, энэ талаарх мэдлэг ойлголт өгдөг байх, хичээлийн агуулгад нь оруулах асуудалд санал нэгдэж байна. Ерөнхий боловсролын сургуульд хүүхдийг бие хүн болгож төлөвшүүлдэг ямар хичээл ордог юм бэ. Энэ цагийг нэмэгдүүлэх боломж бий юу?

-Нийгэмд янз бүрийн хүүхдүүд хүчирхийлэлд өртөж байна. Энэ хэний хүүхэд вэ гэж асуухаас илүү тэр сургуулийн хүүхэд гэж ярьдаг. Боловсролтой холбогдож уг асуудал их яригддаг. Тиймээс сургалтын хөтөлбөрт ямар өөрчлөлт оруулах, энэ чиглэлийн агуулга ямар байх талаар олон талаас нь судалж, хөтөлбөр боловсруулах түвшинд хариуцаж байгаа байгууллагууд нь судалж, гаргаж тавьж байна. Судалгаа, мэдээллийн хувьд хангалттай бий. Улмаар хүнийг хүн болгож төлөвшүүлэх, хөгжүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгож байгаа хичээлүүдийг заавал судлах цагаар оруулах ёстой юм байна гэдэг зарчим дэвшүүлээд 2018-2019 оны хичээлийн жилд эрүүл мэнд, 2019-2020 онд иргэний боловсрол хичээлийн хөтөлбөр агуулгыг шинэчлээд иргэний ёс зүйн боловсрол нэртэйгээр сургалтын төлөвлөгөөнд оруулж ирсэн. Өмнө нь энэ хичээлүүд хичээлээс гадуурх үйл ажиллагааны цаг болдог байсан юм. Багш нь тусгайлан бэлтгэгддэггүй учраас тэр бүр хичээл үр дүнтэй байдаггүй. Эсвэл цаг нь дутуу багшийн цагийг нөхөж ордог байсан.

-Одоо тусгай мэргэшсэн багш иргэний ёс зүйн боловсрол хичээлийг зааж байна уу?

-Хөтөлбөрийг шинэчилж заавал судлах хичээлээр оруулж өгснөөр энэ чиглэлээр бэлтгэгдсэн багш нар заадаг болсон. Хичээлийн хүрээнд үндэсний өв соёл болон хүнд суурь хүмүүжил олгох агуулгаар оруулж ирж байгаа. Уг хөтөлбөрийг бэлтгэсэн хүмүүс орон нутагт ажиллаж багш нараа бэлтгэдэг. Энэ мэтчилэн сууриас нь засаж сайжруулах гээд явж байна.

2005-2006, 2008-2009 оны хичээлийн жилд тогтолцооны шинэчлэл явагдсанаас болоод хөтөлбөрүүд өөрчлөгдсөн. Дараа нь 2013 оноос эхлэн сургалтын цөм хөтөлбөр хэрэгжээд эхэлсэн. Ойр ойрхон хичээлийн хөтөлбөрүүд шинэчлэгдсэнээр сургалтын хөтөлбөр, агуулга, цагууд тогтворгүй орж ирж байсан зүйл бий. Миний ч хичээл чухал, минийх ч чухал гэсээр байтал хүн болгож хөгжүүлж байгаа хичээлүүдээ сургалтыг дэмжих үйл ажиллагааны цаг болгож шидсэнээс болж дээрх хичээлүүд үр дүнтэй заагдахгүй байсан зэрэг асуудал байсан учраас заавал судлах маягаар зохицуулалт хийсэн юм.

-Дээрх хичээлүүдийн хувьд ямар агуулга тусгаж өгсөн юм бэ. Гол нь хүүхдүүдэд дадал болгох нь чухал шүү дээ?

-Хүмүүжил төлөвшил олгох хичээлд тухайлбал, эрүүл мэндийн хичээл гэхээр л дан өвчин зовлон яриад байхгүй. Гэр бүл төлөвлөлт, гэр бүлийн уур амьсгал, стресс, бухимдал, зөв хооллолт, хөдөлгөөнтэй холбоотой агуулга орж ирж байгаа. Мөн иргэний ёс зүйн боловсрол хичээлд монгол хүн, монгол хүний хүмүүжил, төлөвшилтэй холбоотой агуулга орж ирсэн. Бага ангид хүн байгаль, хүн нийгэм хичээл анги ахиад ирэхээр түүх, нийгмийн хичээл болдог. Эдгээрт иргэний эрх зүй, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлийн агуулгуудыг оруулж ирсэн. Одоо хэрэглээ болгох, дадал болгож төлөвшүүлэх асуудал дээр зөвхөн боловсролын байгууллага биш гэр бүл хамтарч оролцох ёстой. Энэ харилцаа, уялдаа алдагдсан байхыг үгүйсгэхгүй.

-Ерөнхий боловсролын сургуулиудыг сэтгэл судлаачтай болгох шаардлагатай байгаа талаар асуудал өмнө нь яригдаж байсан. Энэ асуудал юу болсон бэ?

-Энэ мөн л бүтэц санхүүгийн асуудал. Олон улс даяаршиж, цахим сүлжээ хөгжихийн хирээр нийгэмд янз бүрийн мэдээлэл бий болж байна. Үүнтэй холбогдуулан хүүхдүүд мэдээллийг тунгаан бодох, гэр бүлийн орчин байгаа стресс, бухимдалд зөв чиглэл өгдөг байх хэрэгцээ бий. 2018 оноос энэ асуудал яригдаж байсан. Одоо боловсруулж байгаа боловсролын чиглэлийн үзэл баримтлал, хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд сургуульд сэтгэл судлаач, сэтгэл зүйч ажиллуулах ёстой гэдэг зарчмыг оруулсан.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
No Brand болон Emart Club - “Улаанбаатар Түншлэл 2026” олон улсын үзэсгэлэнд амжилттай оролцлоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    11 цаг 35 мин
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
    12 цаг 14 мин
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
    12 цаг 18 мин
  • "Converse" бренд арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан агуулгатай сурталчилгаагаа татан авч, уучлал хүсжээ
    12 цаг 43 мин
  • Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
    12 цаг 45 мин
  • Алдартай супермодел Синди Кроуфорд нарын хүү модел Пресли Гербер 27 насандаа таалал төгсжээ
    12 цаг 52 мин
  • ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН НААДМЫН ШАТРЫН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
    12 цаг 59 мин
  • Э.Батшугар: Их сургуулийн эмнэлэг бол сургалт, судалгаа, эмнэлзүйн тусламжийг нэгтгэсэн орчин
    13 цаг 5 мин
  • Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    13 цаг 9 мин
  • УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн хөтөлдөг байсан “Улаан бал” нэвтрүүлэг эргэн ирнэ
    13 цаг 39 мин
  • Г.Болор-Эрдэнэ: Азийн наадмаас медаль авна гэсэн том зорилготой ирсэн
    14 цаг 26 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
    15 цаг 6 мин
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
    15 цаг 52 мин
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
    16 цаг 22 мин
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
    16 цаг 38 мин
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
    16 цаг 58 мин
  • Азийн наадамд өрсөлдөх 3х3 сагсанбөмбөгийн багийн оноолт
    17 цаг 2 мин
  • 2025 оны эцэст дэлхий даяар 117.8 сая хүн дайн, мөргөлдөөн, хүчирхийллийн улмаас гэр орноо орхин дүрвэжээ
    17 цаг 27 мин
  • Харилцан туршлага, хамтын ажиллагааг өргөжүүлэх гамшгийн үеийн хариу арга хэмжээний “Увс-2026” сургалт, дадлагыг зохион байгуулж байна
    17 цаг 47 мин
  • Оросын парламентын сонгуульд В.Путиныг дэмжигч нам ялалт байгуулж байна
    18 цаг 5 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК