Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Э.Хатанбаатар: Хог мөнгө болсон цагт хог хаягдлын асуудал шийдэгдэнэ

2020-10-02
0
ЖИРГЭХ

Улаанбаатар хотод тулгамдаж буй олон асуудлын нэг болсон хог хаягдлын менежментийн өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлж болох арга хэмжээний талаар ярилцахаар эдийн засагч, докторант Э.Хатанбаатартай ярилцлаа.


Нийслэлийн дүүрэг, хороо бүрт иргэд хог тээвэр хийгдэхгүй байна, хогондоо дарагдлаа гэсэн гомдол, шүүмжүүд их байдаг. Та эдийн засагч, мөн Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар 4-ийн даргаар ажиллаж байсан хүний хувьд манай улсын хог хаягдлын менежментийн өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэдэг вэ?

Өнөөдөр манай улс “Хог хаягдлын тухай” бүхэл бүтэн хуультай улс хэдий ч менежментийн түвшинд дэлхийн бусад улс орнуудаас хол хоцрогдчихоод байна. Нийслэл хотод байгаа Улаанчулуут, Цагаан даваа гэсэн 2 том хогийн цэг нь хотынхоо баруун, зүүн захад суурьшлын бүсийнхээ дээд талд нь байрлачихсан байгаа нь нийслэлчүүдийн амьсгалах агаар, эрүүл мэндэд маш их сөрөг нөлөөтэй. Нийслэлийн хүн амын өсөлт хурдацтай явагдаж, бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа жилээс жилд нэмэгдэж, хэрэглээний нэр, төрөл олшрохын хэрээр үүсч буй хог хаягдлын хэмжээ ч өсч байна. Нийслэлийн иргэдийн хог хаягдлын хэмжээ нэг жилд ойролцоогоор 3 сая тонн хүрдэг бөгөөд жил ирэх бүр хэмжээ нь нэмэгдсээр байна. Дээр нь манай улс хог хаягдлын цэгтээ ландфилл буюу хөрсөнд булах технологийг ашиглаж байгаа нь хамгийн хоцрогдсон технологи. Одоо дээрх 2 хогийн цэгт ландфилл хийх газар, талбайн боломжгүй болоод удаж байна.

Та сая хэлэхдээ хөрсөнд булах арга буюу ландфиллыг маш их хоцрогдсон технологи гэлээ. Тэгвэл хөрсөнд булах арга хүний эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдэг бол?

Өнөөдөр дэлхий дээр хөгжиж буй буурай оронд хог хаягдлаа булах эсвэл ил шатаах гэсэн 2 аргыг хэрэглэж байна. Манай улсын хувьд ландфилл технологийг хэрэглэж байгаа бөгөөд энэ дээшээ хорт хий ялгарч, доошоо хөрсний бохирдол үүсгэдэг.  2018 онд хийсэн судалгаагаар Нийслэл хотод хөрсний бохирдол 89 хувь байгаа нь тогтоогдсон. Энэ бол маш аюултай хэмжээ. Агаарын бохирдол, хөрсний бохирдол хоёр бол гэдэсний элдэв халдварт өвчин, сүрьеэ, боом, татран өвчний эх үүсвэр болдог. Түүнчлэн хэдийгээр манай улсад ил шатаах аргыг хэрэглэдэггүй боловч, хогийн цэгт хоёрдогч түүхий эд цуглуулахаар очсон иргэд санамсар болгоомжгүйгээр гал алдсанаар хог ил шатдаг. Ингэж хог ил шатаж байгаа үед агаарт нүүрстөрөгчил, нарийн ширхэгт тоосонцор, бензол, нүүрстөрөгчийн исэл зэрэг хорт хий ялгарснаар тааламжгүй үнэр, орчинг үүсэх, цаашилбал эрүүл мэндэд маш хортой нөлөөллийг үүсгэж байдаг.

Сүүлийн үед хог тээврээс илүүтэй хог ангилан ялгаж хаях талаар их ярих болсон. Гэвч иргэд ялгаад хаядаг, эцэстээ нийлүүлээд л нэг машинд ачаад явдаг гэж шүүмжилж байна. Та энэ талаар юу гэж боддог вэ?

Яах аргагүй үнэн. Хог хаягдал дахин боловсруулах үйлдвэргүй байгаа үед хогыг хичнээн  ангилан ялгаад ч үр дүнгүй ажил юм. Гэхдээ ангилан ялгаж сурч байгаа иргэдээ сайшаах ёстой. Иргэд ингэж шүүмжилж байгаа нь ч үнэнд нийцнэ. Нийслэлийн удирдлагууд хог ангилан ялгаж байна гэж ажил хийсэн болж харагдаж гэж хорооллуудын дунд 4-7 төрлийн хайрцаг, сав тавьж, энэ ажилдаа ч маш их төсөв гаргасан. Гэтэл үнэн хэрэгтээ иргэдийн хичээл зүтгэл гаргаад ялгаад, ангилсан хогийг нэг машинд нийлүүлээд аччихдаг. Тиймээс хог ангилан ялгах хайрцаг савнаас өмнө хог хаягдлыг боловсруулах үйлдвэрийг бий болгох хэрэгтэй. Гадны улс орны бүрэн автомат үйлдвэрүүд хогийг өөрсдөө төрөл төрлөөр нь ангилан ялгах хүчин чадалтай байна шүү дээ.  Нийслэлийн 9 дүүргийн хувьд янз бүрийн менежментээр ажиллаж байна. Орон нутгийн өмчит байгууллага байгуулах эсвэл бүр хувийн байгууллагатай гэрээ хийдэг ч юм уу. Гэсэн ч үр дүн хангалттай бус, дүүрэг бүрт хогны асуудал хамгийн том асуудал нь байдаг.

Та хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох талаар гадны энэ чиглэлийн байгууллагуудаас туршлага солилцож, танилцаж байсан уу. Манай улсад загвар болгочихоор орон байдаг уу?

Тиймээ. Ер нь хог хаягдлын менежментийн үндэс нь хог хаягдал боловсруулах үйлдвэр байдаг. Миний хувьд АНУ, БНСУ-ын хог хаягдал боловсруулах үйлдвэрүүдтэй танилцаж, технологийг нь судалж байлаа.БНСУ-ын Инчон хотын үйлдвэрийн хувьд 3-4 дүүргийн хогийг цуглуулаад бүтээгдэхүүн болгох боломжтой хогуудаа ангилан ялгаад, үлдсэн хог хаягдлаа дахин боловсруулаад ахуйн газ үйлдвэрлэж, худалдаалдаг. Бүрэн автомат, цөөхөн хүн ажилладаг, технологийн хувьд шинэлэг. Ингэснээр үйлдвэр барьсан зардлаа ердөө 1,5 жилийн дотор олоод, эргээд ашигтай ажиллаж эхэлдэг байна.  

Хог хаягдлыг ер нь хэрхэн ангилдаг вэ? Хог хаягдлаас гарч болох эцсийн бүтээгдэхүүнүү д нь юу байж болох вэ?

Хог хаягдлыг ерөнхийд нь дахивар, цаасны, хүнсний, аюултай болон бусад гэж ангилдаг. Төрөл бүрээрээ үйлдвэрлэлийн түүхий эд, цаашдаа эцсийн бүтээгдэхүүн болох боломжтой байдаг. Жишээлэхэд хүнсний хог хаягдлыг дахин боловсруулснаар хөрсний үржил шимийг нэмэгдүүлэх бордоо хийж болдог. Энэ нь бүтээгдэхүүн болохоос гадна хогийн цэг дээр ил задгай хаягдсанаар ялзрал явагдаж, хүлэмжийн хийн ялгарахаас сэргийлдэг экологийн ач холбогдолтой. Дэлхийн томоохон Адидас, Найки гэх мэт брэндүүд хуванцар хог хаягдлыг үйлдвэрлэлд ашиглах технологийг ашиглаж, далайн усанд хаягдсан хог хаягдлыг дахин боловсруулж, экологид ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй байдлаараа өрсөлдөж байна.

Манай улсад хог хаягдал барих үйлдвэрийг нэг шийдээд барьчих амар асуудал биш байх. Яг одоогийн хөрөнгө, төсөв багатай байгаа энэ үед Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах арга юу байна вэ?

Хэрэв манай хот хогоо ангилж, боловсруулаад эхэлбэл нийт хог хаягдлын 85 хувийг дахин боловсруулах боломжтой болно. Одоогийн байдлаар нийслэл ердөө 24 хувийг л дахин боловсруулж байна. Мэдээж хог боловсруулах үйлдвэр барьж, ашиглалтад оруулна гэдэг өнөө маргаашгүй шийдэгдчих ажил биш. Гэсэн ч бид үйлдвэр хүлээгээд зүгээр сууж болохгүй. Өнөөдөр Улаанбаатарт гэрийн хорооллын өрхүүд хамгийн ихээр хогондоо дарагддаг. Тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд хог ачилтын хуваарь маш тодорхой байх ёстой. Хэрэв хуваарьт цагтаа авахад хүндрэл гардаг бол эхний ээлжинд гар утасны аппликэйшн ашиглаж, иргэдэд хогны машин ирж байгааг мэдээлэхээс эхлээд технологийн дэвшлийг хэрэглэж асуудлыг шийдэх боломжтой байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
No Brand болон Emart Club - “Улаанбаатар Түншлэл 2026” олон улсын үзэсгэлэнд амжилттай оролцлоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    10 цаг 37 мин
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
    11 цаг 16 мин
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
    11 цаг 20 мин
  • "Converse" бренд арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан агуулгатай сурталчилгаагаа татан авч, уучлал хүсжээ
    11 цаг 44 мин
  • Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
    11 цаг 47 мин
  • Алдартай супермодел Синди Кроуфорд нарын хүү модел Пресли Гербер 27 насандаа таалал төгсжээ
    11 цаг 54 мин
  • ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН НААДМЫН ШАТРЫН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
    12 цаг 0 мин
  • Э.Батшугар: Их сургуулийн эмнэлэг бол сургалт, судалгаа, эмнэлзүйн тусламжийг нэгтгэсэн орчин
    12 цаг 6 мин
  • Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    12 цаг 10 мин
  • УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн хөтөлдөг байсан “Улаан бал” нэвтрүүлэг эргэн ирнэ
    12 цаг 41 мин
  • Г.Болор-Эрдэнэ: Азийн наадмаас медаль авна гэсэн том зорилготой ирсэн
    13 цаг 28 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
    14 цаг 7 мин
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
    14 цаг 53 мин
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
    15 цаг 24 мин
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
    15 цаг 39 мин
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
    16 цаг 0 мин
  • Азийн наадамд өрсөлдөх 3х3 сагсанбөмбөгийн багийн оноолт
    16 цаг 4 мин
  • 2025 оны эцэст дэлхий даяар 117.8 сая хүн дайн, мөргөлдөөн, хүчирхийллийн улмаас гэр орноо орхин дүрвэжээ
    16 цаг 28 мин
  • Харилцан туршлага, хамтын ажиллагааг өргөжүүлэх гамшгийн үеийн хариу арга хэмжээний “Увс-2026” сургалт, дадлагыг зохион байгуулж байна
    16 цаг 49 мин
  • Оросын парламентын сонгуульд В.Путиныг дэмжигч нам ялалт байгуулж байна
    17 цаг 7 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК