Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

БШУЯ: Монголын түүх, хэл, соёл, зан заншлын агуулгыг сургалтын хөтөлбөрөөс хасаагүй

2020-10-12
0
ЖИРГЭХ

Монголын түүх, хэл, соёл, зан заншил, эх оронч сэтгэлгээ, үндэсний өв уламжлалын агуулгыг сургалтын хөтөлбөрөөс хасаагүй хэмээн БШУЯ-наас мэдэгдлээ. Уг мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Монгол Улсын их, дээд сургуульд элссэн оюутнууд нэгдүгээр дамжаандаа Иргэний боловсрол, хүмүүнлэг, нийгмийн ухааны зарим хичээлийг олон кредитээр давтан үздэг. Сурагчдын ерөнхий боловсролын сургуульдаа тасралтгүй үздэг иргэний боловсрол, хүмүүнлэг, нийгмийн ухааны зарим хичээлийг 12 дугаар ангид нь кредитийн системд шилжүүлэх ажлыг Боловсролын хүрээлэнгийн оролцоотой эрдэмтэн судлаачдыг хамруулсан судалгааны үндсэн дээр шийдвэрлэхээр ажиллаж байна. Ингэснээр ерөнхий боловсролын сургууль, дээд боловсролын сургалтын байгууллагын залгамж, уялдаа холбоо оновчтой болно. Энэ нь Монголын түүх, хэл, соёл, зан заншил, эх оронч сэтгэлгээ, үндэсний өв уламжлалыг сургалтын хөтөлбөрөөс бүрмөсөн хасаж байгаа зүйл огт биш юм.

Боловсрол, шинжлэх ухааны яам монгол хүүхдийг сургуулийн өмнөх болон бага, суурь боловсролоор монгол хүн болгон төлөвшүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн ахлах болон дээд боловсролоор дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж, өрсөлдөх монгол иргэнийг бэлтгэх зорилгоор бүх шатны сургалтын хөтөлбөр, агуулгаа сайжруулах бодлогыг баримталж байна. Энэ нь Монгол Улсын Их Хурлаас 2015 онд баталсан “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”, 2020 онд баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд хэрэгжинэ.

Тиймээс Монгол Улсын Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.3.4-т “Монголын түүх, хэл, соёл, зан заншил, эх оронч сэтгэлгээ, үндэсний өв уламжлал, шударга ёсны үзэл, хандлага болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн агуулгаар баяжуулсан монгол хүний хүмүүжлийг дээдэлсэн, монгол хүний онцлогт тохирсон зан чанар, хүмүүжил, сургалтын хөтөлбөрийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр цэцэрлэг, сургуульд хэрэгжүүлнэ” гэж батлуулсан.

Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд, багачуудаа монгол хүн болгон төлөвшүүлэх, эх оронч үзлээр хүмүүжүүлэх, бичиг, соёл, түүхээ өвлүүлэх чиглэлээр хийж буй Засгийн газар, салбарын яамны бодлого үйл ажиллагааг бүхэлд нь үгүйсгэж, улстөржүүлж, хөрш орны бодлого мэтээр тайлбарлаж байгаа нь туйлшрал болж байна.

Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийн хэрэгжүүлэх нь Монгол Улсын Засгийн газар, түүний дотор БШУЯ-ны үүрэг бөгөөд Монголын түүх, хэл, соёл, зан заншил, эх оронч сэтгэлгээ, үндэсний өв уламжлалыг өвлүүлэх, сурган хүмүүжүүлэх чиглэлд онцгой анхаарч, дараах тогтоол, шийдвэрийг гаргаж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

•  Засгийн газрын 2019 оны 200 дугаар тогтоолоор “Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталж, уг хөтөлбөр нь Монгол Улсын язгуур эрх ашгийг бодлогын бүх түвшинд эн тэргүүнд тавих, монгол хүний хөгжил, эх оронч ухамсар, хандлага, монгол ахуй, өв соёл, зан заншлыг сурталчлах, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, чанарыг дээшлүүлэх суурь үндэс болно гэж заасан. Хөтөлбөрийг БШУЯ, БХЯ хамтран 2020-2024 онд хэрэгжүүлж байна.

• Засгийн газрын 2020 оны 96 дугаар тогтоолоор “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III”-ийг батлав. Үндэсний хөтөлбөрийн зорилго нь 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон монгол бичгээр хөтлөн явуулах, цаашид бүх нийтээр монгол бичигт шилжихэд монгол бичгийн сургалт, судалгаа, хэрэглээний орчныг бүрдүүлж, бэлтгэлийг бүрэн хангахад оршино. Хөтөлбөр 2019-2024 онд хэрэгжинэ.

•  Сайдын 2020 оны А/390 дүгээр тогтоолоор “Иргэний ёс зүйн боловсрол” сургалтын хөтөлбөрийг баталж, 1-12 дугаар ангид заавал судлуулахаар шийдвэрлэсэн. Мөн 1-5 дугаар ангийн сурах бичгийг шинээр зохиолгож, “Монгол ёс, хүмүүжил” нэртэйгээр хэвлүүлэн сургалтад ашиглаж байна.

• Сайдын 2020 оны А/144 тоот тушаалаар батлагдсан “Монгол хэлний сургалтын талаар баримтлах бодлого”-д монгол хэлний сургалтын талаар авах арга хэмжээний тухай дэлгэрэнгүй тусгасан.

• Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2014 оны “Нийтлэг шаардлага батлах тухай” А/174 дүгээр тушаалаар ерөнхий суурь хичээлийн чиглэлийг баталсан. Үүнд иргэний боловсролын агуулгыг чиглэлд монголын түүх, соёл, улс төр, эдийн засаг, эрх зүй, хүний үндсэн эрх, хувь хүний төлөвшил, хөгжлийн талаар суралцах, багаар ажиллах ур чадварыг хөгжүүлэхээр заасан. Түүнчлэн Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2014 оны “Хичээлийн жагсаалт батлах тухай” А/285 дугаар тушаалаар бакалаврын хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөөний ерөнхий суурь чиглэлд заавал судлах хичээлийн жагсаалтад Монголын түүх, соёл, ёс заншил, Монгол хэл бичиг найруулга зүй, Хүний хөгжлийн харилцааны ёс зүй, эрх зүй, Философийн хичээлүүдийг оруулсан. Эдгээр хичээлүүд өмчийн хэлбэр харгалзахгүйгээр бүх их, дээд сургууль, коллежид судлагдаж байна.


Эх сурвалж: БШУЯ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
No Brand болон Emart Club - “Улаанбаатар Түншлэл 2026” олон улсын үзэсгэлэнд амжилттай оролцлоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    9 цаг 38 мин
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
    10 цаг 17 мин
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
    10 цаг 22 мин
  • "Converse" бренд арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан агуулгатай сурталчилгаагаа татан авч, уучлал хүсжээ
    10 цаг 46 мин
  • Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
    10 цаг 48 мин
  • Алдартай супермодел Синди Кроуфорд нарын хүү модел Пресли Гербер 27 насандаа таалал төгсжээ
    10 цаг 55 мин
  • ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН НААДМЫН ШАТРЫН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
    11 цаг 2 мин
  • Э.Батшугар: Их сургуулийн эмнэлэг бол сургалт, судалгаа, эмнэлзүйн тусламжийг нэгтгэсэн орчин
    11 цаг 8 мин
  • Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    11 цаг 12 мин
  • УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн хөтөлдөг байсан “Улаан бал” нэвтрүүлэг эргэн ирнэ
    11 цаг 42 мин
  • Г.Болор-Эрдэнэ: Азийн наадмаас медаль авна гэсэн том зорилготой ирсэн
    12 цаг 29 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
    13 цаг 9 мин
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
    13 цаг 55 мин
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
    14 цаг 25 мин
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
    14 цаг 41 мин
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
    15 цаг 1 мин
  • Азийн наадамд өрсөлдөх 3х3 сагсанбөмбөгийн багийн оноолт
    15 цаг 5 мин
  • 2025 оны эцэст дэлхий даяар 117.8 сая хүн дайн, мөргөлдөөн, хүчирхийллийн улмаас гэр орноо орхин дүрвэжээ
    15 цаг 30 мин
  • Харилцан туршлага, хамтын ажиллагааг өргөжүүлэх гамшгийн үеийн хариу арга хэмжээний “Увс-2026” сургалт, дадлагыг зохион байгуулж байна
    15 цаг 51 мин
  • Оросын парламентын сонгуульд В.Путиныг дэмжигч нам ялалт байгуулж байна
    16 цаг 8 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК