Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Гэрэлмаа: Өдөр өнжүүлэх үйлчилгээг зоорийн болон гурваас дээш давхарт эрхлэхийг хориглодог

2020-10-14
0
ЖИРГЭХ

МХЕГ-ын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Л.Гэрэлмааг “Байцаагчийн нэг өдөр” буланд урьж, өдөр өнжүүлэх үйлчилгээ, тавигдах шаардлага, анхаарах асуудлын талаар ярилцлаа.

-Өдөр өнжүүлэх үйлчилгээ эрхлэхэд ямар шаардлагууд тавигддаг вэ. Тогтоосон стандарт байдаг уу?

-Энэ оны 3 дугаар сард БСШУСС-ын тушаалаар өдөр өнжүүлэх үйлчилгээ эрхлэхэд тавигдах нийтлэг шаардлагыг батлан гаргасан. А/152 дугаар тушаалаар. Энэ нийтлэг шаардлага ерөнхий болон тусгай шаардлага гэсэн хэсгээс бүрдэж байгаа.

-Ерөнхий болон тусгай шаардлагын талаар та дэлгэрүүлж ярихгүй юу. Жишээ нь, энэ үйл ажиллагааг анх эрхлэх гэж байгаа тохиолдолд хаана хандах ёстой вэ?

-Ерөнхий шаардлагад үйл ажиллагаа явуулж байгаа тухайн байгууламжийнхаа гадна талд хаягаа байршуулахаас эхлээд хүүхдийн хөгжлийг дэмжсэн ямар ажил зохион байгуулах вэ гээд үйл ажиллагааны ерөнхий чиглэлийг хамруулсан байгаа. Шинээр өдөр өнжүүлэх үйлчилгээ эрхлэхэд тухайн аймаг, дүүргийн Засаг даргын байгуулсан ажлын хэсэг урьдчилсан хяналт шалгалт хийж, энэхүү нийтлэг шаардлагыг хангаж байгаа эсэхэд дүгнэлт гаргана. Ажлын хэсгийн дүгнэлтийг нийслэлийн дүүрэг, аймгийн Хүүхдийн төлөө орон нутгийн зөвлөлөөр хэлэлцээд өдөр өнжүүлэх үйлчилгээ зохион байгуулахыг дэмжих эсэх талаарх шийдвэрийг гаргах юм. Дэмжсэн тохиолдолд харьяалах нутаг дэвсгэрийнхээ ЕБС-д хандаж, хамтран ажиллах санамж бичиг байгуулна. Мөн эцэг эх, асран хамгаалагчийн хүсэлтийн дагуу гэрээ хийж, хүүхдийг хамруулна.

-Хүүхдийн тоонд хязгаар тогтоосон уу?

 -Өдөр өнжүүлэх үйлчилгээ нь бүлгийн зохион байгуулалттай байх ба нэг бүлэг 15 хүртэлх хүүхдийг хамруулна. Бүлэг бүр багш, багшийн туслах ажилтантай байна.

-Тэгвэл тусгай шаардлагад ямар асуудал хамаарч байгаа вэ? 

 -Тусгай шаардлагад орчин, үйлчилгээ, хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал болон хүний нөөцөд тавигдах шаардлагууд хамаарч байгаа. Тухайлбал, өдөр өнжүүлэх үйлчилгээний өрөө тасалгаа тухайн барилга байгууламжийн 3 хүртэлх   давхарт байрласан байна. Зоорийн буюу В1 давхарт өдөр өнжүүлэх үйлчилгээг эрхлэхгүй. Өрөө тасалгааны нийт талбай нэг хүүхдэд 5 мкв-аас багагүй талбай оногдохоор байх зэрэг нарийвчилсан асуудлууд тусгагдсан.

-Өнгөрсөн жил нэр бүхий нэг өдөр өнжүүлэхийн багш хариуцлага алдсан тухай мэдээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэлээн яригдсан. Ер нь хүүхдэд эрсдэл үүсгэхгүй байхын тулд юуг анхаарах хэрэгтэй вэ?

 -Энэ нийтлэг шаардлага нь хүүхдэд эрсдэлгүй, аюулгүй орчинг бүрдүүлж, чанартай үйлчилгээ үзүүлэхэд чиглэгдэж байгаа юм. Орчны тухайд гэхэд хүүхдийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом, хичээл давтах, хооллоход зориулсан ширээ, сандал,  хувцасны өлгүүр, шүүгээ гээд шаардлагатай тавилга хэрэгсэлтэй байна. Эдгээр тавилга хэрэгсэл нь бүрэн бүтэн, хөдөлгөөнгүй буюу тогтвортой байрлуулсан, хүүхэд бэртэх, гэмтэхээс урьдчилан сэргийлсэн, аюулгүй байдлыг хангасан байна гээд маш нарийн тусгагдсан байгаа.

Өрөө тасалгаа нь байгалийн болон зохиомол гэрэлтүүлэг, агааржуулалтын систем,  камертай байна. Камерийн бичлэгийг 1 сараас доошгүй хугацаанд хадгална.  Ариун цэврийн өрөө нь хүүхдийн нас, хүйсийн онцлогт тохирсон суултуур, гар угаагууртай, байнгын бүрэн ажиллагаатай байна. Ажилтнуудад зориулсан суултуур, ариун цэврийн өрөө тусдаа байх. Өдөр өнжүүлэх үйлчилгээний өрөө тасалгаанд хүн амьдрах, гадны хүн оруулахгүй гээд хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн олон шаардлага тусгагдсан.

-Орчноос гадна үйлчилгээний асуудал маш чухал. Энэ тал дээр ямар шаардлагууд тавигдаж байгаа вэ?

-Өдөрт хүүхдэд нэгээс доошгүй удаа эрүүл, шим тэжээллэг халуун хоол, цайгаар үйлчилнэ. Мэргэжлийн тогоочтой байх ба хүүхдийн хоолны цэсийг эцэг эх, асран хамгаалагчийн саналыг үндэслэн боловсруулж, жор, технологийн дагуу хийнэ. Тухайн хоол хүнсний бүтээгдэхүүн нь гарал үүслийн бичигтэй, шинжилгээ баталгаажилттай, хаяг, шошго бүрэн бүтэн, стандартын шаардлага хангасан байна. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг шаардлага хангасан нөхцөлд хадгалах, бэлтгэсэн хоол, хүнс бүрээс өдөр бүр дээж авч хадгалах, сав суулгыг тогтмол угааж цэвэрлэн ариутгах гээд бүхий л нөхцөлүүд уг шаардлагад бий.

-Цар тахлын энэ үед цэвэрлэгээ, ариутгалд илүүтэй анхаарах ёстой байх?

 -Сургууль, цэцэрлэгүүдэд өнөөдөр ямар шаардлага тавигдаж байна, яг тэр шаардлага өдөр өнжүүлэх үйлчилгээнд тавигдана. Хүүхдэдээ маск зүүлгэж хүргэж өгнө, өглөө бүр халууныг нь хэмжүүлнэ, ханиах, найтаах, халуурах гээд амьсгалын замын халдварын шинж тэмдэг илэрвэл сургууль, өдөр өнжүүлэхэд явуулахгүй байх. Өдөрт нэгээс доошгүй удаа чийгтэй цэвэрлэгээ хийхдээ шинжилгээ баталгаажилттай, батлагдсан бодисыг ашиглан зааврын дагуу хийнэ гэж заасан.

-Багш, ажиллагсдын эрүүл мэндийн асуудал бас их чухал?

-Тэгэлгүй яахав. Багш жилд 1 удаа, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний тээвэрлэлт, хадгалалт, боловсруулалт, түгээлтэд оролцдог ажилтнууд 6 сар тутамд эрүүл мэндийн шинжилгээнд орох ёстой.

Түүнчлэн ундны усны чанар, аюулгүй байдалд жилд 1 удаа мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулна. Зөөврийн усан хангамжтай тохиолдолд ундны ус зөөх, хадгалах сав нь хүнсний зориулалтын, угааж цэвэрлэхэд хялбар байхаас гадна ундны усны савыг 7 хоногт 1-2 удаа бүрэн суллаж, угааж, халдваргүйжүүлнэ.

-Ярилцсанд баярлалаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
No Brand болон Emart Club - “Улаанбаатар Түншлэл 2026” олон улсын үзэсгэлэнд амжилттай оролцлоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    9 цаг 10 мин
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
    9 цаг 49 мин
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
    9 цаг 53 мин
  • "Converse" бренд арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан агуулгатай сурталчилгаагаа татан авч, уучлал хүсжээ
    10 цаг 17 мин
  • Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
    10 цаг 20 мин
  • Алдартай супермодел Синди Кроуфорд нарын хүү модел Пресли Гербер 27 насандаа таалал төгсжээ
    10 цаг 27 мин
  • ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН НААДМЫН ШАТРЫН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
    10 цаг 33 мин
  • Э.Батшугар: Их сургуулийн эмнэлэг бол сургалт, судалгаа, эмнэлзүйн тусламжийг нэгтгэсэн орчин
    10 цаг 40 мин
  • Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    10 цаг 43 мин
  • УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн хөтөлдөг байсан “Улаан бал” нэвтрүүлэг эргэн ирнэ
    11 цаг 14 мин
  • Г.Болор-Эрдэнэ: Азийн наадмаас медаль авна гэсэн том зорилготой ирсэн
    12 цаг 1 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
    12 цаг 40 мин
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
    13 цаг 27 мин
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
    13 цаг 57 мин
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
    14 цаг 13 мин
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
    14 цаг 33 мин
  • Азийн наадамд өрсөлдөх 3х3 сагсанбөмбөгийн багийн оноолт
    14 цаг 37 мин
  • 2025 оны эцэст дэлхий даяар 117.8 сая хүн дайн, мөргөлдөөн, хүчирхийллийн улмаас гэр орноо орхин дүрвэжээ
    15 цаг 1 мин
  • Харилцан туршлага, хамтын ажиллагааг өргөжүүлэх гамшгийн үеийн хариу арга хэмжээний “Увс-2026” сургалт, дадлагыг зохион байгуулж байна
    15 цаг 22 мин
  • Оросын парламентын сонгуульд В.Путиныг дэмжигч нам ялалт байгуулж байна
    15 цаг 40 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК