Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийнхан өвөлжилтийн бэлтгэлээ бүрэн хангажээ

2020-10-26
0
ЖИРГЭХ

Налгар намар алсарч, өвлийн улирал удахгүй айлчлан ирнэ.Нийслэлчүүдийг өнтэй өвөлжүүлэхийн тулд цахилгаан станцууд болон холбогдох байгууллагууд дор бүрнээ өөрсдийн ажлаа хариуцлагатай хийж байна. “Өвөлд бэлэн үү” цуврал сурвалжилгаараа 1959 онд байгуулагдсан, эрчим хүчний эх булаг, халуун дулаан тав тухтай орчныг хүмүүст түгээдэг “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийг онцолсон юм. Нэг байгууллагын буруутай ажиллагаанаас болж, нийслэл цахилгаан, дулаангүй болох ч эрсдэл үүсч болзошгүй. Тиймээс хариуцлагыг чандлан сахидаг, хатуу дэг журамтай байгууллагын ажилчдын нэг өдрийг сурвалжилсан юм.


08:00 цагт өглөөний шуурхай эхэлж, хийх ажлынхаа төлөвлөгөөг хэлэлцэж, ерөнхий инженер Ш.Мөнхжаргал ажилчдадаа ХАБ-ын зөвлөгөө өгснөөр тэдний ажлын нэг өдөр эхэлнэ.Хэрэглэгчдэд хүрч үйлчлэхийн тулд “Нэг цэгийн үйлчилгээ”-г нэвтрүүлжээ. Ингэснээр иргэд болон аж ахуй нэгжүүд хамтарч ажиллах гэрээ хийхээс гадна тулгамдаж буй асуудлаа цаг алдахгүй шийдвэрлүүлэх боломж бүрдсэн байна. 40 эргэм насны эмэгтэй “Халаалт ирснээс хойш хэрэглээний зардал өндөр гараад байна” гэж холбогдох албаны ажилтнаас асууж өөр хоорондоо ярилцаж байгаа нь чих дэлсэв. Энэ мэтчилэн иргэдийн санал, гомдлыг сонсож, шуурхай шийдвэрлэж байгаа нь төрийн үйлчилгээ иргэдэдээ хүрч байгаагийн илрэл юм.

No description available.

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Баярсайхан анх засварчнаас ажлын гараагаа эхэлж 31 жилийн турш тус байгууллагын алдаа оноо, амжилт ололт бүрд хамт байж ирсэн, ажилчдадаа “аав” шиг нөөлөгтэй нэгэн аж.

Түүнээс байгууллагын үүх түүх, өвөлжилтийн бэлтгэл хэр хангагдсан, засварын ажлууд бүрэн дууссан эсэхийг тодруулахад “Монгол оронд дулаан хангамж үүсч, хөгжсөний 60 жилийн ой 2019 онд тохиосон. 

Ард иргэдийг дулаан, эрчим хүчээр найдвартай хангах эрхэм үүргийг хүлээж ажилладаг.Сүүлийн дөрвөн жил нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр томоохон ажлыг шат дараатай зохион байгуулсан.

Улаанбаатар хотыг халаадаг 370 км шугамын 60 орчим хувь нь 30 жил ашигласан, эдэлгээний хувьд харьцангуй гайгүй. Харин үлдсэн 30 хувь нь 30-60 жил ашигласан эдэлгээний хугацаа дууссан, ашиглалтын шаардлага хангахгүй шугамууд байгаа.

60 хувь нь шинэчлэгдэн солигдож, ажиллагаа хэвийн явж байгаа ч гадны нөхцөлөөс шалтгаалж, хагарч, цоорох тохиолдол гардаг тул засвар үйлчилгээг дахин хийдэг.ХХААХҮЯ-ны урд талын шугамыг 16 жилийн дараа шинэчилж, энэ зун сольсон.Зуны улиралд бороо их орсноос мөн хөрсний уснаас болж сольсон шугамны эдэлгээ муудах, товлосон хугацаанаас өмнө дахин засвар үйлчилгээний ажлыг хийх шаардлага тулгардаг. Бид Улаанбаатар хотын дөрвөн цахилгаан станцаас 370 км шугамаар дамжуулаад 11800 орчим барилга обьектийг төвлөрсөн дулаанаар хангаж, ажиллаж байна. Нийт дулааны эрчим хүчээр хангаж ажилладаг хэрэглээний 60 хувийг нь орон сууцанд амьдардаг иргэд ашигладаг. Үлдсэн 40 хувийг албан байгууллага, аж ахуй нэгжүүд хэрэглэдэг” гэв.


ӨӨРСДИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР 14 БАЙРШИЛД 2.6 ХОС КМ ШУГАМЫГ ШИНЭЭР БАРЬЖ, ӨРГӨТГӨН ШИНЭЧИЛЖЭЭ

Улаанбаатар хотыг бүхэлд нь дулааны эрчим хүчээр хангадаг тус компанийнхан өнөөдөр 2763 гаруй аж ахуйн гэрээт хэрэглэгчид, ОСНААУГ-ын харьяа гурван түгээх төвийн хэрэглэгчид үйлчлэх 16 төв, хувийн орон сууцны 66 конторын 11950 гаруй барилга объектын 3107 Гкал/ц-ийн ачаалал бүхий дулааны эрчим хүчний хэрэглээг АДС, ДЦС II, III, IV ХК-д үйлдвэрлэсэн дулааны эрчим хүчээр тасралтгүй, найдвартай, хэвийн ханган ажиллаж байна. Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд жилд дунджаар 160-200 Гкал/ц ачаалалтай шинэ хэрэглээ нэмэгдэж дулаан түгээлт 3-5 хувь өсжээ.Энэ онд тус компани станцуудаас 6.596.3 мян.Гкал дулааны эрчим хүчийг худалдан авч, хэрэглэгчдэд түгээж, нийт 107.5 тэрбум төгрөгийн борлуулалт хийж ажиллахаар төлөвлөсөн байна.

No description available.

Эхний хагас жилийн байдлаар л гэхэд төлөвлөгөөгөө давуулан биелүүлж 77.8 тэрбум төгрөгийн орлого олсон аж. “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК өөрийн хөрөнгө оруулалтаар 14 байршилд 2.6 хос км шугамыг шинээр барьж, өргөтгөн шинэчлэх ажил 100 хувь, харин улсын төсвийн хөрөнгөөр хийж буй хоёр ажил 60 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байгаа гэнэ.

“Сүүлийн арван жил улсын төсвийн хөрөнгөөр нийтдээ 30 гаруй тэрбум төгрөгөөр томоохон дулааны шугам сүлжээг шинэчлэн сольсон.

1998 оноос Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй Дулааны үр ашгийн төсөл хэрэгжсэн.Төслийн хүрээнд Улаанбаатар хотын дулаан хангамжийн системийг иж бүрэн автомат тоноглол руу шилжүүлж өгсөн байна.Станц болон хэрэглэгчид бие даасан автомат тоноглолтой.Төслийн үр дүнгээр дулааны эрчим хүчийг хэмнэх, хэрэглэгчид хэрэглээгээ хангах боломжтой болно.Үүний дараа Европын сэргээн босголтын банкны төсөл хэрэгжүүлж эхлэхээр гарын үсэг зурсан байна.Энэ төслөөр нийслэлийн гэр хорооллыг барилгажуулж, агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн ажлыг хийхээр төлөвлөжээ.Мөн Дэлхийн банкны төсөл хөтөлбөрийг ч хэрэгжүүлнэ гэдгийг Г.Баярсайхан захирал хэлсэн юм.Энэ мэтчилэн тэдний төлөвлөсөн ажлууд ар араасаа амжилттай хэрэгжсээр байна.


А.Отгонбаяр

А.Отгонбаяр: НЭГ БУРУУТАЙ ҮЙЛДЭЛ ГАРАХАД ХЭРЭГЛЭЭНИЙ УС ТАСРАХ АЮУЛ НҮҮРЛЭНЭ

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК 393 ажилтантай.Тэдний 50 хувь нь инженер, техникийн ажилчид байдаг гэнэ.Зуны аагим халуун, өвлийн тэсгим хүйтэнд засвар үйлчилгээний ажлыг цаг алдалгүй хийж, ард иргэдийнхээ амгалан тайван, тохь тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр өдөр, шөнө гэлтгүй “энхийн манаанд” ажиллаж байна.Тус компани дотроо олон албатай, ажлынх нь чиг үүрэг бүр харилцан адилгүй.Шуурхай удирдлагын албаныхан шугам сүлжээ болон халуун дулааны хэм, усны халууныг хянаж ажиллана.Техник технологи хөгжихийн хэрээр тэд ажлаа дэлгэцээр хянахаас гадна давхар үзүүлэлтийг тэмдэглэж, цаг тутамд тайлан мэдээг Ерөнхий инженерт мэдээлж ажилладаг аж.Энэ талаар диспетчер Т.Аргүн “Ажилд ороод 11 жил, диспетчер хийгээд нэг жил болж байна.Диспетчерийн ажлын үүрэг станцуудын горимыг хянах, даралт, температурыг хэвийн байлгах, ус, дулаан дамжуулах төвүүдийн даралт, параметрийн хэмэнд хяналт тавьж ажилладаг.Мөн хэрэглэгчийн гомдлыг цаг алдалгүй шийдвэрлэхийн тулд горимын инженерт мэдээлэх үүрэгтэй.Ачаалал их байдаг.Улаанбаатар хотын дулаан, хэрэгцээний халуун усыг хянаж ажилладаг өндөр хариуцлагатай алба.Ус, дулааны хэмжигдэхүүний мэдээг 07:00, 13:00, 19:00 цагт тогтмол мэдээлнэ.Мэдээндээ дүгнэлт хийж, хаана дулааны хэм их, бага байгааг мэдсэнээр дулааныхаа хэмийг ихэсгэж, багасгаж тохируулна.Хоёр цаг тутамд даралт, температурын болон насос станцуудын мэдээг авч ажилладаг” гэлээ.Хүн бүхэн ажилдаа хариуцлагатай ханддаг, нэг нь нийтийн төлөө гэсэн халуун дулаан уур амьсгалтай гэдэг нь хамт байх хэсэг хугацаанд мэдрэгдэж байсан юм.Арга ч үгүй биз. Тэд илч дулааныг “үйлдвэрлэж” иргэдэд түгээдэг хариуцлагатай албаныхан юм чинь...

No description available.

Манай сурвалжлах багийнхны дараагийн очсон газар бол “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн “Насос станц-3” байв.Улсын онцгой обьекттой шил даран 10 гаруй давхар орон сууц барьсан нь манай улсад барилга байгууламжийн стандарт алдагдсаны бодит жишээ.Нөгөө талаар гэнэтийн осол гарч, шугам сүлжээ задарч, эрсдэл учирвал энгийн иргэд усанд түлэгдэх, шалзрах аюул ойрхон байх шиг санагдсаныг нуух юун. Ерөнхий инженер Ш.Мөнхбаяр зөвшөөрөл олгосны дагуу “Насос станц-3” станцын ээлжийн машинист А.Отгонбаяр руу утсаар ярьж, хашааны хаалгыг онгойлгож өгснөөр дотогш нэвтэрсэн юм.“Насос станц-3” руу ороход дуу чимээ ихтэй, чийглэг хэрнээ халуун орчин биднийг угтав.Өнөөдрийн ээлжийг эмэгтэй машинист хариуцан ажиллаж байгаа нь энэ. “Ганцаараа ажиллахад гайгүй юу” гэхэд “Улсын онцгой обьект шүү дээ. Ганцаараа ээлжинд гараад сурчихсан. Шуурхай удирдлагын албанаас камераар хянана. Хариуцлагатай ажиллах л хамгийн чухал” хэмээн инээмсэглэсээр насос бүрийнхээ хяналтыг шалгахаар явлаа.Түүнээс ажил мэргэжлийнх нь онцлогийн талаар тодруулахад “Диспетчер инженерээс өгч байгаа заавар, зөвлөгөө, горим журмын дагуу Улаанбаатар хотын иргэдэд станцаас дамжиж ирж байгаа даралтыг хүргэх үүрэгтэй ажилладаг.

Нэг буруутай үйлдэл гарахад хэрэглээний ус тасрах аюул нүүрлэж болзошгүй..Өөрөө дур мэдэж ямар нэгэн үйлдэл хийж болохгүй.

Мэдээ, параметрээ тогтмол хянаад хоёр цаг тутамд диспетчертээ мэдээлнэ.Тэгэхээр диспетчерийн сорох, шахах даралтаа хэдээр бариул гэдгийг хэлдэг.Ерөнхий инженер, диспетчерийн зааврыг мөрдөж ажиллах чухал” гэв.

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д өнөөдрийн байдлаар 3.4 тэрбум төгрөгийн өрийн авлага үүссэн байна. Авлагын дийлэнх хувийг орон сууцны конторынхон эзэлж байгааг энд тодотгох хэрэгтэй биз.Иргэдээс төлбөрийг нь авчихаад өөр зүйлд хэрэглэх тохиолдол гарсаар байна. Энэ мэтчилэн иргэн, конторын хариуцлагагүй байдлаас болж холбогдох байгууллагад өрийн дарамт үүсжээ. Монгол Улс эрчим хүчнийхээ хэрэглээг дотооддоо үйлдвэрлэж, хэрэглэгчдийнхээ хэрэгцээг хангахын тулд тус салбарт 13 мянга гаруй ажилчин эрвийх дэрвийхээрээ ажиллаж байна. Тиймээс иргэн бид эрчим хүчнийхээ үнэ цэнийг мэдэж, төлбөр мөнгөө цаг тухайд нь төлж, иргэнийхээ үүргээ биелүүлэх шаардлагатайг сурвалжилгаараа дамжуулан уриалж байна

Үргэлжлэл бий.

С.Ичинхорлоо

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
No Brand болон Emart Club - “Улаанбаатар Түншлэл 2026” олон улсын үзэсгэлэнд амжилттай оролцлоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    7 цаг 29 мин
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
    8 цаг 8 мин
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
    8 цаг 12 мин
  • "Converse" бренд арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан агуулгатай сурталчилгаагаа татан авч, уучлал хүсжээ
    8 цаг 36 мин
  • Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
    8 цаг 39 мин
  • Алдартай супермодел Синди Кроуфорд нарын хүү модел Пресли Гербер 27 насандаа таалал төгсжээ
    8 цаг 46 мин
  • ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН НААДМЫН ШАТРЫН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
    8 цаг 53 мин
  • Э.Батшугар: Их сургуулийн эмнэлэг бол сургалт, судалгаа, эмнэлзүйн тусламжийг нэгтгэсэн орчин
    8 цаг 59 мин
  • Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    9 цаг 3 мин
  • УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн хөтөлдөг байсан “Улаан бал” нэвтрүүлэг эргэн ирнэ
    9 цаг 33 мин
  • Г.Болор-Эрдэнэ: Азийн наадмаас медаль авна гэсэн том зорилготой ирсэн
    10 цаг 20 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
    11 цаг 0 мин
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
    11 цаг 46 мин
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
    12 цаг 16 мин
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
    12 цаг 32 мин
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
    12 цаг 52 мин
  • Азийн наадамд өрсөлдөх 3х3 сагсанбөмбөгийн багийн оноолт
    12 цаг 56 мин
  • 2025 оны эцэст дэлхий даяар 117.8 сая хүн дайн, мөргөлдөөн, хүчирхийллийн улмаас гэр орноо орхин дүрвэжээ
    13 цаг 20 мин
  • Харилцан туршлага, хамтын ажиллагааг өргөжүүлэх гамшгийн үеийн хариу арга хэмжээний “Увс-2026” сургалт, дадлагыг зохион байгуулж байна
    13 цаг 41 мин
  • Оросын парламентын сонгуульд В.Путиныг дэмжигч нам ялалт байгуулж байна
    13 цаг 59 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК