Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Соёлын өвийн үндэсний төв олон улсын стандартад нийцсэн байртай боллоо

2020-10-28
0
ЖИРГЭХ

Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Буянт-Ухаа хорооллын урд, Үндэсний Архивын Ерөнхий газрын баруун талд баригдсан Соёлын яамны харъяа Соёлын өвийн үндэсний төвийн барилга арваннэгдүгээр сарын 15-ны өдөр буюу Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр нээлтээ хийнэ.

Соёлын өвийн үндэсний төв нь анх 1988 онд тухайн үеийн Соёлын яамны харьяа “Музейн үзмэр сэргээн засварлах урлан” нэртэйгээр анх байгуулагджээ.

Соёлын өвийн үндэсний төв нь 1988-1995 онуудад Музейн үзмэр сэргээн засварлах урлан нэртэйгээр зөвхөн улс, аймгийн музейн үзмэр сэргээн засварлах чиглэлээр, 1995-2008 онуудад музейн үзмэр, хээр хөдөө орших түүх,соёлын үл хөдлөх дурсгалыг бүртгэн мэдээллийн сан бүрдүүлэх болон музейн үзмэр сэргээн засварлах чиглэлээр, 2008 оноос Монгол үндэстэн, угсаатны соёлын биет бус өвийн улсын нэгдсэн бүртгэл-мэдээллийн сан бүрдүүлэх, Соёлын биет өв (хөдлөх болон үл хөдлөх дурсгал)-ийн улсын нэгдсэн бүртгэл-мэдээллийн сан бүрдүүлэх, түүх, соёлын хөдлөх болон үл хөдлөх дурсгалыг хамгаалах, сэргээн засварлах чиглэлээр, 2017 онд “Соёлын өвийн үндэсний төв болон өргөжиж, Соёлын өвийг бүртгэн мэдээлэх, Соёлын өвийг авран хамгаалах, Соёлын биет өвийг сэргээн засварлах, Соёлын өвийн мэдээллийн технологи, аюулгүй байдал гэсэн 4 үндсэн чиглэлээр улс, аймаг, нийслэл, сум дүүргийн музей, орон нутаг судлах танхим, эрдэм шинжилгээний байгууллага, төрийн бус байгууллага зэрэг 500 орчим байгууллагыг хамруулсан, үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа юм.

“Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хамгаалах үндэсний хөтөлбөр”, “Үндэсний соёлын өвийн мэдээллийг тоон системд оруулан хадгалах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах үүрэг тус төвд нэмэгдэж, энэ хүрээнд музейн үзмэр, археологийн олдвор эд өлгийн зүйлс, хээр хөдөө орших чулуун дурсгал зэргийн эвдрэл гэмтлийг судлах, оношлох, бэхжүүлэх, сэргээн засварлах зориулалтын барилга, тоног төхөөрөмж бүхий төрөлжсөн лаборатори байгуулах хэрэгцээ шаардлага гарч ирсэн юм.

Мөн 2008 оноос тус төвд соёлын биет бус өв, өвлөн уламжлагч хүнийг бүртгэн баримтжуулах, хамгаалахтай холбоотой чиг үүрэг нэмэгдсэн ба энэ нь мөн зориулалтын барилга байшин барих зайлшгүй шаардлагатай болсон.

Тус төвийн барилгын ажил 2014 оноос эхэлсэн бөгөөд төвлөрсөн гадна шугам сүлжээний асуудлыг шийдээгүй улмаас 2019 он хүртэл түр саатсан ба 2020 оны 10 дугаар сарын байдлаар барилгын гүйцэтгэл 98 орчим хувьтай, ашиглалтад хүлээлгэн өгөхөд бэлэн болоод байна.

Шинээр баригдсан Соёлын өвийн үндэсний төвийн барилга нь 8 тэрбум төгрөгний төсвөөр баригдсан ба 60х40 метрийн хэмжээтэй, газар доорх давхар болон нэг, хоёрдугаар давхраас бүрдсэн, нийт 8000 м2 талбайтай, 130 гаруй өрөө тасалгаа, хамгаалалтын хашаа, орц гарц бүхий машин зам, авто зогсоол, ногоон байгууламжтай.

Тус барилгын ажлын явцын талаар Соёлын өвийн үндэсний төвийн захирал, доктор Г.Энхбат сэтгүүлчдэд танилцуулах үеэрээ “Соёлын өвийн үндэсний төвд Монгол Улсын түүх, соёлын биет ба биет бус өвийн улсын нэгдсэн бүртгэл-мэдээллийн санг төвлөрүүлж, энэ чиглэлээр хийж буй эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудыг тайлан баримтууд, археологийн малтлага судалгаанаас олдсон түүх, соёлын дурсгалт зүйлсийг анхны төрхөөр нь сэргээн засварлах зэрэг олон ажлууд явагдана” гэдгийг онцоллоо.

Шат дараалалтайгаар ажилтнуудынхаа тоог 139 хүргэнэ

Монгол Улсын музейн сан хөмрөгт 240 мянга гаруй үзмэр байдаг. Эдгээрээс эвдрэл, гэмтэлтэй үзмэр 60-70 хувийг нь эзэлдэг. Иймд нэн яаралтай үзмэрүүдийг сэргээн засварлах шаардлагатай байгааг мэргэжилтнүүд онцолдог. Гэтэл одоогийн байдлаар тус салбар жилд 20 орчим байгууллагаас 150-200 орчим музейн үзмэрийг сэргээн засварлах хүчин чадалтай. Сэргээн засварлах ажлыг хийж буй 10 гаруй хүн хаанаа ч хүрдэггүйг мэргэжлийнхэн хэлдэг.

Одоогоор Соёлын өвийн үндэсний төв нь Соёлын төв өргөөний зүүн үзүүрийн хоёр давхарт түрээсийн байранд байрлаж буй бөгөөд 30 орчим ажилтантай. Нийслэл, орон нутгийн хэмжээний 38 музейгээр зогсохгүй археологи, палентлогийн олдворуудыг бүртгэн авч, сэргээн засварлаж, авран хамгаалдаг. Ингээд бодохоор орон тооны 30 ажилтан хаана ч хүрэлцэхгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Ажилтнуудынхаа орон тоог нэмье гэхээр наанадаж багтах ажлын байр талбайгүй, цаанадаж энэ салбарын мэргэжлийн боловсон хүчний асуудал хүндхэн байгаа тул ажиллах орчныг хангасан шинэ байр, барилга зайлшгүй хэрэгтэй болоод байсан.юм. Тиймээс шинэ төвөө ашиглалтад орсны дараа ажиллах мэргэшсэн багаа үе шаттайгаар нэмэх зорилго тавьж байгаагаа, 2050 он гэхэд 139 ажилтантай байхаар төлөвлөж буйгаа Г.Энхбат захирал хэлж байв.

Соёлын өвийн үндэсний төвийн барилгад соёлын өвийг хамгаалах чиглэлээр дараах 10 гаруй төрлийн үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байна. Үүнд:

- Соёлын биет өв болох археологийн олдвор, яаралтай хамгаалах шаардлагатай музейн үзмэр, эд өлгийн зүйлсийг зориулалтын төрөлжсөн сан хөмрөгт түр болон байнга хадгалах;

- Соёлын биет өв болох музейн үзмэр, археологийн олдвор, хөшөө чулуун дурсгал, сүм хийд дурсгалт уран барилгын өнгө будаг зэргийн эвдрэл гэмтлийгсэргээн засварлахад Монгол орны эрс тэс цаг агаар, уур амьсгалд тохирсон соёлын өвийн хадгалалт хамгаалалтын судалгаа оношлогоо, сэргээн засварлалт хийх төрөлжсөн лабораторт оношлох, судлах, сэргээн засварлах, бэхжүүлэх;

- Сэргээн засварлах соёлын биет өвийг яс, чулуу, мод, төмөр металл, шавар, цаас, арьс шир, уран зураг, монгол зураг, эсгий, даавуу зөөлөн эдлэл зэрэгттөрөлжүүлсэн студи, урлан ажиллах;

- Байгальд ил задгай орших эвдрэл гэмтэлтэй хүн чулуу, буган чулуун хөшөө, гэрэлт хөшөө, амьтны дүрст дурсгал зэргийг жилийн 4 улиралд тусгай зориулалтын чулуу сэргээн засварлах лабораторт авран хамгаалах зорилгоор үндэсний төвд түр зөөж шилжүүлэн, бэхжүүлж, сэргээн засварлан унаган газар нь буцаан байрлуулах;

- Улс, аймаг орон нутгийн музей, судалгаа шинжилгээний байгуулага, зарим хийд болон хилийн чинадад хадгалагдаж буй буй соёлын биет өв болох түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн цахим болон цаасан суурьтай Улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санг бүрдүүлж, төрөлжсөн архив;

- Монгол Улсын газар нутаг дээр оршин байгаа түүх, соёлын үл хөдлөх дурсгал болох палеонтологи, археологийн төрлийн олдорт газар, чулуун зэвсгийн бууц суурин, эртний булш бунхан, хиргисүүр, хотын туурь балгас, сүм хийд барилга архитектурын дурсгал, хүн чулуу, буган хөшөө, хадны зураг гм дурсгалын цахим болон цаасан суурьтай Улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санг бүрдүүлж, төрөлжсөн архив;

- Монгол үндэстэн, туургатан, угсаатны бүлэгт хамаарах эх хэл аман уламжлалын илэрхийлэл, ардын язгуур урлаг, байгаль, сав ертөнцийг танинмэдэх уламжлалт арга ухаан, мэдлэг, мал маллагаа, гар урлал зэрэг соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, түүнийг өвлөн уламжилж буй хүнтэй холбоотой бүхий л төрлийн мэдээллээр Улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санг бүрдүүлж, төрөлжсөн архив;

- Ардын язгуур урлагийн төрөлд хамаарах Соёлын биет бус өвийг сурталчлах, өвлөн уламжлагч хүнийг дэмжих, тэдний урын санг баримтжуулах зорилгоор 80 хүний суудалтай мини театр;

- Соёлын өвийг хамгаалах хуулийн дагуу шат, шатны бүртгэл мэдээллийн сангийн тогтолцоог чадавхижуулах, соёлын өвийг хадгалж буй байгууллага, мэргэжилтнийг хадгалалт хамгаалалтын чиглэлээр мэргэжил аргазүйн удирдлагаар хангах, төрөлжсөн сургалт зохион байгуулах;

- Соёлын өвийг судлах, хамгаалах чиглэлээр байгалийн болон нийгмийн шинжлэх ухааны эрдэм шинжилгээний төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах;

- Соёлын өвийн чиглэлээр хурал, зөвлөгөөн, уулзалт зохион байгуулах;

- Соёлын өвийн өдөрлөг, танилцуулга, үзэсгэлэн зэргийг зохион байгуулах зэрэг арга хэмжээг дурдаж болно

Соёлын яамнаас 2020 онд Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэн, Монголын үндэсний музейд зориулалтын бус, шаардлага хангахгүй орчинд хадгалагдаж байгаа олдвор, цуглуулгыг Соёлын өвийн үндэсний төвийн шинэ барилгад шилжүүлж хадгалах талаар зохицуулалт хийж, суурилуулах зорилгоор санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. Мөн шинээр байгуулах “Чингис хаан” музейн үзмэр цуглуулах, олдвор хэрэглэгдэхүүнийг хадгалах өрөө тасалгааг бэлтгээд байна.

Соёлын өвийн үндэсний төвийн шинэ барилга ашиглалтад орсноор соёлын өвийг бүртгэх, судлах, хамгаалах сэргээн засварлах ажил чанарын болон тоон үзүүлэлтэд ахиц дэвшил гарахаас гадна зориулалтын шаардага хангасан өрөө тасалгаанд соёлын биет өвийг хадгалах боломж бүрдэнэ.

ЮНЕСКО-д 14 соёлын өвийг бүртгүүлжээ

Соёлын өвийн үндэсний төвийн үйл ажиллагааны хүрээнд хийгдсэн томоохон ажлуудын нэг нь соёлын биет бус өвийг ЮНЕСКО-д бүртгүүлсэн явдал. Монгол Улс ЮНЕСКО-гийн “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны Конвенц”-д 2005 онд нэгдэн орсон бөгөөд 2008-2018 оны хооронд ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний төлөөллийн болон Яаралтай хамгаалах жагсаалтад 14 өвөө бүртгүүлээд байна.ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад:

1. Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг (2008)

2. Монгол ардын уртын дуу (2008)

3. Монгол наадам (2010)

4. Монгол ардын хөөмэйн урлаг (2010)

5. Шувуулахуй буюу бүргэдээр ан хийх зан үйл. Ингэхдээ 12 улстай хамтран бүртгүүлсэн (2010)

6. Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл (2013)

7. Шагайн харваа (2014)

ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах соёлын биет бус өвийн жагсаалтад:

1. Монгол тууль (2009)

2. Монгол бий биелгээ, уламжлалт бүжгийн урлаг (2009)

3. Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг (2009)

4. Монгол лимбэчдийн уртын дуу тоглох уламжлалт арга барил-битүү амьсгаа (2011)

5. Монгол уран бичлэг (2013)

6. Ингэнд ботго авахуулах зан үйл (2015)

7. Уул овоо тахих монгол зан үйлийг (2017) тус тус бүртгүүлээд байгаа аж.

Соёлын өвийн үндэсний төвийн бүртгэлд 316 мянган хөдлөх өв, 89 мянган үл хөдлөх өв, 8383 өвлөн тээгч, 98 соёлын биет бус өв бүртгэгдээд байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
No Brand болон Emart Club - “Улаанбаатар Түншлэл 2026” олон улсын үзэсгэлэнд амжилттай оролцлоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    6 цаг 50 мин
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
    7 цаг 29 мин
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
    7 цаг 33 мин
  • "Converse" бренд арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан агуулгатай сурталчилгаагаа татан авч, уучлал хүсжээ
    7 цаг 58 мин
  • Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
    8 цаг 0 мин
  • Алдартай супермодел Синди Кроуфорд нарын хүү модел Пресли Гербер 27 насандаа таалал төгсжээ
    8 цаг 7 мин
  • ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН НААДМЫН ШАТРЫН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
    8 цаг 14 мин
  • Э.Батшугар: Их сургуулийн эмнэлэг бол сургалт, судалгаа, эмнэлзүйн тусламжийг нэгтгэсэн орчин
    8 цаг 20 мин
  • Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    8 цаг 24 мин
  • УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн хөтөлдөг байсан “Улаан бал” нэвтрүүлэг эргэн ирнэ
    8 цаг 54 мин
  • Г.Болор-Эрдэнэ: Азийн наадмаас медаль авна гэсэн том зорилготой ирсэн
    9 цаг 41 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
    10 цаг 21 мин
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
    11 цаг 7 мин
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
    11 цаг 37 мин
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
    11 цаг 53 мин
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
    12 цаг 13 мин
  • Азийн наадамд өрсөлдөх 3х3 сагсанбөмбөгийн багийн оноолт
    12 цаг 17 мин
  • 2025 оны эцэст дэлхий даяар 117.8 сая хүн дайн, мөргөлдөөн, хүчирхийллийн улмаас гэр орноо орхин дүрвэжээ
    12 цаг 42 мин
  • Харилцан туршлага, хамтын ажиллагааг өргөжүүлэх гамшгийн үеийн хариу арга хэмжээний “Увс-2026” сургалт, дадлагыг зохион байгуулж байна
    13 цаг 2 мин
  • Оросын парламентын сонгуульд В.Путиныг дэмжигч нам ялалт байгуулж байна
    13 цаг 20 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК