Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Авьяасаар хөглөгдөж, амжилтын зүг хөтлөлцөж яваа “WE” брэндийнхэн

2020-10-30
0
ЖИРГЭХ

Авьяасыг бурханаас заяадаг гэлцдэг. Эцэг, эхээс заяасан авьяасыг  хөглөж, хөгжүүлж, хөдөлмөрлөж яваа эрхэмсэг хэрнээ эгэл бүсгүй “WE BRAND”-ийг үүсгэн байгуулагч Г.Нэргүйг “БҮТЭЭЛЧ ЭЭЖ” цувралдаа урилаа. Хүн өөрөө амьдралынхаа зураач. Өнгө будгийг хоршуулж,  өгөгдөл бүрдээ сэтгэлээ шингээж, бүтээл туурвидаг. Тэр л замаар замнаж, хүсэл мөрөөдлийнхөө зүг алхаж яваа Г.Нэргүй  үндэсний дээлийг өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлж чадсан нэгэн. Үнийн бодлогыг зөв баримталж, үйлчлүүлэгчдээсээ эерэг үнэлгээ авч,  хувцас загварын салбарт брэндийнхээ үнэлэмжийг бий болгож, өнгө төрхийг хэдийнэ тодорхойлж чаджээ. Хүн хүсвэл, хичээвэл ямар ч салбарт хувьсан, амжилттай ажиллаж чаддагийг үеийнхэндээ үйлдлээрээ үлгэрлэж явна. Тэрбээр нягтлан бодогч мэргэжилтэй.  Тоо бодоод сууж байх ёстой хүн торго дурдан дунд  өдөржин эргэлдэж,  урлаж шаглах уран үйлсийг уйгагүй хийсээр байна. Хувцас загварын салбарт ажиллах болсон түүний сонирхолтой түүхийг сийрүүлье.


ХОЁР НЭРТЭЙ ХОС ЗАЯАТАЙ БҮСГҮЙ

Дуудах нэрийг эцэг, эх өгч

Дуурсах алдрыг хүн өөрөө олж авдаг гэдэг.  Хүмүүний орчлонд аав, ээждээ охин үр нь болж мэндэлсэн тэрбээр хоёр нэртэй.  Түүнийг хүмүүс WE брэндийн Дээгий гэж эчнээ таньдаг. “Миний иргэний үнэмлэхийн нэрийг Г.Нэргүй гэдэг” хэмээн инээмсэглэж,.” Дээхнэ үед хүүхдээ төрүүлээд сар гаруйн дараа нэр авдаг байсан юм билээ.  Уйлж, өвчин их ороодог хүүхэд байсан гэсэн. 

Албан ёсны нэр авахаар Улсын бүртгэлийн ерөнхий газар очиход “Хэн гэдэг нэртэй хүүхэд вэ” гэж асуухад “Одоохондоо  өгөөгүй байна” гэсэн чинь бүртгэлийн ажилтан “Нэргүй” гээд гэрчилгээн дээр биччихсэн гэдэг. Эцэг, эхийн минь өгсөн нэр Г.Дэлгэрсайхан. Хамаатнууд, найз нөхөд маань  намайг Дээгий гэж дууддаг.

Хуримын ёслол дээр “Батцэнгэл, Г.Нэргүй нар өрх тусгаарлаж байна” гээд хөтлөгч зарласан чинь манай хамаатнууд нэрийг нь буруу дуудчихлаа” гэж байсан. Иймэрхүү хөгжилтэй явдал их л тохиолддог” гэлээ.  Бидний мэдэх WE брэндийг үүсгэн байгуулагч бүсгүй  нэрийнхээ утга учрыг ийн тайлбарласан юм.

 ҮНЭ ЦЭНЭЭ ХЭЗЭЭ Ч АЛДДАГГҮЙ ХАР ДААШИНЗ

ИЗОУИС-ийг нягтлан бодогчоор төгсч, мэргэжлээрээ гурван жил ажилласан бүсгүй үрийн зулай үнэрлэхээр жирэмсний амралтаа авчээ. Амралтынхаа мөнгийг ашигтай зүйлд зарцуулж, өөртөө хөрөнгө оруулалт хийхээр  оёдлын сургалтад бүртгүүлжээ.

​Энэ нь түүний амьдралыг эргэлт буцалтгүй өөрчилж, “WE BRAND”-ийг Монголын хувцас загварын салбарт “өлгийдөж” авах эхлэлийг тавьж чадсан байна. “Ажлаасаа

гараад хоёр сар гэртээ байсан. Залуу хүн завтай ажил, орлогогүй байна гэдэг эмгэнэлтэй санагддаг. Тиймээс өөрийгөө хөгжүүлэхийн тулд нэг сарын хугацаатай оёдлын сургалтад суралцах шийдвэр гаргасан. Багын л гоё, загварлаг хувцаслах сонирхолтой охин байлаа. Хувцасныхаа загварыг өөрчлөөд өмсөнө. “Барби”-даа хувцас оёно. Арваннэгдүгээр сарын сүүлчээр сургалтаа төгсөхөд  шинэ жилийн уур амьсгал хэдийнэ ороод бүсгүйчүүд бүхэн даашинзны эрэлд гарч  байсан санагдана.  Тухайн үед торон оруулгатай хар даашинзаа оёж маниканд өмсүүлээд зургийг нь дараад шинэ  пэйж хуудас нээж, сэтгэгдэл бичиж оруулчихаад унтаад өгсөн” тухайгаа дурьсан ярив.  Өөртөө зориулж урласан даашинзны зурагны дор олон мянган эмэгтэйчүүд урмын сайхан үгс бичсэн байжээ. Хэдхэн цагийн дотор дөрвөн мянга гаруй хүний хандалт авч чадсан гэдэг. Тэр үеэс Г.Нэргүйд хар даашинз хийлгэх бүсгүйчүүдийн зурвас тасралтгүй иржээ. Олон бүсгүйд таалагдсан учир суралцсан сургалтынхаа хажуу буланг түрээсэлж, оёдлын машин худалдан авч үеэл дүүтэйгээ хамтарч ажиллажээ.  Тухайн жилийн трэнд загварыг урласан нь түүнд үр өгөөжээ өгч, хувцас загварын салбарт эргэлт буцалтгүй зүтгэх урам зоригийг өгсөн байна. 130 мянган төгрөгийн үнэтэй хар даашинзны 50 ширхэг захиалгыг сарын хугацаанд авч долоон сая төгрөгийн орлоготой ажиллажээ.  Оёдлын сургалт төгссөн, будаг нь ханхалсан шинэхэн үйлчингийн хувьд асар том амжилтыг хариуцлагатай  хамт  авч ирсэн “шагнал” болов уу. 

Олсон орлогоороо шулуун, хэрээс, канза зэрэг оёдлын машин, бөс бараа болон дагалдах хэрэгслийг худалдан авч, байр түрээсэлж ажилласан байна. Шаргуу хэрнээ чимээгүй хөдөлмөрлө, гаргасан үр дүн чинь чиний өмнөөс ярих болно гэдэг.

Тэгвэл Г.Нэргүй хэний ч өмнө нүүр бардам. Хэлэх үгтэй, хийсэн ажилтай амжилт, ололтыг дагуулж, олон ажилчдынхаа итгэлт хамтрагч болж чаджээ.  Амжилттай яваа хүний ард сайн хань, итгэл даахуйц найдвартай хүмүүс байдаг. Тиймдээ ч үйлчин бүсгүйн арын албыг төрсөн хоёр эгч, үеэл дүү нь хариуцдаг гэнэ.Түүний баримталдаг, чандлан сахидаг зарчим бол ажилчдынхаа цалинг цагт нь, товлосон хугацаанаас хоцруулахгүй өгөх юм. Айлаар яривал “гэрийн эзэгтэй”, албаар яривал захирлын үүргийнхээ дагуу нэг ч гэсэн ажилчныхаа байрны урьдчилгааг шийдчих юмсан гэсэн чин хүсэл тээж яваагаа тэрбээр нуусангүй.

МӨРӨӨДӨЛ ТЭЭСЭН ОЮУТАН АХУЙН ОН ЖИЛҮҮД

Их сургуулийн босго алхсан шинэхэн оюутан мөрөөдлийнхөө талаар эссе бичсэн нь түүний сэтгэлд тодоос тод дурсамж болон  үлджээ. Санхүү, нягтлан бодогч мэргэжлээр суралцаж байхдаа “Би хувцас загварын брэндтэй болох хүсэлтэй” гэж тэмдэглэсэн нууцхан хүсэл нь өнөөдөр цагаан цаасан дээр хар бэхээр бичигдэн түүх болон үлджээ.No description available.

​“Хүс, бод, мөрөөд”, мөрөөдлөө биелүүлэхийн тулд цаг, наргүй хөдөлмөрлө гэдэг. Тэгвэл “WE БРЭНД” Монголын хувцас загварын ертөнцөд өнөөдөр өнгө төрхөө тодорхойлж, оршин тогтноход түүний өглөө нарнаас үдшийн бүрий хүртэл хөлс хүчээ зориулан хөдөлмөрлөсний  хичээл зүтгэл гэлтэй. “Эх орондоо европ хувцасны брэндтэй болох юмсан гэж боддог байсан.

Гэтэл үндэсний дээлний захиалга өгөх иргэд  95 хувийг эзэлж байсан. Тиймээс эхний ээлжид эрэлт нийлүүлэлтээ бодож, монгол цамц, дээлийг захиалгаар өнгө загварын өргөн сонголттой хийж эхэлсэн. Мөнгөний урсгалаа бодоод дээлний үндсэн элементийг эвдэхгүйгээр орчин үеийн загвараар оёдог.

Тэр хэрээр үндэсний дээл хувцсыг өдөр тутамдаа өмсөх иргэдийн тоо нэмэгдсэн байх. Алдагдаж байсан  үндэсний өв, соёл сэргэж байгааг олж харсан даа. Эхний хоёр жил захиалга түлхүү авч ажилласан. 2018 оноос төрөл бүрийн хувцсыг урлаж байна” гэлээ.

 

ХАЙРТ ЭЭЖ, ХАНИЙНХАА  ДЭМЖЛЭГЭЭР САНХҮҮГЭЭ ШИЙДЭЖ ЧАДЖЭЭ

Бизнес эхлүүлж, брэнд бүтээх хүсэлтэй олон мянган залуус байдаг. Гэвч тэднийг тушиж, чөдөрлөдөг зүйл бол санхүү юм. Хийж, бүтээх хүсэл их ч санхүүжилтээс болоод ажил зогсох үе олонтаа тулгарна. Тэр бүхнийг шийдэхийн тулд төрийн дэмжлэг, ЖДҮ-ийн болон банкны зээл авахад шалгуур хэт өндөр.

Тиймээс “БҮТЭЭЛЧ ЭЭЖ”-үүдэд ойр тойрныхоосоо санхүүгийн дэмжлэг хүсэх, Банк бус санхүүгийн байгууллага, хувь хүнээс бага хүүтэй зээл авахаас өөр сонголт байхгүй.  Энэ асуудал “WE БРЭНД”-ийг үүсгэн байгуулагч Г.Нэргүйг ч тойрсонгүй. Харин ч өөрт байгаа бүхий л нөөц бололцоогоо ашиглахын сацуу ээж болон хайрт ханиараа зээл авахуулж, асуудлыг шийдвэрлэсэн гэнэ. “Санхүүгийн асуудал цаг тутамд л тулгардаг.  Амьдрал эхлүүлж байгаа залуу хос хуримтлалгүй. Хийж бүтээмээр байдаг. Санхүүгийн асуудал тулгарна.

Анх брэндтэй болохдоо ээжээрээ цалингийн зээл авахуулж гурван оёдлын машин аваад 3:4 харьцаатай жижигхэн өрөө түрээслэн ажлынхаа гарааг эхлүүлж байлаа.

Харин одоо 20 орчим оёдлын машинтай, 20 гаруй ажилтантай болтлоо өргөжин тэлсэн байна.  Манай ажилчид ур чадвар болон ажлын бүтээмж сайтай. Банкны зээлийн хүү хэт өндөр. Хийж бүтээх хүсэлтэй бидний үеийн залуучуудад зээл олдохгүй. ЖДҮ-ийн зээлийг хөөцөлдөөд ч авч чадахгүй. Тиймээс хувь хүнээс таван хувийн хүүтэй зээл авч байлаа” гэлээ.

Монгол үндэсний дээлийг анх голчилж хийдэг байсан бол одоо загварын чиг хандлагыг улиралтай уялдуулж пальто, цув, цамц, эмэгтэй ажил хэрэгч хувцас, биеийн тамирын хослол, гадуур хүрэм зэргийг  судалгаанд үндэслэн хийдэг болжээ.

Хүний өмсдөг бүхий л хувцсыг үйлдвэрлэх зорилго тээж байгаа ч хүссэнээр нь болдоггүйг Г.Нэргүй онцолж байв. Учир нь, манай улс үйлдвэрлэгч орон биш. Бүхий л түүхий эд, орц материалаа гаднаас тэр дундаа Солонгос, Хятадаас түлхүү захиалдаг байсан ч цар тахлаас шалтгаалж, хил хааж, материалын олдоц багассан байна. “Тоног төхөөрөмжийн асуудал тулгардаг. Анх захиалгаар хүргэж байгаад салбар дэлгүүрээ нээж байсан. Дөрвөн салбар дэлгүүр ажиллуулж байснаас одоо хоёр нь үйл ажиллагаагаа явуулж байна. “Ковид 19” болон эдийн засгийн хүндрэлээс шалтгаалж, урд хормойгоо хойд хормойгоороо нөхөж байна” гэсэн юм.

“WE BREND”-ИЙН ЭРХЭМ ЗОРИЛГО ЗАГВАРЛАГ, ЧАНАРТАЙ ХУВЦАС УРЛАХ

Нэг үеэ бодоход монголчууд тэр дундаа эмэгтэйчүүд өөрийн нэрийн брэндтэй болж, олон хүнийг ажлын байраар хангаж, үндэсний үйлдвэрлэл цэцэглэн хөгжиж байна.

Тэр хэрээр иргэд эх орондоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан авдаг болсон. Монгол дээлийг оёж, худалдаанд гаргадаг олон брэнд  байдаг ч загвар, хийц, чанараараа “WE BRAND” толгой цохьдог нь нууц биш.

Тэдний баримталдаг зарчим бол сайн материалаар хийц сайтай дээл урлах юм. Дээлийн өнгө үзэмжийг тодотгох товч, шилбийг нямбай хадах хэрэгтэйг Г.Нэргүй ажилчдадаа аминчлан захьдаг гэнэ.  “Чанарыг л эрхэмлэж ажилладаг. Иргэдийн амьдралын түвшинтэй уялдуулж, үнийн дүнгээ гаргадаг. Хийц, загвараасаа шалтгаалан үнэ харилцан адилгүй байдаг. Дээд үнэ нь 300 мянган төгрөг”  гэлээ.

Хийц, чанар сайтай дээлийг хүн бүхэн худалдаж авахыг зорьдог. Тиймээс тус брэндийг үйлчлүүлэгчдэдээ хүргэхийн тулд улирал тутамд 50 хувийн хямдрал зарладаг.

Энэ талаар Г.Нэргүй “Худалдан авагчдаа урамшуулж байна гэсэн үг. Улирал тутамдаа дараагийн шинэ загвараа гаргахаас өмнө хямдрал зарладаг. Худалдан авагчид ч их дуртай байдаг. Заавал хотынхон гэлтгүй орон нутгийнханд хүртэл зориулж хямдрал зарлаж байна” гэсэн юм.

МОНГОЛ ҮЙЛДВЭРЛЭГЧ ОРОН БИШ УЧРААС ТҮҮХИЙ ЭД, МАТЕРИАЛЫН ОЛДОЦ ТӨДИЙЛӨН САЙН БИШ

“WЕ BRAND”-ийн загварууд үйлчлүүлэгчдийнхээ нүдийг баясгаж, сэтгэлийг сэргээдэг. Г.Нэргүй бүх л хувцасныхаа загварыг өөрөө гаргаж, эсгүүр болон оёдлыг ч давхар хянаж, хариуцан ажилладаг байна.

“Би хувцас загварын мэдрэмж сайтай. Тиймээс загварын чиг хандлагыг өөрөө судалж, хүмүүсийн өмсөхийг хүсч байгаа загваруудыг урладаг. Дизайнерынхаа үүргийг давхар гүйцэтгэнэ.

Нийт масс ямар загвартай хувцас өмсөхийг хүсч байгаа нь чухал.  Нэг хувцас хийхэд олон хүний гар дамжиж, тэдний хөлс хүч, сэтгэл шингэж бүтдэг.

Манайх үйлдвэрлэгч орон биш болохоор материалын асуудал тулгарна. Гэсэн хэдий ч хамгийн сайн чанартай материалыг худалдаж авахыг зорьдог. Угааж, шатааж үзэж байгаад  будаг гарахгүй, бөөсрөхгүй материал авна.  Хааяа нэг чанар гологдох тохиолдол гарна. Гэхдээ бид материалаа үйлдвэрлэдэггүй гэдгийг л үйлчлүүлэгчид маш сайн ойлгох хэрэгтэй” гэв.

Нялх биетэй хүн оёдол эсгүүр хийвэл зүүний хор гүйдэг гэдэг. Г.Нэргүй гурван хүүхдийн халамжит ээж, ханийхаа түшиг тулгуур болсон залуухан эзэгтэй. “Бага хүүхдээ төрүүлээд сар орчим болоод ажилдаа орсон. Ажлынхаа бүхий л зүйлд оролцож, зангидаж өгдөг учир амраад суух эрх надад байхгүй. Олон хүн ажиллуулж байгаа, бас лангуу, ажлын байрны түрээс гээд санхүүгийн асуудлыг шийдэхийн тулд би заавал ажиллах ёстой байдаг.

Анх брэндээ үүсгэн байгуулж байхад манайх орон сууцны, автомашины зээлтэй байсан. Одоо ч төлж дуусаагүй л байна.  Олзуурхууштай нь, WE брэнд Монголын бизнесийн зах зээлд оршин тогтнож чадаж байна.

Хүүхдүүдийг минь харж өгдөг ээждээ, тэнгэрт дэвшсэн хадмууддаа үргэлж талархаж явдаг”  хэмээн хоолой зангируулав. Ирж, буцах нь  хорвоогийн жам. Нөмөр нөөлөг болсон хайртай хадмууд нь харамсалтайгаар хорвоогоос хальсан нь түүний амьдралд нөхөж баршгүй гарз тохиожээ. Гэхдээ удмыг нь залгах үрсийг нь төрүүлж, ариун цагаан хөдөлмөрийнхөө үр шимээр ачлалт “бурхад”-ынхаа гал голомтыг үргэлжлүүлж явна.

Арын алба буюу бяцхан үрсийг нь харж, ханддаг итгэлт хүмүүс байдаг учир тэрбээр өнөөдөр ч үнэгчлэн хэвтэх нялх үрээ үлдээгээд гарахдаа эх хүний хувьд сэтгэл нь эмтэрдэг биз.

Гэвч үрсийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө өөрийн биеийг үл хайхран зүтгэж, олсон хэдэн төгрөгөө ажилчдынхаа цалинг цагт нь тавьж байгаадаа сэтгэл нь өег, илүү ихийг бүтээх эрч хүч, эерэг энергиэр цэнэглэгддэг биз ээ.  

 

С.Ичинхорлоо

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
No Brand болон Emart Club - “Улаанбаатар Түншлэл 2026” олон улсын үзэсгэлэнд амжилттай оролцлоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    6 цаг 51 мин
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
    7 цаг 30 мин
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
    7 цаг 34 мин
  • "Converse" бренд арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан агуулгатай сурталчилгаагаа татан авч, уучлал хүсжээ
    7 цаг 59 мин
  • Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
    8 цаг 1 мин
  • Алдартай супермодел Синди Кроуфорд нарын хүү модел Пресли Гербер 27 насандаа таалал төгсжээ
    8 цаг 8 мин
  • ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН НААДМЫН ШАТРЫН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
    8 цаг 15 мин
  • Э.Батшугар: Их сургуулийн эмнэлэг бол сургалт, судалгаа, эмнэлзүйн тусламжийг нэгтгэсэн орчин
    8 цаг 21 мин
  • Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    8 цаг 25 мин
  • УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн хөтөлдөг байсан “Улаан бал” нэвтрүүлэг эргэн ирнэ
    8 цаг 55 мин
  • Г.Болор-Эрдэнэ: Азийн наадмаас медаль авна гэсэн том зорилготой ирсэн
    9 цаг 42 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
    10 цаг 22 мин
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
    11 цаг 8 мин
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
    11 цаг 38 мин
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
    11 цаг 54 мин
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
    12 цаг 14 мин
  • Азийн наадамд өрсөлдөх 3х3 сагсанбөмбөгийн багийн оноолт
    12 цаг 18 мин
  • 2025 оны эцэст дэлхий даяар 117.8 сая хүн дайн, мөргөлдөөн, хүчирхийллийн улмаас гэр орноо орхин дүрвэжээ
    12 цаг 43 мин
  • Харилцан туршлага, хамтын ажиллагааг өргөжүүлэх гамшгийн үеийн хариу арга хэмжээний “Увс-2026” сургалт, дадлагыг зохион байгуулж байна
    13 цаг 3 мин
  • Оросын парламентын сонгуульд В.Путиныг дэмжигч нам ялалт байгуулж байна
    13 цаг 21 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК