Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Настнуудаар тохуурхснаа Эрүүл мэндийн салбарын шинэчлэл гэнэ үү?

2020-11-06
0
ЖИРГЭХ

Сар бүрийн эхний өдөр ахмадууд эмийн сангийн үүдэнд үүрээс эхлэн дугаарлаж, сар уух даралтны, зүрхний, үе мөчний гэх хэрэгцээт эмээ базаадаг байв. Настнуудыг чирэгдүүлдэг ч сар уух эмээ хөнгөлөлттэй үнээр авчихдаг байлаа. Харин Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар хөнгөлөлттэй эмийг авахад улам дөхөм болж, хар өглөөгүүр дугаарлахгүй, өрхийн эмнэлэгт эмийн жороо бичүүлэх гэж өдрийг барахгүй, дурын эмчээр бичүүлж, дурын эмийн сангаасаа   эмээ авдаг болно хэмээсэн билээ.

Ахмадууд ч төр, засагтаа талархаж буйгаа илэрхийлж, Эрүүл мэндийн яамны сайд нь энэ тухай хаа явсан газраа сайрхаж ярьж байв. Гэвч сахил хүртээд шал дордов гэгч л болов.

Энэ тухай УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан бухимдалтайгаар ийн бичжээ. “Бид хөнгөлөлттэй эмэнд зориулдаг 30 тэрбумын төсвийг 60 тэрбум болгон нэмэгдүүлж өгсөн. Цэгцлэх гэж их хичээсэн. Гэтэл амьдралд иргэдийн эм авах үйл явцыг олон шатлалтай болгочихож !!!!!

  1. Заавал хурууны хээ уншуулж байгаа нь хэвтрийн өвчтэй хүмүүст хүндрэл, чирэгдэл ихтэй.
  2. Хурууны хээ уншигч нь гацдаг, уншдаггүй олон дахин уншуулдаг. !!!!
  3. Хөнгөлөлттэй эмийн нэр төрөл цөөрсөн. !!!!
  4. Эмийг шатлалаар олгодог болсон нь иргэдэд хүндрэл үүсгэсэн.
  5. Өрхийн эмнэлэг дээрээ очоод даралтын гэх мэт ойр зуурын эмээ бичүүлээд авдаг байсан бол одоо дүүргийн эмнэлэгт дотор, мэдрэл, өвчин намдаах зэрэг эмийг бичдэг, гуравдугаар шатлалын эмнэлэгт элэгний, вирусний гэх мэт эмээ бичдэг болсон. !!!!

Үнэхээр л энэ бүхэн ахмадуудыг бухимдуулж, цөхрөөж байна. Жишээ нь, нэг ахмад дээрх гурван нэр төрлийн эм авъя гэхэд гурван өөр газарт очиж эмээ бичүүлэхээр болгосон байна. Үүнийг дагаад дүүргийн эмнэлгүүд хүнээр дүүрч,  цаг авахад хүндрэлтэй байдал үүсчээ. Өмнө нь өрхийн эмнэлэг дээрээ дугаарлаж байгаад өдөртөө авдаг байсан бол одоо гурван өдөр, гурван өөр газарт очиж эмээ бичүүлдэг болсныг Эрүүл мэндийн салбарын шинэчлэл гэнэ үү.

Нөгөөтэйгүүр, хөнгөлөлттэй олгодог эмийн үнийг нэмсэн, тоо ширхэг нь цөөрсөн.  Өмнө 20 мянган төгрөгөөс 50 хувь хөнгөлөөд 9.7 мянган төгрөгөөр авдаг байсан даралтны эмийг одоо 27 мянган төгрөгөөс 30 хувь хөнгөлөөд 19 мянгаар авч байх жишээтэй.

Хамгийн хямд 17 мянгын үнэтэй, хайрцагтаа 30 ширхэгтэй эм авахад ердөө 5 ширхэгийг олгодог болсноор өдөртөө нэг ширхэгээр сард 30 ширхэг уух эмийн төлөө зургаан удаа өрхийн эмнэлэг орж бичүүлж, зургаан удаа аптек явах болж байна. Хамгийн гол нь, иргэдийн амьжиргааг хөнгөвчлөх үүднээс үнэтэй эмийг хөнгөлж өгч байгаа. Гэтэл өндөр үнэтэй, баталгаатай, үйлдвэрийн чанар сайтай эмийг хөнгөлөөгүй нь ахмадуудыг бухимдуулах бас нэгэн шалтгаан болж байна. Л.Энх-Амгалан гишүүний “Бид ийм шинэчлэл, ийм өөрчлөлтийг хүсээгүй шүү. Бид үнийг нь нэмээдэх гэж төсөв нэмж өгөөгүй шүү” хэмээн хариуцлагатай хэлснийг дамжуулъя.

У.Тэргэл

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
No Brand болон Emart Club - “Улаанбаатар Түншлэл 2026” олон улсын үзэсгэлэнд амжилттай оролцлоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (29)

  • 1060 (203.91.115.41)
    Өөрсөдөө хөгшин эцэг эхгүй юмбайгаа биз өндөр цалинтай сайд эмд дарга эм ханган нийлүүлэхийг эзэд та нар муусайн хөгшчүүл ийг шулахаал бодох юм та нар ч нэг л мэдэхэд хөгшин болно шүү
    2020 оны 11 сарын 10 | Хариулах
  • Чимгээ (202.21.107.65)
    яг үнэн сахил хүртээд шал дордов гэгчээр хөнгөлттэй эмүүдийн нэр төрөл нь цөөхөн болсон байна. Үнэ нь хямдраагүй, нэмэгдсэн байна. Ялгаагүй л эмнэлэг дээр очерлож байна. Үе мөчний үнэтэй эмүүдийг ер ЭМД-аар хөнгөлөхгүй юм. Яагаад тэр вэ? Үе мөчний үнэтэй эмүүдийг даатгалаар хөнгөлөх нь зүйтэй байна шүү
    2020 оны 11 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.55.188.46)
    Эмний үнийг 50% биш бүүр 100% нэмэх гээд л шинэчлэл гэж гоё ярьсан бн
    2020 оны 11 сарын 08 | Хариулах
  • Энхээ (66.181.190.61)
    Шинэ сайд аль болохоор зохицуулсан бна. Өөрсдөө л хуучнаараа сарын эхэнд бүгдээрээ очиж бөөн чирэгдэл дараалал үүсгээд. Харин ч бөөн дараалалгүй эмээ авлаа. Шинэ сайддаа баярлалаа, ажилд нь амжилт хүсьe!
    2020 оны 11 сарын 08 | Хариулах
  • Зочин чинь (139.5.217.184)
    Ахмадууд МАН ыг сонгоод байсан ингээд юмаа үзэж эхэлж бгаа юм даа өөрссддөө гомд өөр яахав хохь нь болж дээ чааваас МАН с салж үхэцгээхэд яанаа
    2020 оны 11 сарын 07 | Хариулах
  • Төмөр (139.5.217.184)
    Эрүүл мэндийн сайдаа энэ арай хэтэрчээ арай ч дээ хурдан өөрчил юун 5 удаа явж 5 ш р ава вэ боль лдоо эсвэл буцаагаад өмнөхөөрөө болгоод өг
    2020 оны 11 сарын 07 | Хариулах
  • irgen (202.131.227.122)
    shal balai bolson baina lee buun chiregdel
    2020 оны 11 сарын 07 | Хариулах
  • ахмал (66.181.178.11)
    Ахмад биднийгээ цөөлөе гэж бабйх шигээ. Э. М. Яам.
    2020 оны 11 сарын 07 | Хариулах
  • иргэн (64.119.21.105)
    ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ ГЭЖ ЮУГАА ХИЙЖ ЧАЛАХГҮЙ ХЭДЭН ИХ ЗАНТАЙ ХҮҮХНҮҮД
    2020 оны 11 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.55.188.46)
    Олон хүн бөөгнүүлэхгүй гэсэн яав,Өрхийн эмнэлэгт үзүүлэх гэсэн бөөн очер
    2020 оны 11 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.55.188.46)
    Эм нугарсан үнэтэй тэгээд эмнэлэг хэсдэг ажилтай
    2020 оны 11 сарын 07 | Хариулах
  • Зочин (192.82.78.180)
    Энх амгалан үнэн хэлж эмийн компаниуд лобби их хийсэн нь НД д оруулсан өмнө байсан зарим эмнүүд хасагдсан Жнь АМИЛЗА 8/10. 4/10 гэх даралтын эм ор мөргүй алга болж зарим компаний оруулж ирдэг даралтын эмнүүд 10 гаран орсон байх жишээтэй ЭМЯ эмийн зөвлөл авилгалдаа тавьчихав уу эсвэл амьдралаас ийм хол тасарчихав уу
    2020 оны 11 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.21.109.60)
    eniig bii bolgoson ulsuudiig hal
    2020 оны 11 сарын 07 | Хариулах
  • Зочин (64.119.16.58)
    Энэ сайдыг нь өөрчил.чадахгү юм билэ
    2020 оны 11 сарын 07 | Хариулах
  • Зочин (64.119.19.132)
    Энэ хөнгөлөлттэй эм хэдэн аптeктай бас эмч нар ард нь байдаг эмийн сангуудын улаан бизнeс болсон болтой. Яахаараа ийм хөл толгойгүй хачин юм бодож олж хийдэг юм бол. Тэр эрүүл мэндийн сайд гуай чинь ингэхэд эрүүл хүн үү Харин давгүй хорлон сүйтгэгч буснуилагч гаруу гүй юу.
    2020 оны 11 сарын 07 | Хариулах
  • Зочин (124.158.82.82)
    чанартай баталгаатай эмийг арын хаалгаараа танил ах дүүдээ хийдэг Ядарсан хөгшин хүмүүст дүр эсгэж эмчилсэн болоод оромдож гаргадаг төдийгүй бүх юмны таглаа , та настай хүн учраас насны доройтол болсон байна .гэдэг шалтгаанаар эмчилгээ хийхгүй байгаа нь үх гэсэнтэй агаар нэг байна эм салбар арын хаалга иддэг уудаг асуудал хөшүүн хойрго хүнд сурталаа хэзээ арилгаж засах юм бэ
    2020 оны 11 сарын 06 | Хариулах
  • Эмгэн (103.212.119.89)
    Өнөөдөр сувллын эмнэлэгт хэвтэж гарч ирээд даралтын эм дууссан тул аптекаас үнээр нь 5ш эм авах гэтэл үнэ нь талийсан бна. 1 дэх өдөр хэсэг дээрээ очиж сарын хэрэглээний эмээ бичүүлэх санаатай. Ер нь нэмэгдсэн тухай яриа гараад бсан нь үнэн байх нь. Хүрч ядсан тэтгэврийн бидэнд л хүнд дарамт болох нь дээ.
    2020 оны 11 сарын 06 | Хариулах
  • zochi (66.181.179.65)
    Ahmaduud ihewchlen MAN iig songoson. Tawilan ym da
    2020 оны 11 сарын 06 | Хариулах
  • эр хүн (202.21.108.182)
    Үнэхээр эмний үнэ нь нэмэгдсэн байна лээ .Өнөөдөр аав минь 9000 төгрөгөөр авдаг эмээ 17000 төгрөгөөр авсан байна лээ
    2020 оны 11 сарын 06 | Хариулах
  • Ши (103.26.193.113)
    Сумдад амьдардаг архаг хууч өвчтэй хүмүүс яах вэ. Элэгний вирус,чихрийн шижин гээд хотынхонтой харьцуулшгүй бэрхшээл учирч байна.3дахин илүү үнээр зарж байгааг нь тогтоож чадсан үнийг ньл 3дахин бууруулчихаач дээ. Тэгвэл хямдрал хөнгөлөлт бараг хэрэггүй болох бус уу.
    2020 оны 11 сарын 06 | Хариулах
  • ЗОЧИН (202.9.46.230)
    ЯГ ҮНЭН ХЭЛСЭН БАЙНА ЭНХ-АМГАЛАН ГИШҮҮНЭЭ
    2020 оны 11 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.179.26.120)
    ene shine said lneg l bishee.tengeriin amitan gazar buuj amidral oirhon shiid gargamaar yum
    2020 оны 11 сарын 06 | Хариулах
  • Ondor nastan (66.181.179.56)
    Uneheer chiregdeltei, hachin zavaan yum hih yum aa. Teneg gej helehed ch bagadmaar yumnuud bdag yum bna. 2 odor duurgeer yavj bj, neg yum bichuuleed irsen chini onodor orhiin emneleg deer bichih bolson geed bj bh yum.
    2020 оны 11 сарын 06 | Хариулах
  • Зочин (139.5.219.82)
    Хэдэн их зантай хоцрогдсон авгай нараа соихгуй бол Эруул мэндийн яам оорчлогдохгуй ээ. Сайдаа
    2020 оны 11 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.179.26.8)
    Сайжруулах нэрийн дор улам чирэгдэл хүндрэлтэй болгосон байгаа үнэн шүү. УИХ, ЗГ-аас арга хэмжээ аваад төсөв хөрөнгийн нь шийдээд байхад холбогдох яам, агентлаг нь хариуцлагагүй ажиллаж байна.
    2020 оны 11 сарын 06 | Хариулах
  • зочин (202.126.88.67)
    Эмийн бизнес эрхэлдэг, тэдэнтэй хамтардаг хэсэг нөхдийн бизнес хаагдаж орхиж дээ, битгий настнуудын нэр бариад худлаа яриад бай гэхээс дээ
    2020 оны 11 сарын 06 | Хариулах
  • Зочин (203.91.115.54)
    Анужин гэдэг новшийн авгай монголчуудад гай болж олон долоон юм хуцаад байсны гор энэ!!!. Настай хүмүүсийг үх гэсэнтэй адил ийм шинэчлэл хийсэн нэртэй хууль гаргасан их хурлын толгойгүй мэдлэггүй гишүүн нэртэй мануухайнууд хэзээ нэг цагт түмний хараал иднэ.
    2020 оны 11 сарын 06 | Хариулах
  • Зочин (95.174.65.19)
    Сахил хүртээд шал дордов гэгч боллоо гэх юм. Алсдаа сайжирч саруулхан болох юм уу гэж горьдохоос. Одоо ч хөл өвдөх болохоос хөх хавдаж цочирох нас биш дээ.
    2020 оны 11 сарын 06 | Хариулах
  • Ахмад настан (122.201.22.19)
    Би хөнгөлөлттэй эм авдаггүй юм. Ёстой бүтэхгүй юм билээ. Тэгж бухимдаж байснаас тэтгэврээсээ тооцоолоод эмээ аваад ууж байсан нь дээр. Бүүр болохоо байвал, хүүхэддээ хэлээд ганц нэг эм авхуулчилгүй дээ.
    2020 оны 11 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    5 цаг 27 мин
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
    6 цаг 6 мин
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
    6 цаг 10 мин
  • "Converse" бренд арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан агуулгатай сурталчилгаагаа татан авч, уучлал хүсжээ
    6 цаг 35 мин
  • Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
    6 цаг 37 мин
  • Алдартай супермодел Синди Кроуфорд нарын хүү модел Пресли Гербер 27 насандаа таалал төгсжээ
    6 цаг 44 мин
  • ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН НААДМЫН ШАТРЫН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
    6 цаг 51 мин
  • Э.Батшугар: Их сургуулийн эмнэлэг бол сургалт, судалгаа, эмнэлзүйн тусламжийг нэгтгэсэн орчин
    6 цаг 57 мин
  • Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    7 цаг 1 мин
  • УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн хөтөлдөг байсан “Улаан бал” нэвтрүүлэг эргэн ирнэ
    7 цаг 31 мин
  • Г.Болор-Эрдэнэ: Азийн наадмаас медаль авна гэсэн том зорилготой ирсэн
    8 цаг 18 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
    8 цаг 58 мин
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
    9 цаг 44 мин
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
    10 цаг 14 мин
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
    10 цаг 30 мин
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
    10 цаг 50 мин
  • Азийн наадамд өрсөлдөх 3х3 сагсанбөмбөгийн багийн оноолт
    10 цаг 54 мин
  • 2025 оны эцэст дэлхий даяар 117.8 сая хүн дайн, мөргөлдөөн, хүчирхийллийн улмаас гэр орноо орхин дүрвэжээ
    11 цаг 19 мин
  • Харилцан туршлага, хамтын ажиллагааг өргөжүүлэх гамшгийн үеийн хариу арга хэмжээний “Увс-2026” сургалт, дадлагыг зохион байгуулж байна
    11 цаг 40 мин
  • Оросын парламентын сонгуульд В.Путиныг дэмжигч нам ялалт байгуулж байна
    11 цаг 57 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК