Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Оюунбат: Хот руу орох хөдөлгөөнийг зогсоогоогүй

2020-11-12
0
ЖИРГЭХ

Улсын Онцгой комиссын ээлжит хуралдаанаар коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэл хотоос гарах  зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоосон. Тэгвэл энэхүү захирамжтай холбоотойгоор зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр хот руу орох гарах хөдөлгөөний бүрэн зогсоосон гэж мэдээллийг түгээж байгаатай холбогдуулан Нийслэлийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга Д.Оюунбатааас захирамжийн хэрэгжилтийн талаар тодрууллаа.


-Коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор бүх нийтийн бэлэн байдлыг хангуулахаар Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлж байна. Тэгвэл  хотоос  гарах, орох  хөдөлгөөнийг  ямар байдлаар хянаж байгаа вэ. Иргэд хотруу орох хөдөлгөөнийг бүрэн хаасан гэх ойлголттой байна. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгөхгүй юу?

-Өчигдөр /2020.11.11/ Засгийн газар, УОК хуралдаж тогтоол гаргасан. Харин таны асуултын тухайд “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Нийслэлийн Засаг даргын А 1242 дугаар захирамжтай холбоотой.  Уг захирамжийн 1.2 дугаар заалттай холбоотойгоор зарим ташаа ойлголт  иргэдийн дунд  үүссэн гэж ойлгож байна. Энд “Энэ захирамжийн хавсралтад заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхээс бусад тээврийн хэрэгслийг авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод орох, гарах хөдөлгөөнийг хязгаарласугай” гэсэн байгаа. Хязгаарласугай гэдэг нь хотоос орох, гарах хөдөлгөөнийг бүрэн хаасан гэсэн үг биш юм. Засгийн газрын тогтоолоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Энэ үед Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10.7 дугаар зүйл дээр “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед энэ хуулийн 10.3, 10.4-т заасан арга хэмжээг бүхэлд нь хэрэгжүүлнэ” гэж заасан байдаг. Харин 10.4.4 дээр “Хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоох, хүч хэрэгсэл, гамшгийн болон орон нутгийн нөөцийг дайчлах” гэдэг заалт байгаа. Хязгаарлалтын дэглэм тогтоох гэдэг нь засаг, захиргаа нутаг дэвсгэрийн голомтын хэсэгт гамшгаас хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор, хүн, мал амьтан, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг зогсоох, иргэн байгууллага хуулийн этгээдийн үйл ажиллагаа болон эрхийг хязгаарлахыг хэлнэ. Энд зогсоох гэдэг үг байгааг анхаараарай. Бид мөн хязгаарлах гэдэг үгийг энд оруулсан. Тиймээс Шадар сайдын 12 дугаар тогтоолоор Нийслэлд орох хөдөлгөөн нээлттэй. Харин гарах хөдөлгөөнийг зогсоосон байгаа. Бид Нийслэл рүү орох хөдөлгөөнд хязгаарлалт тавьсан. Хязгаарлах гэдэг нь хөдөлгөөнийг зогсоосон гэсэн үг биш.

-Хөдөлгөөнийг хэрхэн хязгаарлаж байгаа вэ?

-Бид хөдөө орон нутгаас хот руу орж, ирж байгаа зорчигчдоос асуумж авч, биеийн халууныг нь үзэн, явсан маршрутыг тодорхойлно. Шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн байгууллагад хандаж, тодорхой арга хэмжээг авна. Хэрвээ хэвийн байвал хот руу нэвтрүүлнэ.

-Одоогийн байдлаар шалган нэвтрүүлэх товчоодод хязгаарлалтыг ойлгоогүйгээс болж ямар нэгэн асуудал үүссэн тохиолдол бий юу?

-Ийм мэдээлэл бидэнд ирээгүй. Цахим орчинд “Нийслэлээс гарах, орох хөдөлгөөнийг бүрэн зогсоосон” гэдэг мэдээлэл гарсантай холбогдуулан Тээврийн цагдаагийн албаны шуурхай штабтай холбогдож, хязгаарлалтын талаарх учир шалтгааныг тайлбарлан орон нутгийн постуудад дамжуулах чиглэлийг өгсөн. Харин зарим аймгийн удирдлага  өөрсдийн эрх, хэмжээний хүрээнд орон нутагтаа орох, гарах хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэр гаргасан байсан. Жишээлбэл, Архангай аймаг Увсаас ирж буй автомашиныг нутаг дэвсгэрээрээ явуулахгүй байх гэдэг  ч юм уу. Ийм зохицуулалт байх ёсгүй юм. Харин Архангай доторх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд д хяналт тавих ёстой. Тиймээс Увс, Завхан аймгаас Архангайгаар дайран өнгөрөх машиныг нэвтрүүлэх ёстой.

-Тэгэхээр хот руу орох хөдөлгөөн хэвийн, гагцхүү хязгаарлалтад захирагдаж нэвтэрнэ гэсэн үг үү?

-Тийм. Нийслэлийг зорих жолооч, зорчигчид бүгд хязгаарлалтад хамрагдана. Энэ нь бүгд хараа хяналтгүй, чөлөөтэй зорчино гэсэн үг биш юм. Хязгаарлалтын  хүрээнд иргэдээс асуумж авна. Мөн биеийн халууныг нь үзэж, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн байгууллагад хандана.

-Шийдвэр гарснаас хойш хот руу хэчнээн тээврийн хэрэгсэл нэвтэрсэн байгаа вэ?

-Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн харьцангуй бага байна. Хотод ч гэсэн авто тээврийн хөдөлгөөн маш сийрэг байгааг харж байгаа байх. Өчигдрийн /2020.11.11/ Нийслэлийн Онцгой комиссын хурал дээр Тээврийн цагдаагийн байгууллага авто тээврийн хөдөлгөөний талаар мэдээлэл хийсэн. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн багассан, иргэд хариуцлага, ухамсартай нөхцөл байдалд хандаж байгаа талаар мэдээлсэн. Одоо хэрэгжиж буй захирамжид заасан тээврийн хэрэгслүүд үйл ажиллагааны чиглэлээр чөлөөтэй нэвтэрнэ. Харин тэдгээрээс бусад тээврийн хэрэгслийг хязгаарлалттай нэвтрүүлж байгаа.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
No Brand болон Emart Club - “Улаанбаатар Түншлэл 2026” олон улсын үзэсгэлэнд амжилттай оролцлоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    4 цаг 8 мин
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
    4 цаг 47 мин
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
    4 цаг 51 мин
  • "Converse" бренд арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан агуулгатай сурталчилгаагаа татан авч, уучлал хүсжээ
    5 цаг 15 мин
  • Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
    5 цаг 18 мин
  • Алдартай супермодел Синди Кроуфорд нарын хүү модел Пресли Гербер 27 насандаа таалал төгсжээ
    5 цаг 25 мин
  • ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН НААДМЫН ШАТРЫН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
    5 цаг 31 мин
  • Э.Батшугар: Их сургуулийн эмнэлэг бол сургалт, судалгаа, эмнэлзүйн тусламжийг нэгтгэсэн орчин
    5 цаг 38 мин
  • Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    5 цаг 41 мин
  • УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн хөтөлдөг байсан “Улаан бал” нэвтрүүлэг эргэн ирнэ
    6 цаг 12 мин
  • Г.Болор-Эрдэнэ: Азийн наадмаас медаль авна гэсэн том зорилготой ирсэн
    6 цаг 59 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
    7 цаг 38 мин
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
    8 цаг 25 мин
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
    8 цаг 55 мин
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
    9 цаг 11 мин
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
    9 цаг 31 мин
  • Азийн наадамд өрсөлдөх 3х3 сагсанбөмбөгийн багийн оноолт
    9 цаг 35 мин
  • 2025 оны эцэст дэлхий даяар 117.8 сая хүн дайн, мөргөлдөөн, хүчирхийллийн улмаас гэр орноо орхин дүрвэжээ
    9 цаг 59 мин
  • Харилцан туршлага, хамтын ажиллагааг өргөжүүлэх гамшгийн үеийн хариу арга хэмжээний “Увс-2026” сургалт, дадлагыг зохион байгуулж байна
    10 цаг 20 мин
  • Оросын парламентын сонгуульд В.Путиныг дэмжигч нам ялалт байгуулж байна
    10 цаг 38 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК