Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ДЭМБ-аас зөвлөмж хүргүүллээ

2020-11-15
0
ЖИРГЭХ

ДЭМБ-ААС ГАРГАСАН “КОВИД-19” ХАЛДВАРААС СЭРГИЙЛЭХ АРВАН ЗӨВЛӨМЖ

1. Гэрээсээ гарахдаа заавал бээлий өмсөөрэй. Олон нийтийн газраар үйлчлүүлэх, нийтийн тээвэрт зорчихдоо үргэлж бээлийн өмсөх хэрэгтэй. Учир нь коронавирус нь агаар дуслын замаар болон хүрэлцэх замаар халддаг тул олон нийтийн газраар өмсөж явсан хувцсаа тогтмол угааж, ариутгаж байхыг зөвлөж байна.

2. Хэрэв та олон нийтийн газарт бээлийгээ тайлж, хооллох шаардлагатай болсон эсвэл хэн нэгэнтэй гар барьсан тохиолдолд яаж ч загатнаж байсан гараа угаалгүйгээр нүүр, нүд, хамраа нухаж болохгүй. Гараа угаахдаа сайтар савандаж, бүлээн усаар зайлж, хатаасныхаа дараа бээлийгээ өмс. Аль болох бусадтай гар барихаас зайлсхийж, мэндчилэх хэлбэрийг сонгоорой.

3. Амны хаалтыг тогтмол сольж, бээлий зэрэг гадуур өмсдөг бусад хувцсыг тогтмол угаа. Ямар ч тохиолдолд чийгтэй хувцас өмсөж явж болохгүй. Учир нь коронавирус чийгтэй орчинд тэсвэртэй байх магадлалтай.

4. Нэг удаагийн амны хаалт дээд тал нь 1-2 цагийн хугацаанд зүүж хэрэглэхэд зориулагдсан байдаг. Нэг амны хаалтыг удаан хугацаанд хэрэглэх нь хамгийн муу үр дүнтэй. Учир нь гадуур хувцас, куртик, хүзүүний ороолтын дотор талд зүүсэн амны хаалттай чигээрээ дулаан газарт ороход муухай үнэртэж байгааг та анзаарсан байх. Энэ бол таны амнаас гарч буй эвгүй үнэр юм. Энэ мэт орчин нь вирус үржих таатай орчин болдог. Тиймээс аль болох олон нийтийн газраар явахаас зайлсхийх нь хамгийн зөв сонголт.

Үндсэндээ халдварт өвчин дэгдсэн үед бусадтай харилцахдаа хоёр метр орчмын зайнаас ярихыг хамгийн тохиромжтой стандарт гэж олон улсад үздэг. Хэрэв хэн нэгэн ханиалгаж байвал түүнд бусдыг хамгаалах үүднээс амны хаалт зүүхийг санал болгоорой. Энэ тохиолдолд гурван метрийн зайнаас харьцах эсвэл шаардлагагүй тохиолдолд тухайн хүнийг орхин явах зөв алхам болно.

5. Гэрийн нөхцөлд ариун цэврийн өрөө болон гал тогоон дахь бүх алчуурыг тогтмол ариутгах, эсвэл гэр бүлийн гишүүн бүрийн тоогоор шинэ алчуур гарга. Харин оффисын нөхцөлд аль болох нэг удаагийн цаасан алчуур, хатаагч зэргийг хэрэглэхийг зөвлөж байна. Учир нь хэдий та тогтмол гараа угааж байгаа ч цэвэр алчуураар арчихгүй байх нь элдэв нян, бактери дамжих эрсдэл болдог.

Энэ тохиолдолд гараа арчихгүй хатаахыг илүүд үзэх хүн байдаг. Гэвч коронавирус нь чийгтэй орчинд идэвхтэй үрждэг гэх нь бий. Мөн гарын алчуурыг долоо хоногт хоёр удаа угааж, сайтар хатаах нь зүйтэй. Чийгтэй алчуур нь олон төрлийн халдвар өвчний вирус үржих таатай орчин болдог.

6. Хаалга онгойлгохдоо аль болох гараараа барихгүй байхыг хичээгээрэй. Хэрэв та хаалгыг дохио, хөл эсвэл хоёр гараас бусад биеийн аль нэг хэсгээр онгойлгох боломжтой бол тэгэхийг зөвлөж байна. Хаалганы бариул дээр маш их вирус, нян наалдсан байдаг учир дээр дурдьсанчлан бээлий өмсөхийг зөвлөж байгаа юм.

Тиймээс хаалганы бариулыг тогтмол ариутгагч бодисоор угааж, цэвэрлэн, сайтар хатааж байх хэрэгтэй. Үүнтэй ижлээр шатны бариул, гар утас, зурагтын удирдлага, компьютерын хулгана зэрэг гараар барьдаг бүхнийг тогтмол ариутгах шаардлагатай. Дахин сануулахад юунд ч хүрсэн гэсэн нүүр, нүд, хамраа нухаж хэрхэвч болохгүй.

7. Хооллохдоо ямар ч тохиолдолд зөвхөн өөрийн аяга, таваг, халбага, сэрээ, савхаар идээрэй. Хамгийн гол нь, хүүхдүүддээ хүний уусан аяганаас уухгүй байхыг сануулж, ундааны соруул гэх мэтийг ам дамжуулан хэрэглэхгүй байх ёстой. Мэргэжилтнүүдийн хувьд Хятадад янз бүрийн халдварт өвчин тогтмол гардгийн нэг шалтгааныг тэдний нэг тавагнаас хуваалцаж иддэг соёлоос шалтгаалдаг байх талтай гэж үздэг. Тиймээс ядаж коронавирусын дэгдэлт намжих хүртэл нэг тавагнаас хуваалцан иддэг Ази хоолноос татгалзахыг зөвлөж байна.

Учир нь, хэдий хүн бүр өөрсдийн савх, тэр байтугай нэг удаагийн хэрэглэлээр хооллосон ч хамгийн том тавагтай, хамгийн амттай үндсэн хоолонд хүн бүр амандаа хүргэсэн савхаар хүрдэг билээ. Мөн халдварт өвчин дэгдсэн үед ресторанаар үйлчлүүлэхээс аль болох зайлсхийж гэртээ хооллохыг зөвлөж байна.

8. Вирусын эх үүсвэрийг эрдэмтэд тогтоох хүртэл аль ч тохиолдолд ямар ч амьд амьтан, загас зэргийг хүнсэндээ худалдан авч болохгүй. Нойтон маханд хүрэхдээ заавал нэг удаагийн бээлий хэрэглэж, нэн даруй устгаж байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл хогийн савандаа удаан байлгаад байж хэрхэвч болохгүй.

9. Боломж гарсан бүрт гэр болон албан тасалгааны цонх, хаалгыг нээж агаар сэлгэлт хийж байх. Учир нь вирус агаарын сэлгэлт сайтай нөхцөлд үржиж чаддаггүй. Гэсэн ч гадаа хэт хүйтэн байгаа тохиолдолд өрөөний температурыг хэвийн хэмжээнээс доогуур болтол цонхоо удаан нээлттэй байлгаж болохгүй.

10. Эцэст нь, хэрэв та халуурч байгаа, эсвэл өвчний шинж тэмдэг илэрсэн гэр бүлийн гишүүнээ асарч байгаа тохиолдолд түүнтэй ойр байх бүртээ үргэлж амны хаалт зүүх шаардлагатай. Мөн өвчтэй хүний амны хаалтыг солихдоо нэг удаагийн резинэн бээлий өмсөж, аль алиныг нь сайтар битүүмжилсэн байдалтайгаар нэн даруй хаях хэрэгтэй.

Үүнээс гадна өвчтөний нүүр, гарыг угааж өгөх зэрэгт үргэлж резинэн бээлий өмсөж, нэг удаагийн хэрэглэл ашиглахыг зөвлөж байна. Өөрийгөө хамгаалахын тулд аль болох хоолойтой, урт ханцуйтай зүйл өмсөх нь зүйтэй. Хэрэв боломжтой бол өвчтөнийг гэрт тусдаа өрөөнд тусгаарлах нь хамгийн оновчтой бөгөөд гэрийн хаана ч тогтмол ариутгал хийх шаардлагатай. Хамгийн чухал нь гэрт өвчтэй хүн байгаа тохиолдолд агаарын сэлгэлт хийхдээ маш няхуур хандах хэрэгтэй. Учир нь тасалгааны температур хэт хүйтэн болох нь өвчтөний эрүүл мэндийг улам муутгах үр дагавартай байхыг үгүйсгэхгүй.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
No Brand болон Emart Club - “Улаанбаатар Түншлэл 2026” олон улсын үзэсгэлэнд амжилттай оролцлоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    3 цаг 29 мин
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
    4 цаг 8 мин
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
    4 цаг 12 мин
  • "Converse" бренд арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан агуулгатай сурталчилгаагаа татан авч, уучлал хүсжээ
    4 цаг 37 мин
  • Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
    4 цаг 39 мин
  • Алдартай супермодел Синди Кроуфорд нарын хүү модел Пресли Гербер 27 насандаа таалал төгсжээ
    4 цаг 46 мин
  • ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН НААДМЫН ШАТРЫН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
    4 цаг 53 мин
  • Э.Батшугар: Их сургуулийн эмнэлэг бол сургалт, судалгаа, эмнэлзүйн тусламжийг нэгтгэсэн орчин
    4 цаг 59 мин
  • Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    5 цаг 3 мин
  • УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн хөтөлдөг байсан “Улаан бал” нэвтрүүлэг эргэн ирнэ
    5 цаг 33 мин
  • Г.Болор-Эрдэнэ: Азийн наадмаас медаль авна гэсэн том зорилготой ирсэн
    6 цаг 20 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
    7 цаг 0 мин
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
    7 цаг 46 мин
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
    8 цаг 16 мин
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
    8 цаг 32 мин
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
    8 цаг 52 мин
  • Азийн наадамд өрсөлдөх 3х3 сагсанбөмбөгийн багийн оноолт
    8 цаг 56 мин
  • 2025 оны эцэст дэлхий даяар 117.8 сая хүн дайн, мөргөлдөөн, хүчирхийллийн улмаас гэр орноо орхин дүрвэжээ
    9 цаг 21 мин
  • Харилцан туршлага, хамтын ажиллагааг өргөжүүлэх гамшгийн үеийн хариу арга хэмжээний “Увс-2026” сургалт, дадлагыг зохион байгуулж байна
    9 цаг 41 мин
  • Оросын парламентын сонгуульд В.Путиныг дэмжигч нам ялалт байгуулж байна
    9 цаг 59 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК