
Есдүгээр сарын 26-26-ны өдөр Төв аймаг, Дархан, Сэлэнгэ, Дундговь, Дорноговь, Хэнтий, Дорнодын зарим сумдын нутгаар 0.0-3.0 мм бороо, уулаараа нойтон цас, 27-нд 27-ны өдөр Увс, Завхан, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар 0.0-3.0 мм, 27-28-нд шилжих шөнө Завханы зүүн, Хөвсгөл, Булганы зарим сумд, Өвөрхангай, Төв аймгийн хойд сумд, Архангай, Сэлэнгийн ихэнх сумдаар 0.0-8.0 мм бороо , нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи 27-нд буюу Ням гарагт баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 16-18 метр, зарим үед түр зуур секундэд 24 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна.
Ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +10...+15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +20...+25 градус, бусад нутгаар шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +13…+18 градус дулаан байна.

























































